О.Магнай: Гал тавьж, соёлын үнэт өвүүдийг шатаа гэж турхирч, уриалаагүй шүү

О.Магнай: Гал тавьж, соёлын үнэт өвүүдийг шатаа гэж турхирч, уриалаагүй шүү

УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрог, Сонгинохайрхан дүүрэгт Иргэний эвслээс нэр дэвшсэн О.Магнайтай өчигдөр 15 цагийн орчимд утсаар холбогдлоо. Түүнээс үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан зарим зүйлийг тодруулав.

-Таныг жагсаал цуглааныг зохион байгуулан үймээнд хүргэсэн гэх хүн олон байна. Үүнд тайлбар өгөөч?
-Өнгөрсөн даваа гаригт буюу зургадугаар сарын 30-ны өдөр БНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан, МСДН-ын ерөнхий нарийн бичгийн дарга
н.Цогтгэрэл, "Эх орон" намын ерөнхий нарийн бичгийн дарга н.Чулуунбаатар, Иргэний хөдөлгөөний намын Сонгинохайрхан дүүргийн зохицуулагч н.Хосбаяр болон миний бие уулзаж ярилцсан. Мөн Ж.Батзандантай утсаар ярьсан юм. Юун тухай ярилцсан гэхээр долдугаар сарын 1-ний өдөр жагсаал зохион байгуулж, МАХН-д шаардах бичиг хүргүүлэх тухай хэлэлцэж тохирсон л доо. Ингээд Үндсэн хуулинд заасан эрхийн дагуу тайван замаар жагсаал зохион байгуулж, МАХН-д шаардах бичиг хүргүүлэхээр болсон. Гэхдээ бид үймээн дэгдээж, самуун тарих ямар ч алхам хийгээгүй.

Жагсаал болдог өдрийн 16 цагийн үед УИХ-ын гишүүн, БНН-ын дарга Б.Жаргалсайхан МАХН-ын байранд орсон юм. Тэрбээр "Энэ байранд хэн ч алга. Тиймээс жагсаалаа одоо зогсооё. Албан бичгээ өгч чадсангүй" гэж хэлээд албан ёсоор тараахаар болсон. Гэвч энэ үеэр хэсэг бүлэг балмад этгээд зохион байгуулалттайгаар үймээнийг улам дэгдээж өнөөдрийн нөхцөл байдалд хүргэлээ. Үүнээс болж эрдэнэт хүний амь нас эрсдэж, соёлын үнэт өвүүд алдагдан галд шатсанд гүнээ харамсаж байна. Жагсаалын үеэр амь насаа алдсан залуусын ар гэрийнхэнд намынхаа нөхдийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье.

-Анх жагсаал зохион байгуулахаар ярьсан та нөхөд одоо холбоотой байна уу?
-Холбоотой байлгүй яахав. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэдхэн хүн буруутай тухай яриад байна. Бид жагсаал цуглааныг зохион байгуулсан ч албан ёсоор тараасан. Гал тавьж, соёлын үнэт өвүүдийг шатаа гэж турхирч, уриалаагүй шүү дээ. Балмад үйл ажиллагаа явуулах зорилго огт агуулаагүй.

-Цаашид юу хийхээр төлөвлөж байна?
-Ямартай ч онц байдал дуусч, хэвлэл мэдээллийн байгууллагууд хэвийн ажиллаж эхлэхийг хүлээж байна. Одоо гарч байгаа МҮОНТ биднийг яриулахгүй байна. Тиймээс бусад телевизүүд ажилд орохоор ард түмэндээ үнэн зөвийг хэлж, тайлбарлан ойлгуулна.

-Та МАХН-ын удирдлагуудтай холбоо барьсан уу?
-Хараахан холбоо барьж амжаагүй байна.

-Яг юунаас болж үймээн дээд цэгтээ хүрсэн гэж та бодож байна?
-Ард түмний бухимдал дээд цэгтээ хүрээд байлаа шүү дээ, өнгөрсөн дөрвөн жилд. Тэгээд ч биднийг шаардах бичиг хүргүүлэхээр очиход МАХН-ын удирдлагууд уулзаж ярилцаад ам хэлээ ололцон шаардах бичгийг маань авсан бол ийм зүйл болохгүй байлаа. Гэтэл одоо байдал эсрэгээрээ эргэж, анх гаргасан бидний санал буруу тийшээ эргэх вий гэж би хувьдаа хардаж байна. Сонгууль будлиантай боллоо гэж бид жагссан. Харин одоо энэ шударга бус үйл явдал дарагдах вий.

-УИХ-д суудалтай намуудын дарга нар мягмар гаригийн орой Ерөнхийлөгч Н.Энхбаяртай уулзсан шүү дээ. Энэ үеэр МАХН-ын дарга С.Баяр хэлэхдээ "Жагсаал эхлэхээс дуусах хүртэл би намын байрандаа байсан. Намын даргын хувьд хамгийн сүүлд гарлаа" гэж байсан шүү дээ?
-Үүнийг би мэдэхгүй. Ямартай ч Б.Жаргалсайхан гишүүн МАХН-ын байранд орсон. Тэрбээр хүн байхгүй байна гэсээр гарч ирсэн. Тэгээд л тарсан шүү дээ. Би хамт ороогүй болохоор хэлж мэдэхгүй юм.

-Онц байдлын хугацаа дууссаны дараа дахин жагсаал зохион байгуулна гэсэн яриа гадуур тархаад байна. Та нар жагсаал зохион байгуулах уу?
-Бидний зүгээс тийм зүйл яриагүй. Магадгүй онц байдлыг сунгах сонирхолтой хүмүүс зориудаар ийм яриа гаргасан байх гэж би хувьдаа хардаж байна.

-Та яг одоо хаана байна. Таныг эрэн сурвалжилж байгаа болов уу?
-Яалаа гэж биднийг эрэн сурвалжлах билээ. Бид хууль бус зүйл хийгээгүй. Үндсэн хуулинд заасан эрхийнхээ дагуу тайван замаар жагсаал хийгээд л тарсан. Би урьдын адил ажлаа хэвийн үргэлжлүүлээд сууж байна. Яг одоо Иргэний хөдөлгөөний намын Сонгинохайрхан дүүргийн төв байрандаа байна.

-Таны нэр дэвшсэн дүүргийн сонгуулийн дүн гарсан уу. Та хэдэд жагссан байна?
-Миний нэр дэвшсэн тойрог дөрвөн мандаттай байсан. Би 23 хүнээс 11-т бичигдсэн байна лээ.

-Танд олонхийн санал авах боломж байсан болов уу?
-Үүнийг хэлж мэдэхгүй юм. Ард түмний сонголт шүү дээ. Өнөөдөр Батзандан, Магнай нар ялагдах нь гол биш. Бид залуу хүмүүс. Ганц сонгуульд ялагдаад ингэж жагсаал цуглаан хийгээд байна гэж зарим хүн ойлгож болох юм. Гэхдээ бидний жагсаж цуглах, шаардах бичиг хүргүүлэх болсны гол шалтгаан бол ард түмний саналыг улайм цайм луйвардсанд л байгаа юм.

Ярилцсан: Б.Бадмаа

List of Articles
編號 標題 作者 日期 點閱
公告 ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
公告 богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
公告 Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
51 uuniig unshaad negiig bodostgoono bizdee [1] sabrag 2008-07-04 6217
50 arai l dendvv ymaa [1] ***Энхриймаа*** 2008-07-04 4328
49 “Дэнжийн 1000″-ын албадан саатуулах газарт хоёр хүн нас барсан бололтой [1] MGL гишүүн 2008-07-04 6607
48 Сонгуулийн албан ёсны дүн гарлаа MGL гишүүн 2008-07-04 7181
» О.Магнай: Гал тавьж, соёлын үнэт өвүүдийг шатаа гэж турхирч, уриалаагүй шүү MGL гишүүн 2008-07-04 7373
46 Үймээн дэгдээгчдийг 1280-д мэдээлээрэй MGL гишүүн 2008-07-04 5636
45 Миний дүүг буудаж алчихаад задлан шинжилгээ хийсэн байна MGL гишүүн 2008-07-04 6689
44 Буудуулж нас барсан хүмүүсийн хэргийг цагдаагаар шалгуулахгүй MGL гишүүн 2008-07-04 6743
43 Ц.Элбэгдорж: Яаж хүний өөдөөс буудаж чаддаг байна аа [6] MGL гишүүн 2008-07-04 9294
42 JAGSAALD OROLTSSON HUNII YARIA Coral 2008-07-04 6587
41 SONGUULIIN BULHAI [6] Coral 2008-07-04 2255
40 Монгол номын санг Солонгосын хойг дээр байгуулах гэж байна. 96843226 2008-07-04 6958
39 Emgenel ilerxiilj bna... SETGELZUICH 2008-07-03 3483
38 gun emgenel ilerhiilie [1] sh.jargal20 2008-07-03 3527
37 Gvnee haramsaj bna [1] ***Энхриймаа*** 2008-07-03 2801
36 Agaariin bolon gazriin achaa avna. [2] master_9009 2008-07-03 2915
35 ЭНД ХЭН БУРУУТАЙ ВЭ? [1] Мичид 2008-07-03 6017
34 ВX-н ТОГЛОЛТЫН БИЛЕТ ЭНДЭЭС АВЧ БОЛНО [2] 96843226 2008-07-03 5644
33 Hunii erhiin chigleleer ajilladag Irgenii niigmiin baiguullaguudaas hiisen medegdliig hevlel medeelleer damjuulahgui baina, ta buhen ali boloh olon hund taraaj ugnu uu oronzai 2008-07-03 6898
32 Монголчууд эрх чөлөөтэй, амар амгалан, сайн сайхан амьдрах эрхтэй [3] 1221 2008-07-02 5976
31 Шатахууны үнэ 2000-д хүрэхэд гайхах хэрэггүй 1221 2008-07-02 10943
30 MONGOL FOTO [11] MGL гишүүн 2008-07-02 4184
29 Энэ сонгуульд хамгийн их мөнгө цацсан хүмүүс [1] 1221 2008-07-02 6578
28 Ерөнхийлөгч онц байдал зарлалаа [2] MGL гишүүн 2008-07-02 6840
27 Албан мэдээллээр 4 хүн амь үрэгджээ. [1] MGL гишүүн 2008-07-02 5597
26 EH OROND MINI YU L BOLOOD BNA DAA???? [1] MGL гишүүн 2008-07-02 6529
25 MAXH-II BAIR SHATAJ DUUSJ BNA [4] say ye 2008-07-01 3595
24 Шуурхай мэдээ [5] daruuhan01 2008-07-01 6593
23 Gazriin achaa bainga avna. [3] master_9009 2008-07-01 3636
22 Hey songuuli yu bolson bol??? [5] jaalhuu 2008-07-01 4544
21 songuuliin tuhai [7] sh.jargal20 2008-06-30 4529
20 АДМИН АА!!! [4] CMYK 2008-06-29 5480
19 Тарни [3] 1221 2008-06-29 18670
18 KTF UNEGUI UTAS !!!! INTERNET UNEGUI HOLBONO>> [1] MGL гишүүн 2008-06-29 9864
17 Иргэд сонгуульд идэвхтэй оролцож байна [2] -IRMUUN- 2008-06-29 8071
16 MGL -CLUB [3] soselo 2008-06-29 4788
15 xoorxii bid [2] i love mgl 2008-06-29 5138
14 mongoloro vldexsen [2] i love mgl 2008-06-29 4237
13 Сонгуульд ялах башир аргууд [1] 1221 2008-06-29 7846
12 Munkh file [2] 96843226 2008-06-29 8088
11 GISHUUN MINII SANAA ONOO... [4] Õèéìîðü 2008-06-28 7463
10 busdiig sonsie.setgel bwal bygdiig byteene........sanaa onoo [1] cheonan_mgl 2008-06-28 4127
9 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ file ABAP 2008-06-28 9636
8 хөлөөрөө хадаасан дээр гишгэвэл [6] 96843226 2008-06-28 15947
7 Агаар дутагдаж, угаардалтын байдлаар үхдэг байна.Болгоомж 1 96843226 2008-06-28 9744
배너신청
자생병원

배너신청