Бичлэгийн тоо 2,391

Шуурхай мэдээ

Уншсан 6593 vote 0 2008.07.01 22:57:15

21.40 Цаг. Жагсагчид МАХН-ын төв байрны 3 давхар хүртэл бүрэн эзлээд байна.
Цагдаа нар байрны 2 хойд талаар хориглосон байдалтай байрлал эзэлжээ.

  • 21.20 Цаг. Жагсагчид Дуурийн Театрын өмнөх барилга дээр байсан Бульдозарыг унаж цагдаа нар луу дайрсан болов буцаж ухраад байна.

Жагсагчид болон цагдаа нарын дайрсан ухарсан, эргээд дайрсан байдал хэвээр үргэлжилсээр байна.
МАХН-ын төв байрны өмнөх талбайд жагсагчид эргээд дүүрсэн байна. Баруун хаалгаар ус шүрших хоолой гаргаж ирж цагдаа нар луу шүршиж байна. Төв байрнаас жагсагчидыг дайрч гаргасан боловч эргээд дайрч орлоо.
Улаанбаатар Зочид буудлын өмнүүр жагсагчид дайрахаар бэлтгэж байна.

  • 20.55 Цаг. Цагдаагийнхан хүч нэмэгдүүлэн МАХН-ын байрны 2 талаар гэнэтийн дайралт хийж жагсагчид байрны өмнөх ногоон байгууламж болон Сүхбаатарын талбайн урд талаар хуваагдан эргэн бөөгнөрч дайрах зэргээр үргэлжилсээр байна.

Цагдаагийнхан бороохой, нулимс асгаруулагч, резинэн сумтай буу зэргийг хэрэглэж байна.
Жагсагчид төв замын хөдөлгөөнийг хаажээ.
Цагдаагийнхан зарим жагсагчдыг баривчилж байна.
Жагсагчид буцаад байрны өмнөх талбайд дайрч орж ирлээ. Эргэж дайрахдаа нэгэн цагдааг унагаад дундаа оруулан зодлоо, цагдаагийн ажилтан өөрөө босч чадахгүй хэвтэж байна. Иймэрхүү хүчирхийлэлд нилээн хэдэн цагдаа өртөж байгаа харагдсан.

20.55 Цаг МАХН-ын төв байрны 1, 2 давхарууд хэсэгчилсэн байдлаар шатаж байгаа ба гал унтраагчид ирсэн боловч тэднийг ажиллуулахгүй шланкыг нь булааж авлаа.

Жагсагчид байр луу архи, вино, бензинтэй шил зэргийг шидэж гал тавьж байна. Мөн хөөсөнцөр шидэж ноцоож байна.
Эдний дунд өсвөр насныхан, хүүхдүүд нилээн харагдаж байна.

  • 20.45 Цаг Жагсагчид хажуугийн барилгаас их хэмжээний хөөсөнцөр авчирч МАХН-ын байрны үүдэнд овоолж шатаах гэж байна.

Байрны 2 давхараас цагдаагийн ажилтнууд цонхоор гарцгаалаа.
Жагсагчид 2 давхарт гарч цонхоор эд зүйлсийг шидлэж байна.
Телевиз, хэвлэлийн ажилтнууд гэмтсэн байна.

  • 20.33 Цагт МАХН-ын байрны арын доод гаражаас хамгаалалтын машинаар хамгаалуулсан 2 машин гарч явлаа. Ерөнхий сайд С.Баярыг гарч явлаа гэж таамаглаж байна.

Байранд нэвтрэн орсон жагсагчид дотроос бичиг баримт зэрэг зүйлсийг гарган ирж шатааж байна.
Жагсагчид МАХН-ын байрны 2 давхар луу галтай зүйл шидэж, 2 давхарт гал гарч эхэллээ.

  • 20.20 Цагт Жагсагчид МАХН-ын байрны зүүн талд зогсож байсан Starex маркийн автомашиныг шатаасан нь дэлбэрлээ.

Мөн МАХН-ын 1 давхарт байрлах Duty Free Дэлгүүрээс болов уу гэмээр хайрцагтай эд зүйлсийг зөөн гаргаж гүйлдэцгээж шилтэй шингэн зүйлсийг байр луу шидэцгээж байна. Баруун жигүүрээр бас байр лүү нэвтэрцгээж байна.
Цагдаагийнхан хамгаалсан хэвээр байцгаана.

  • 19.35 цагаас эхлэн МАХН-ын байрны зүүн жигүүрт дотор болон гадна гал гарч эхэллээ.

Зогсоол дээр байгаа 2 ч машиныг жагсагчид савчуулж эхэллээ.
Байдал ямар ч хяналтгүй байна. Жагсагчидын дунд бага насны хүүхдүүд маш их харагдаж байна.
Жагсагчид хашааны төмрөөр бамбай хийн цагдаа нар луу чулуугаар дайрсан хэвээр цөөн хэдэн бамбайтай цагдаа хамгаалсан байдалтай , цагдаа нарт дуулга зэрэг хэрэгсэл дутмаг харагдлаа.
Цагдаа нар юу ч хийж чадахгүй харахаас өөр чадваргүй байна.
Галыг дотор талаас унтраагаад байгаа бололтой.

  • 19.10 цагт МАХН-ын байрны 1 давхар тэр чигээрээ шатаж эхэллээ.

Галын машин гал унтраахаар ирсэн боловч жагсагчид машины цонх руу чулуугаар нүүлгэн буцааж явууллаа.
Нөхцөл байдал хяналтаас гарсан шинжтэй харагдаж байна.
Галыг дотор талаас унтраалаа. Гал гарч байсан баруун жигүүрээр жагсагчид довтолж байна. Жагсагчид МАХН-ын байрны 3 талаас дайрч орохоор довтолж байгаа шинжтэй харагдлаа.
Цагдаагийнхан нөхцөл байдлыг хяналтнаасаа алджээ.

  • 18.20 Цагаас жагсагчид том том чулуугаар зэвсэглэн довтолж цагдаа, сэтгүүлчидийг МАХН-ын байрны ар талд шахан гаргаад байна.

Байрны бүх цонхыг хагалсан бөгөөд цагдаа нарын дээрээс чулуун мөндөр бууж, жагсагчид МАХН-ын байранд дайран оржээ.
10 орчим минутын турш буун гарсан ба буутай тусгайгынхан харагдаж байна, резинэн буугаар буудсан гэсэн мэдээ байна. МАХН-ын байран дотор байгаа сэтгүүлчид гарч чадахгүй нуугдсан байна. Тэднээс “Ямар нэгэн арга хэмжээ авч зохицуулахгүй бол хүний амь үрэгдэхэд бэлэн байна” хэмээн тусламж хүсч мэдээлэл илгээлээ.
Чулуугаар зэвсэглэсэн довтолгоо үргэлжилсээр байгаа ба жагсагчидын дундуур түргэн тусламжийн машин явж байгаа харагдлаа.
МАХН-ын байран дотор сэтгүүлчид болон МАХН-ын дарга С.Баяр гарч чадахгүй байгаа гэсэн сураг сонсогдлоо.
Энэхүү явдалтай зэрэгцэн Сүхбаатарын талбайд Ардчилсан Холбооноос зохион байгуулж байгаа цуглаанд АН-ын дарга Ц.Элбэгдорж АН-ын байрнаас гарч ирэн нийллээ.

  • 18.20 Цагт Иргэний Эвсэл-ээс нэр дэвшигч Ж.Батзандан, Д.Энхбат нарын хүмүүс АН-ын дарга Ц.Элбэгдоржтой уулзахаар хүлээж байгаа бөгөөд “хэрвээ АН-аас УИХ-д суудал авсан гишүүд суудлаасаа татгалзвал Иргэний Эвсэл-ээс нэр дэвшиж ялалт байгуулсан хүн татгалзахад бэлэн байна. Мөн Ерөнхийлөгч Н.Энхбаярыг байр сууриа илэрхийлж шийдвэр гаргахыг хүсч байна” гэж мэдэгдлээ.
  • 17.00 цагийн үед жагсагчид МАХН-ын байрны үүдэн дэхь тугийг буулгаж шатаагаад, гадаахь сандал хайс зэргийг эвдлэн цагдаа нар луу шидлээ. Жагсагчид юу ч хийхээс буцахааргүй шинжтэй улайрсан харагдах ба том чулуунуудыг байр болон цагдаа нар луу шидлэж байна. Сурвалжлагч болон энгийн иргэд үймээнд өртөхөд ойрхон байна.

Жагсагчид МАХН-ын байрны өмнөх тугны ишинд Ардчилсан Нам, Бүгд Найрамдах Нам, Иргэний Намуудын тугийг өлгөж “уухай” хашгиралдаж байна.


  • Сонгуулийн дүнг эсэргүүцэж жагсаал хийж байгаа Иргэний эвслийн дэд тэргүүн О.Магнай дэмжигчдийнхээ хамт Сүхбаатарын талбай дээрээс иргэдийг МАХН-ын байр руу очихыг уриалснаар жагсагчид МАХН-ын төв байр луу 15.30 минутын орчим ирцгээв.

О.Магнай болон иргэд МАХН-ын байрыг хамгаалж байсан Хамгаалалтын Албаны ажилтнууд руу дайрч байр луу орох үедээ хаалганы шилийг хагалж барьж явсан тугаараа дайрах үед Цагдаагийн албан хаагчид хүч нэмэгдүүлж байрыг хамгаалав.
Хэдийгээр МАХН-ын байр цагдаа нарын хамгаалалтад байгаа ч хамгаалалтын бамбай болон бороохой барьсан цагдаа нар руу сонгогчид чулуу зэргийг шидлэн дайрснаар тэдний хооронд зөрчил үүслээ.
БНН, ҮШН, Эрс шинэчлэл хөдөлгөөн, Иргэний эвслийн тугтай дэмжигчид нэгэн цагдааг таслан гаргаж дундаа оруулан зодож мөн цагдаа нартай зодолдож, улмаар хоёр гурван хүн шарх авав.
Хаалганы шил хагарах үеэр зарим нэг хүн шарх авлаа, мөн жагсагчид байрны цонхнууд руу чулуугаар нүүлгэж нилээд цонхны шил хагалсан байна.
Эсэргүүцэгчдийн гол шаардлага нь УИХ-ын 2008 оны Сонгуулийг дахин явуулах аж.
Одоогийн байдлаар О.Магнай, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар микро автобус дотроос “Ц.Элбэгдорж болон бусад сонгуульд ялсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээс татгалзахыг уриалж байна” зэргээр үг хэлцгээж байна.
О.Магнайгийн хэлснээр Иргэний Эвслээс нэр дэвшин ялалт байгуулсан Д.Энхбат УИХ-ын гишүүнээс татгалзлаа, одоо жагсагчид дээр ирнэ гэж мэдэгдсэн байна.
Ж.Батзандан, Д.Энхбат нар 16.50 цагт жагсагчид дээр ирж Д.Энхбат “УИХ-ын гишүүнээс татгалзахад бэлэн байна ” гэж мэдэгдлээ.
БНН-ын дарга Б.Жаргалсайхан цуглаанд үг хэлж голлох үүрэгтэй оролцож байна.

Жагсагчдын дундаас 2 хүнийг цагдаагийнхан саатуулсан бөгөөд О.Магнай “МАХН-ын дарга С.Баярыг гарч ирэх, сонгуулийг буцааж дахин сонгууль явуултал бид эндээ байна” гэж мэдэгдлээ.

profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.  


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/462969/76a/trackback

INTERNET-KOREA

2011.04.08 12:27:20
*.128.72.188

**MGL гишүүн*

2013.11.20 13:39:47
*.144.45.87

uhubguih

**MGL гишүүн*

2013.11.20 13:43:27
*.144.45.87

ibghbu

**MGL гишүүн*

2013.11.20 13:46:37
*.144.45.87

zvzvbzvb

**MGL гишүүн*

2013.11.20 13:48:49
*.144.45.87

ZDGSDGSG

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
51 uuniig unshaad negiig bodostgoono bizdee [1] sabrag 2008-07-04 6217
50 arai l dendvv ymaa [1] ***Энхриймаа*** 2008-07-04 4328
49 “Дэнжийн 1000″-ын албадан саатуулах газарт хоёр хүн нас барсан бололтой [1] MGL гишүүн 2008-07-04 6607
48 Сонгуулийн албан ёсны дүн гарлаа MGL гишүүн 2008-07-04 7181
47 О.Магнай: Гал тавьж, соёлын үнэт өвүүдийг шатаа гэж турхирч, уриалаагүй шүү MGL гишүүн 2008-07-04 7373
46 Үймээн дэгдээгчдийг 1280-д мэдээлээрэй MGL гишүүн 2008-07-04 5636
45 Миний дүүг буудаж алчихаад задлан шинжилгээ хийсэн байна MGL гишүүн 2008-07-04 6689
44 Буудуулж нас барсан хүмүүсийн хэргийг цагдаагаар шалгуулахгүй MGL гишүүн 2008-07-04 6743
43 Ц.Элбэгдорж: Яаж хүний өөдөөс буудаж чаддаг байна аа [6] MGL гишүүн 2008-07-04 9294
42 JAGSAALD OROLTSSON HUNII YARIA Coral 2008-07-04 6587
41 SONGUULIIN BULHAI [6] Coral 2008-07-04 2255
40 Монгол номын санг Солонгосын хойг дээр байгуулах гэж байна. 96843226 2008-07-04 6958
39 Emgenel ilerxiilj bna... SETGELZUICH 2008-07-03 3483
38 gun emgenel ilerhiilie [1] sh.jargal20 2008-07-03 3527
37 Gvnee haramsaj bna [1] ***Энхриймаа*** 2008-07-03 2801
36 Agaariin bolon gazriin achaa avna. [2] master_9009 2008-07-03 2915
35 ЭНД ХЭН БУРУУТАЙ ВЭ? [1] Мичид 2008-07-03 6017
34 ВX-н ТОГЛОЛТЫН БИЛЕТ ЭНДЭЭС АВЧ БОЛНО [2] 96843226 2008-07-03 5644
33 Hunii erhiin chigleleer ajilladag Irgenii niigmiin baiguullaguudaas hiisen medegdliig hevlel medeelleer damjuulahgui baina, ta buhen ali boloh olon hund taraaj ugnu uu oronzai 2008-07-03 6898
32 Монголчууд эрх чөлөөтэй, амар амгалан, сайн сайхан амьдрах эрхтэй [3] 1221 2008-07-02 5976
31 Шатахууны үнэ 2000-д хүрэхэд гайхах хэрэггүй 1221 2008-07-02 10943
30 MONGOL FOTO [11] MGL гишүүн 2008-07-02 4184
29 Энэ сонгуульд хамгийн их мөнгө цацсан хүмүүс [1] 1221 2008-07-02 6578
28 Ерөнхийлөгч онц байдал зарлалаа [2] MGL гишүүн 2008-07-02 6840
27 Албан мэдээллээр 4 хүн амь үрэгджээ. [1] MGL гишүүн 2008-07-02 5597
26 EH OROND MINI YU L BOLOOD BNA DAA???? [1] MGL гишүүн 2008-07-02 6529
25 MAXH-II BAIR SHATAJ DUUSJ BNA [4] say ye 2008-07-01 3595
» Шуурхай мэдээ [5] daruuhan01 2008-07-01 6593
23 Gazriin achaa bainga avna. [3] master_9009 2008-07-01 3636
22 Hey songuuli yu bolson bol??? [5] jaalhuu 2008-07-01 4544
21 songuuliin tuhai [7] sh.jargal20 2008-06-30 4529
20 АДМИН АА!!! [4] CMYK 2008-06-29 5480
19 Тарни [3] 1221 2008-06-29 18670
18 KTF UNEGUI UTAS !!!! INTERNET UNEGUI HOLBONO>> [1] MGL гишүүн 2008-06-29 9864
17 Иргэд сонгуульд идэвхтэй оролцож байна [2] -IRMUUN- 2008-06-29 8071
16 MGL -CLUB [3] soselo 2008-06-29 4788
15 xoorxii bid [2] i love mgl 2008-06-29 5138
14 mongoloro vldexsen [2] i love mgl 2008-06-29 4237
13 Сонгуульд ялах башир аргууд [1] 1221 2008-06-29 7846
12 Munkh file [2] 96843226 2008-06-29 8088
11 GISHUUN MINII SANAA ONOO... [4] Õèéìîðü 2008-06-28 7463
10 busdiig sonsie.setgel bwal bygdiig byteene........sanaa onoo [1] cheonan_mgl 2008-06-28 4127
9 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ file ABAP 2008-06-28 9636
8 хөлөөрөө хадаасан дээр гишгэвэл [6] 96843226 2008-06-28 15947
7 Агаар дутагдаж, угаардалтын байдлаар үхдэг байна.Болгоомж 1 96843226 2008-06-28 9744
배너신청
자생병원

배너신청