Moderator: mgl_300
ImageЭмэгтэй хүн гэдэг нууцлаг бас чамин нэгэн ертөнц. Харин энэ ертөнцийн өчүүхэн хэсгээр аяллаа.  Хэрвээ бурхан хүнийг бүтээдэг бол эмэгтэй хүнд юугаа ч харамлаагүй  мэт. Сайхан бүхний дээдийг зөвхөн эмэгтэй хүнд л өгч чадсан. Хорвоог эмэгтэй хүнгүйгээр төсөөлөөд үзье. Яг л хий хоосон зүйл мэт санагдаж байгаа биз.
Эгэл хэрнээ эрхэмсэг оршихуйн дээд оргил болсон бүсгүйчүүд эрчүүдээс ялгарах олон онцлог, содон зүйлийг агуулдаг. Өөрийн  гэсэн нууцхан ертөнцийг бий болгоод л амждаг. Харин эмэгтэй хүн гэсэн энэ нууцлаг орон зай эрчүүдээс  юугаараа ялгаатай бол. Мэдээж бие махбодийн хувьд эрс ялгаатай. Дээр нь зан чанарын хувьд яг л өдөр шөнө гэсэн үг. Эмэгтэй хүн бардам байж, эрхэмсэг төрхийг бий болгодог. Өөрөөр хэлбэл бардам зан бүсгүйчүүдийн гол илэрхийлэл болдог. Бас яг амьдрал дээр эрчүүдээс илүү их тэвчээртэй, сэтгэлийн хаттай байдаг гэдэг. Тийм ч учраас “эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтдаг бол эмэгтэй хүний дотор эмээлтэй хазаартай морь эзэнтэйгээ багтдаг” гэдэг.

Эмэгтэй хүний инээмсэглэл бол соронз
Инээмсэглэл гэдэг энгийн хэрнээ дахин давтагдахгүй ер бусын зүйл. Тэр дундаа эмэгтэй хүний инээмсэглэл гайхамшгийг бүтээж чаддаг байна.  Өөрийгөө гайхуулж, бахдуулж, бүр сэтгэл татам байдлыг бий болгон байлдан дагуулах увидастай аж. Бас хүрэхийг хүссэн тийм л нууцлагдмал байдлыг бий  болгодог. Яг л Моно Лиза шиг. Инээмсэглэл гэдэг хэзээ ч дундрашгүй, олон удаа ашиглах боломжтой зэвсэг гэж болно. Тиймээс хүнтэй харьцаж байхдаа тэднийг  соронз мэт татах энэ гайхамшигт зэвсэг болох инээмсэглэлээ ашиглаж байх хэрэгтэй. Гэхдээ байнга тэнэг юм шиг инээж бай гэсэн үг биш л дээ. Нүүрэн дээр тодорч байгаа инээмсэглэлээр зөвхөн таныг сайхан харагдуулаад зогсохгүй харьцаж байгаа хүнд тань дотно сэтгэгдэл төрүүлж, хариу инээмсэглэлээр бэлэг барихад хүргэнэ. Бүсгүй хүний нэг удаагийн, тохиромжтой цагт гаргасан нүүрний хувирал буюу инээмсэглэл олон зүйлийг өөрчилж болдгийг амьдрал харуулдаг. Хэн нэгэнд хайр бэлэглэж байхад нөгөө нэгд нь ухаарал өгдөг. Зарим үед бүр бүтэн өдөр сэтгэл дүүрэн алхах эрч хүчийг ч сэлбэдэг. Яг л шидэт саваа адил хүнийг хоромхон зуур өөрчилж чаддаг. Ингээд бодохоор инээмсэглэл гэдэг гайхалтай далд увидас. Хэрэв бүсгүй та хэн нэгэнд сэтгэл алдраад, илчилж чадахгүй яваа бол нууцхан инээмсэглэл илгээгээд үзээрэй. Тэр хүн тэнэг л биш бол таны байдлыг ойлгох болно. Бас  инээмсэглэл нь эмэгтэй хүний хамгийн чухал зүйл болох гоо сайхнаа хадгалж үлдэх эрүүл мэндийн эм болдог. Байнга санаа зовоодог үрчлээнээс тодорхой хэмжээгээр хамгаалдаг. Тиймээс инээмсэглэл гэдэг гоо сайхан, залуу насаа хадгалж үлдэх нууц жор. Үүнээс үзэхэд инээмсэглэл нь сайхан бүхнийг тэтгэгч аж. Тэр дундаа эмэгтэй хүний  инээмсэглэл юугаар ч орлуулшгүй ид шид байдаг байна.

Бүсгүйчүүд 45 насандаа хайр дурлалыг мартдаг
Эмэгтэй хүнийг чихээрээ дурладаг гэдэг. Өөрөөр хэлбэл сэтгэл хөдөлгөсөн халуун дулаан үгэнд бүсгүйчүүд уярдаг байна.  Харин энэ тохиолдолд эрчүүд яг л хад шиг сууж байдаг. Бас бүсгүйчүүд удаан хугацааны турш утсаар харьцсан хүндээ ч дурлах тохиолдол цөөнгүй байдаг. Энэ нь чихээрээ дурлаж байгаагийн бас нэг илрэл.  Ихэнх бүсгүйчүүд анхны харцаар дурлана гэдэгт эргэлздэг. Харин ч эсрэгээрээ удаан хугацааны турш хамт байж л дурлал ярихыг боддог. Ингэхээр яг дурлалын тал дээр эмэгтэй хүнд чих, цаг хугацаа байхад л хангалттай мэт. Харин эрчүүдийн хувьд нүдээрээ дурладаг. Тэд харсан даруйдаа ч дурлаж мэднэ. Бүсгүйчүүд дурлалд ингэж ханддаг бол хайрыг юу гэж боддог бол?  Жинхэнэ хайр гэж бодсон зүйлээ бүсгүйчүүд алдахыг хүсдэггүй.  Өөрөөр хэлбэл хайрлахыг хүсч байгаа хүнийхээ төлөө юугаа ч золиослоход бэлэн байдаг. Энэ нь тэдний тууштай занг харуулж байгаа хэрэг.  Бас ихэнх бүсгүйчүүд нууц амраг гэсэн ойлголтыг үзэн яддаг. Учир нь хайртай хүнээ өөр нэгэнтэй хуваалцахыг огтхон ч хүсдэггүй. Эр хүн амьдралынхаа турш  нэг удаа тодорхой хэмжээгээр эхнэрийнхээ араар тавьдаг гэдэг. Хэсэг толгой нь эргэж яваад буцдаг нэг хэсэг байхад бүр даварч амьдралаа сүйтгэдэг хэсэг ч байх. Харин энэ үед эмэгтэй хүн яаж хандсанаас бүх зүйл шалтгаалах нь ойлгомжтой.  Нөхрөө эргээд ирсэн тохиолдолд дийлэнх бүсгүйчүүд уучилдаг байна. Амьдралаа бодож уучилдаг гэж ярих боловч үнэн хэрэгтээ тэдний аливаа зүйлд уужуу хандгийг харуулж байгаа хэрэг юм.  Бүсгүйчүүд насны онцлогоос хамаарч хайр дурлалыг өөрөөр хүлээн авч, ойлгодог байна. 17-20 насны эмэгтэйчүүд хийсвэр сэтгэлгээгээр хандаж, одоо л нөхөрт гарахгүй бол дахиад дажгүй, гайгүй хүн олдохгүй гэсэн сэтгэлгээгээр эрт амьдрал зохиох тохиодол их гардаг байна. Харин дараа нь залуу насны эрх чөлөөг мэдрэх ёстой насандаа амьдрал гэдэг ачааг нуруундаа үүрсэндээ харамсдаг аж.  Тэгвэл 25 орчим насны хүмүүс жинхэнэ хайр дурлалыг мэдрэхийг хүсдэг байна. Энэ насанд гэр бүл болсон бол хайраар жигүүрлэсэн л гэсэн үг.  Харин 35 нас хүрэхээрээ хайр дурлал гэхээсээ илүү тооцоотой амьдралыг эрхэмлэдэг байна. Өөрөөр хэлбэл энэ насны бүсгүйчүүд мөнгөтэй хүнийг илүүд үзэж, амьдралын ханиа болгодог аж. Тэдний амьдралд хайр дурлал үүрэг гүйцэтгэхээ больж, тав тух, эд хөрөнгийн сонирхол давамгайлдаг байна. Хайр дурлалыг мартсан үе бол 45 орчим нас. Өдий нас хүртлээ хайр дурлалыг хангалттай үзэж, зарим нь бүр хаширсан байдаг. Тиймээс тайван амьдралыг илүүд үзэж, хайр дурлалыг бүр мөсөн мартдаг байна. Харин 55-60 насанд хайр дурлал эргэн ирдэг аж. Яг л үлгэр шиг амьдралыг мөрөөдөж эхэлдэг байна. Цэцэг бэлэглэсэн романтик болзоог хүсч, өнгөрсөн насандаа хийгээгүй бүхнээ гүйцээж хийхийг хүсдэг байна. Харамсалтай нь энэ хүсэл төдийлөн биелдэггүй.  Ийнхүү бүсгүйчүүд амьдралын салшгүй хэсэг болох хайр дурлалыг эрчүүдээс өөрөөр ойлгож бас илэрхийлдэг байна. Романтик, сэтгэл хөдөлгөсөн хайрыг эмэгтэйчүүд илүүд үздэг. Ер нь энэ тал дээр эрчүүдээс хэд дахин илүү хариуцлагатай ханддаг байна.

Сонирхуулахад
 Монгол эрчүүд цэвэрч, цовоо сэргэлэн, жавхаалаг, бусдыг сонсч чаддаг бүсгүйчүүдийг таалдаг байна.
Япон эрчүүд хүүхнүүдийн хүзүүнд дурладаг.  Харин биеийн галбир, хөл сонин биш гэнэ.
Америк эрчүүдэд том хөхгүй, биедээ таарсан махтай, цэнхэр нүдтэй бүсгүйчүүд таалагддаг. Тэгвэл өөрөөс нь илүү ухаантай гэж харагдахыг хүсдэг эмэгтэйчүүдийг таашаадаггүй аж.
Австрали эрчүүд царайлаг, дур булаам хүүхнүүдийг сонирхдог байна.  
Франц эрчүүдэд  өөрийнх нь ээж шиг эмэгтэйчүүд таалагддаг. Тэдэнд өдөр нь ажлын машин шиг, шөнө нь сайн амраг байхад л хангалттай гэнэ.  Бас  сайхан хөлтэй байх шаардлагатай аж.
Испани эрчүүдэд тухайн хүний нүд хамгийн чухал гэнэ. Өөрөөр хэлбэл сэтгэл татам сайхан нүд байхад өөр юу ч хэрэггүй гэсэн үг.
Англи эрчүүд тачаангуй хүүхнүүдийг сонирхдог бол аальгүй хүүхнийг үзэн яддаг байна.
Энэтхэг эрчүүдийн нүдийг  сайхан царай, хурц гэрэлтсэн нүд, махлаг бие татдаг байна. Харин урт сайхан хөл бол ямар ч хамаагүй байдаг аж.
В.БАТЦЭЦЭГ

profile

Маралгоо

2009.03.10 12:51:01
*.254.49.142

List of Articles
No. Subject Author Date Views
Notice За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s Mar 16, 2012 211379
Notice ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement Oct 19, 2011 239298
Notice ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** Mar 07, 2009 366738
Notice ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** Mar 03, 2009 365276
Notice Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin Jun 27, 2008 524301
2856 KKK EGDVVTEI XVV file [5] chonsaa Mar 02, 2009 1479
2855 eeduudees asuuh zuil bna [4] coolgirl Mar 02, 2009 779
2854 Бичмээр санагдаад [14] Маралгоо Mar 02, 2009 994
2853 hi bvsgvichvvdee [4] sain_eej Mar 02, 2009 537
2852 eejvvdee [2] lg123 Mar 02, 2009 790
2851 humuusee hariulj tus bolooch [5] chalchii Mar 02, 2009 631
2850 Хэрэв та контакт линз зvvдэг бол... 사랑이 뭔지 Mar 02, 2009 1017
2849 Жирэмсэн эмэйгтэйчүүд - фитнесс 사랑이 뭔지 Mar 02, 2009 1926
2848 Ээж болох гэж байгаа бол юуны өмнө эрүүлжих хэрэгтэй 사랑이 뭔지 Mar 02, 2009 1874
2847 Харвингаасаа салмаар байна уу [3] 사랑이 뭔지 Mar 02, 2009 673
2846 Бондгорт Маралгоо Mar 02, 2009 528
2845 САЙНУУ bandaashhan Mar 02, 2009 509
2844 eejuudee helj ogch tuslaach!!!!! [5] NIkiE Mar 02, 2009 505
2843 Naizuudaa nadad zovlooch.. [11] Zolboooo Mar 02, 2009 789
2842 janibek-idtei hunees asuuh ni [2] my dong Mar 02, 2009 507
2841 jiremsen bolon eejuudees asuuh ni [7] janibek Mar 02, 2009 675
2840 HANGIL [1] nomin_erdene1999 Mar 02, 2009 489
2839 meddeg ni zaaj ogooch please [1] xinfu Mar 01, 2009 729
2838 arbait bna [1] hult Mar 01, 2009 503
2837 asuuyaa!!!! [1] kooko Mar 01, 2009 737
2836 '' baagii111 '' -d 고마워요! [3] bombogor(''-'') Mar 01, 2009 521
2835 Хайртай хүнтэйгээ уулзахдаа нэг л үнэртэн түрх [3] baagii111 Mar 01, 2009 777
2834 Шүдээ хэрхэн цагаан байлгах вэ [2] baagii111 Mar 01, 2009 1702
2833 Шар айраг үсний уналтыг зогсоодог [4] baagii111 Mar 01, 2009 10864
2832 Хэвийн бус арьсанд пудр хэрэглэх үү? [1] baagii111 Mar 01, 2009 1292
2831 Танд магни дутагдаагүй биз? [2] baagii111 Mar 01, 2009 4419
2830 Хавар цагийн жор [1] baagii111 Mar 01, 2009 919
2829 үнэт эдлэл арчлах [2] baagii111 Mar 01, 2009 1465
» Эрхэмсгийн илэрхийлэл бүсгүйчүүд [1] baagii111 Mar 01, 2009 971
2827 Сайхан харагдахын нууц [1] baagii111 Mar 01, 2009 2093
2826 Гоо сайхны бүтээгдэхүүн чинь муудсан байна уу? [1] baagii111 Mar 01, 2009 653
2825 Хумс хугараад байвал [1] baagii111 Mar 01, 2009 735
2824 Гутал бол зүрх сэтгэлийн толь [1] baagii111 Mar 01, 2009 745
2823 Эмэгтэйчүүдийн хувцаслалт эрчүүдийн нүдээр baagii111 Mar 01, 2009 1192
2822 2009...YASAN YUM BOL????? ELGEMSUU Mar 01, 2009 522
2821 Таны хүүхэд Солонгост төрсөн бол хүүхдийнхээ гэрчилгээг ингэж аваарай. [1] bolor2 Mar 01, 2009 921
2820 Yaraltai hariulj tuslaach [4] si45 Mar 01, 2009 688
2819 hi asuuh yu bna hariulj ogooch bvsgvichvvdee?? [3] 김유진 Mar 01, 2009 1820
2818 tuslaach [1] anhiluunaa_0101 Mar 01, 2009 669
2817 Wolfgang Amadeus Mozart-Jiemsen eejvvded [3] Zulaida Mar 01, 2009 805
2816 Энд төрсөн ээжүүдээс асуух зүйл байна. [7] Маралгоо Mar 01, 2009 733
2815 UUNIIG HAISAAR ERSEER SHANALSAAR........... [2] ELGEMSUU Mar 01, 2009 782
2814 hi all [1] hi yu veee Mar 01, 2009 559
2813 mgl yavahdaa eej aavdaa yamar beleg ogvol zgr ve [6] jenny_n Mar 01, 2009 1711
2812 jaalhvvd chi ymar ataarhuu ym be [4] nogrushka Mar 01, 2009 623
배너신청
자생병원

배너신청