Бичлэгийн тоо 2,391

SONGUULIIN BULHAI

Уншсан 2255 vote 0 2008.07.04 09:06:21

Би аль нэг намын гишvvн биш. Би ямар нэг байдлаар туйлшрахыг хvсэхгvй байна. Гэхдээ төрийн нэг тусгай байгууллагад ажиллаж байгаагийн хувьд, болсон явдал, одоо болж буй явдлын учир начрыг сайн мэдэж байгаагийн хувьд дуугуй сууж болохгvй байна. Би эх орныхоо төлөө, ард тvмнийхээ хувь заяанд санаа зовсондоо, ард иргэд маань хэрхэн төрийн эрх баригчдын тоглоом болон хувирч байгааг хараад тэсэж сууж чадахгvй байгаа учир vvнийг бичлээ. Та бvхэн эх орноо, ард тvмнээ, өөрсдийгөө, vр хvvхдээ хэмээн боддог юм бол цааш нь тараах, ямар нэг хэвлэлд хэвлvvлэх арга хэмжээ авах хэрэгтэй байна. Би тусгай ажилтан учраас өөрөө ингэж болохгvй байгааг ойлгоно уу.

Сонгуулийн булхай. УИХ-д олонхи болох, хvссэн хvмvvсээ УИХ-д гаргаж ирэхийн тулд дараах аргуудыг хэрэглэлээ.

Боломжтой гэж vзсэн хаягуудад гадаадад явсан, тэнд амьдарч байгаа, нас барсан, шилжсэн хvмvvсийн нэрийг нэмж тэдгээр хий vзэгдлийн нэрээр санал өгvvлэх /Тэдгээр хий vзэгдлийн нэр дээр иргэний vнэмлэх хийж өөрийн хvмvvст тараах, хурууны бэхийг химийн бодисоор арилгах замаар vнэнч хvмvvсээрээ 3-4 хэсэгт санал өгvvлсэн/. Иймээс гадаадад байгаа хvмvvсээс санал авахгvй гэж эртнээсшийдсэн.

Мөнгө амлах, тараах, архидуулах, автобусаар зөөх, зөөж явахдаа мөнгө өгөх, худал амлах г.м жижиг аргууд.

Хамгийн гол арга нь саналын хуудсыг унших хvмvvст 10-10 сая төгрөг өгөөд урьдчилан тохируулсан тооны дагуу “А гэсэн нэр дэвшигчид өгсөн саналыг өөрийн Б гэдэг нэр дэвшигч болгон уншуулах”. Yvний тулд ажиглагч нарыг хол суулгаж, зөвхөн ганцхан хvнээр саналыг хуудсыг уншуулах, тvvнийг зөв уншиж байгаа эсэхийг өөр хvн хянах аргагvй болгох ажиллагааг анхнаас нь зохион байгуулсан. Саналынг жинхэнэ хуудсыг хэсгийн хороон дээр солих аргагvй тул тойргийн хороон дээр солихоор урьдчилан бэлтгэж тойргийн хорооны даргаар өөрсдийн vнэнч итгэлтэй хvмvvсийг тавьж, тэдэнд даалгавар өгч, нууцаар хэвлvvлсэн саналын хуудсаар хангаж, тэнд гаргах гэж буй МАХН-ын нэр дэвшигчийн нэр дээр дугуйлсан хуурамч саналын хуудсыг 30-30-аар багцлан уутанд хийж бэлтгэсэн. Ийм булхай хийснийг сэжиглэсэн ажиглагчид, дэмжигчид хэсгийн хороог бvсэл саналын хуудсыг газар дээр нь дахин тоолно хэмээн шаардлага тавихад хамаг булхай нь илрэх аюул тулгарсан тул шөнө нь цагдаагийн хvчээр тийм хvмvvсийг зайлуулаад жинхэнэ саналын хуудсыг тойргийн хорооруу зөөсөн. Тэнд нэгэнт хайрцаглаад бэлдчихсэн ууттай хайрцагтай худал саналтай хуудсуудаар солих ажиллагааг тойргийн хорооны дарга өөрөө биечлэн хийж гvйцэтгэлээ. Тойргийн хорооны бусад гишvvддээ мэдэгдэхгvй солих, зарим тохиолдолд тэдэнтэйгээ нийлж хийх vvргийг тойргийн хорооны дарга нарт /өөрсдийн vнэнч итгэлтэй хvмvvс/ өгсөн байна. Бодит байдал дээр саналын хуудсыг аль ч хэсэг дээр 10 цагийн дотор тоолж дуусгаад тойргийн хороо тvvнийг 2 цагийн дотор нэгтгээд дvн гарах байсан. Гэтэл нөгөө жинхэнэ саналын хуудсыг солих, худал гаргасан тоогоо саналын хуудсын тоотой нийлvvлэх гэж 2-3 хоног зарцуулж, тvvнийгээ дvн хараахан гараагvй гэдэг vгээр халхавчлан сууж байна.

Цуглааныг хэрхэн vймээн самуун болгон хувиргасан тухай. Нэгэнт ийм муухай булхай, илт улаан цагаан луйвар хийсэн учир олны хараанаас мултарч чадалгvй сэжиглэгдэж, зарим нь баригдлаа. Тиймээс залуу хvмvvс хурц зангаараа олныг уриалж 7/01-ний өдөр Сvхбаатарын талбай, МАХН-ын байрны өмнө цуглаан зохион байгууллаа. Энэ vед хэрхэн ажиллах, ямар хариу барихаа МАХН-ын удирдлагууд хэлэлцэж “уг цуглааныг өдөөн хатгаж vймээн болгон хувиргах, тvvгээр нь буруутгаж тэмцэгчдийг дарах, хариуцлагад татах” тактикийг барих нь зvйтэй гэж тохиролцсон болно. Ингээд гарч ирж уулзаад олныг тайвшруулаад vгээ хэлэлцээд тараачих байсан цуглааныг vймээн болгон хувиргах ажиллагаандаа орсон болно. Тэнд хамгаалалтанд гаргасан цагдаа нарт “Наад цуглаанаа тараа” гэдэг vvргийг өгөөд ар талаар нь өөрсдийн /ихэвчлэн ТЕГ-ын ажилтнууд/ өдөөн хатгагчдаар олныг хөөрөгдөж эхэлсэн юм. Ингээд энгийн байдлаар цуглаж байгаа тарах байсан цуглааныг ямар ч байсан резин сум болон чулууны байлдаан болгон хувиргаж амжсан байна. Нэг дарга нь байдал бишдэж байгаад сандарч хэдэн хуягт, цэрэг авчирах уу хэмээн сандарч байсан. Yнэхээр МАХН-ын байрыг хамгаалъя гэж Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёр бодож байсан бол тvvний саналын дагуу хуягтууд авчраад байрны урдуур, хажуугаар байрлуулаад, жагсагчдын захаас нь эхлээд хэсэгчлэн сарниулж тараах боломж бvрэн байлаа. Гэтэл Монгол улсын ерөнхийлөгчөөс “Хамгаалалтыг дахин зохион байгуулна, хvчээ төвлөрvvлнэ” гэсэн тушаалыг буулгах замаар МАХН-ын байрыг хамгаалж байсан цагдаа, дотоодын цэргийг татах vvргийг YАБЗ-ийн хуралдаан дуусмагц өгөөд зориуд хамгаалалтгvй болгож улмаар ТЕГ-ын тусгай бэлтгэгдсэн ажилтнууд машин машинаараа очиж удирдлагагvй болсон залуусыг уриалан Соёлын төв өргөө, тэр хавийн газрыг дээрэмдэн тонох, галдан шатаах ажиллагаанд орсон болно. Тэд залуусыг хатгаж оруулмагцаа өөрсдөө компьютер, тоног төхөөрөмжийг машиндаа ачиж авч явцгаасан юм. Тэр олон алдагдсан компьютер, тоног төхөөрөмж айлуудад биш төрийн тусгай байгууллагад байгаа, тэдгээрийн хард дискийг шинжилж байна. Бас давхар иргэдээ тагнах ажлыг ингэж хийж байгаа болно. Энэ бvхнийг ерөнхий сайд С.Баяр, ерөнхийлөгч Н.Энхбаяр нар зориудаар найруулсан бөгөөд vvнийг “урхинд оруулах арга” хэмээн нэрлэдэг юм. Гол утга нь “Ямар нэг шаардлага тавьсан, жагсаал цуглаан зохиосон хvмvvсийг гарцаагvй гэмт хэрэгтэй болгон хувиргах, уг арга хэмжээг олон нийтийн дургvйцлийг төрvvлэх vймээн самуун болгон хувиргах замаар улс төрийн ашиг хонжоо олж авах”-д оршдог юм. Зөвхөн МАХН-ын байрыг шатааснаар нийгмийн дургvйцлийг сайн төрvvлж чадахгvй, тиймээс ард тvмний дургvйцлийг vнэхээр хvргэж чадах объектруу анхаарлыг нь хандуул гэдэг vvргийг ТЕГ-ын ажилтнууд авч тvvнийгээ гvйцэтгэж чадлаа. Тэд шөнө нь галт зэвсэг хэрэглэн хэд хэдэн хvний амийг санаатай бусниуллаа /Нийгмийг илvv их дарамтад оруулах, онц байдал тогтоох vндэслэлийг баталгаатай болгохын тулд/. Мөн цагдаа нар зодсоны улмаас урьдчилан хорих байранд хэд хэдэн залуу амь насаа алдаад байгаа ард тvмнээсээ чандлан нууж байна.

Онцгой байдал. Объектуудыг зориуд хамгаалалтгvй болгож зохих хэмжээгээр сvйтгvvлсний дараа vvн дээр далимдуулан онцгой байдал тогтоож, мэдээллийн эх сурвалжгvй болгож, цаанаас бэлтгэсэн, цензурдаж хянасан мэдээллээр ард тvмний тархийг угааж, зөвхөн учирсан хохирол гэдэг өнгөц зvйлд бvхний анхаарлыг хандуулахаар оролдож, дахин vймээн дэгдээхээр бэлтгэж байна хэмээн худал айлгаж байгаа нь эцсийн дvндээ сонгуулийн булхайгаас ард тvмний анхаарлыг холдуулах, vvгээр далимдуулан ард тvмний сонголтыг луйвардсан дvнгээ баталгаажуулж авах гэсэн улс төрийн маш муухай зорилготой болно. Одоо ингээд 2000, 2004, 2008 оны сонгуулийн нэг адил ард тvмэн сонголтоо луйвардуулаад vлдэх vv? Эсхvл ширээний ард сууж асуудлыг ухаалгаар шийдэж дахин санал хураалт явуулах уу? Нэр дэвшигч болон намуудын зөгнөөд байснаар vнэхээр Монгол улс ардчилсан улс болж хөгжих vv? Эсхvл дахин тоталитар хяналтанд орж авилгачдыг тэжээгч төртэй Африкийн улсууд шиг болох уу? гэдэг сонголт бидэнд тулаад байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/473846/f2e/trackback

repiar

2008.07.12 17:57:33
*.194.117.254

Гэмт хүн гэлбэлзэж, гэнэн адуу үүрсэв үү

Үнэн гээчийг энэ улс орноос хайгаад олохыг болив. Үймээний улмаас 72 хүн сураггүй болов хэмээн Ц.Элбэгдорж АН-ын индэр дээрээс мэдэгдэж ахуйд “Ийм олон хүн алга болсон нь худлаа” хэмээн ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Амарболд, ТЕГ-ын дарга Р.Болд нар сэтгүүлчдэд мэдээлэл өгч байх юм.
72 иргэний ар гэрийнхэн багаар бодоход 300 орчим хүн байж таарна. Тэд л үнэнийг үүрээд алхаж яваа байх гэсэн таамаглалаас өөр юу ч үлдсэнгүй.

МҮОНТ үүргээ гүйцэтгэснээрээ буруудав
Ерөнхийлөгч Н.Энхбаяр ноцтой хүнд үед Онцгой байдал зарласнаараа буруудах янзтай болж хувирав. Үймээнд олон нийтийг турхиран уриалж, ард түмний сэтгэлзүйд нөлөөлж байсан телевизүүдийн эфирийг дөрөв хоног хаасан нь тухайн үедээ оновчтой шийдвэр байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Хачирхалтай нь АН-ын хэсэг нөхөд, Онцгой байдлын үеэр “ганцаараа” ажилласан МҮОНТ-ийг буруутган, Үндэсний зөвлөлийнхнийг улстөржүүлэн байцааж, бахаа хангахыг харав. Үймээн самууны үеэр хөдөө орон нутагт сонгуульдаж явсан гишүүд олон нийтийг мөргөлдөөнд уриалахад чухал үүрэг гүйцэтгэсэн эл телевизүүдийн таагүй нөлөөг олж хараагүй юм байлгүй гэж ойлгохоос. Энд дахиад л өнөөх шидэт үнэн гээч маань хаа нэгтээ төөрчихсөн бололтой.

Элбэгээгийн тавьсан түймэр
Хар мягмар гариг буюу долдугаар сарын 1-ний өдөр Со гавьяаттай хамт Сүхбаатарын талбайд “агсам тавьж”, цугласан олныг уриалан турхирч байсан АН-ын дарга Ц.Элбэгдорж “Үймээнийг цагт нь зогсоож чадаагүй учир С.Баярын Засгийн газар огцрох ёстой” хэмээн хадуурч давхив. Элбэгээгийн тавьсан түймрийг унтрааж чадаагүй С.Баяр огцрох учиртай юм байх. Өнөө гайхал үнэн гэгч Элбэгээ, С.Баяр хоёрын дунд өнгөө хувиргаад гүйж яваа нь энэ үү? Энэ бүхнээс харахад хар мягмар гариг үнэнийг үгүй хийсэн аж. Эл үймээнийг далимдуулан үндэсний баатар, ясны хувьсгалч болох гэж зарим нь сандран ээрч байхад Л.Гүндалай нарын гүйдлээ олоогүй нэгэн нь од болох санаатай шоудан дэвхцэж эхлэв.

Уснаас хуурай гарах оролдлогууд
Ийм нэгэн үймээн болсон нь үнэн. Үүнийг хэн нэг нь зориуд зохион байгуулж, улмаар төрийн эргэлт гаргахаар санаархсан нь үнэн. Хэрэв амжилт олж, МАХН-ыг С.Баяртай нь түлхэн унагаад, өрнийн орнуудын өнгөт хувьсгалын жишгээр Засгийн эрх жагсагчдын гарт орсон бол эдүгээ байдал арай өөрөөр өрнөх байв. Ардчилсан хувьсгалын хоёр дахь шатыг удирдсан үндэсний лидерээр тодрохын тулд Ц.Элбэгдорж, Б.Жаргалсайхан, Х.Баттулга, О.Магнай, Ж.Батзандан нар өрсөлдөн уралдаж, өмчирхөн уралцах байсан гэдэг нь үнэн юм. “Би хувьсгал хийсэн, би жагсаалд анх дуудсан” гээд л гол дүрийн төлөө гоомой аашилцгаах байсан биз.

Түймэрт автсан МАХН-ын байр, СТӨ, соёлын үнэт үзмэр, хөгжмийн зэвсгүүд “муусайн коммунистуудыг” устгах их замд тохиолдсон бага хохирол хэмээн нэрлэгдэж байна. “Агуу их хэргийн төлөө бага ч гэсэн хохирол амсах нь тодорхой байсан” хэмээн жагсаалыг зохион байгуулагчид мэдэгдэх байсан нь эргэлзээгүй. Харин одоо байдал өөрөөр эргээд байна. О.Магнай, Ж.Батзандан нарыг зоригжуулан турхирч, хувийн зорилгодоо ашигласан зарим улстөрч нуугдах гэж ядарч явна.
Хэлсэн үгээ хэлээгүй хэмээн зүтгэж, жагсаалын үеэр хүлээсэн үүргээ үгүйсгэн өрвөлзөх болов. Энэ хоёр залууд хамаг хэргийг үүрүүлээд өөрсдөө уснаас хуурай гарахын тулд “Гэрчийг устга” гэж тушаахаас ч буцахгүй байх шиг.

ХЭТ улстөржилт ардёиллыг хямдруулж байна
Үймээнтэй шөнө амь үрэгдсэн хүмүүсийг хэн буудсан бэ гэдэг асуултыг улстөржүүлэх их амархан. Чухам энэ мэтийн анхаарал татах сэдвийг улстөржүүлж, үнэнийг төөрөгдүүлэн үгүйсгэж буй нь ард түмний итгэлийг үгүй хийж байгаа юм. Цагдаа нар буудсан хэмээн АН-ын индрийг ашиглан Ц.Элбэгдорж хашгирч байхад ЦЕГ-ын удирдлагууд галт зэвсэг хэрэглээгүй хэмээн албан мэдэгдэл гаргажээ.

Шоу ийнхүү үргэлжилсээр байх юм бол Монголын ардчилал жинхэнэ утгаараа, агуулгын хувьд хямралд хүрэх нь. Долдугаар сарын 1-ний өдөр жанжны талбайд хар багтай залуусаар хүрээлүүлэн дүрдээ итгэж явсан Элбэгээ ганцхан хоногийн дараа Гэмтлийн эмнэлэгт хохирогчдыг эргэн жүжиглэв. АН-ын нэр хүнд түүнтэй хамт түргэн хурдтай уруудах болов.
Чухамдаа Ц.Элбэгдорж уснаас хуурай гарахын тулд юу ч гэж хэлж, ямар ч ааш гаргахаас буцахгүй байгаа нь үнэн. Энэ байдал нь ардчиллыг хямрал болгон хувиргахад том үүрэг гүйцэтгэж байгаа гэдгийг ухаарах цаг болсон баймаар.

Гэмт хүн гэлбэлзэж, гэнэн адуу үүрсэв үү?
“АН-ынхан Элбэгээд “панаалдуулж” ханахгүй юм” гэсэн хэлц үг хэл ороож, чих мялаах болов. Сонгуульд намаа ялагдуулсан дарга огцрох учиртай. Хэрэв энэ удаа огцорчихвол Ц.Элбэгдоржийн улс төрийн карьер эвгүй тийшээ эргэх юм. Шуудхан хэлэхэд Ерөнхийлөгчийн сонгуулиас өөр гарц үлдэхгүй. Тиймээс ч Ц.Элбэгдорж АН-ын даргын суудлаас үхэн хатан зууралдаж, эрх ямбаа хэвээр үлдээхийн тулд намын нэр хүнд, Монголын ардчиллаар барьцаалсан бодлогогүй үйлдлүүдийг ар араас нь хийсээр буй. Үймээн самууны голлох дүрд тоглосон тэрбээр гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр “Миний тавьсан түймрийг та нар унтрааж чадаагүй тул огцрох ёстой” хэмээн “мэдэн будилж” байх юм. АН-ын зарим гэнэн гишүүн дагаж хуйлраад давруулчих янзтай. З.Энхболдоос эхлээд “Галын машин МАХН-ын байрны урдаас биш, өөр талаас нь орж түймрийг унтрааж болох л байсан” хэмээн мэдэмхийрэв. Гал унтраагчид руу үймээн дэгдээгчид хэрхэн дайрч, машиныг нь хэрхэн бүчин авч, урагшлах ч, ухрах ч аргагүй болгож байсныг үзэгчид бүх телевизээр харсан нь хангалттай биш үү.

Юутай ч АН-ынхан үймээн самуунаас намаа нэр цэвэр авч гарахыг эрмэлзэж байна. Ингэх нь ч зөв. “Хэрэв би байсан бол ийм явдал гаргуулахгүй байсан” хэмээн өгүүлсэн Э.Бат-Үүлийн философи энд үйлчилж буй. Нэгэнт тэр нэгэн мягмар гаригийг хараар будахад АН-ын дарга гол, эсвэл “дайвар” үүрэг гүйцэтгэлээ. Ийм тохиолдолд болчимгүй даргаасаа болж дайвчихаад байгаа намынхаа нэр хүндийг өмгөөлөх нь АН-ын гишүүдийн үүрэг. Энэ өмгөөлөлд нь Ц.Элбэгдорж багтаж гарч чадвал болж байгаа нь тэр. Гэтэл намынхаа нэр хүндийг өмгөөлөх гээд Ц.Элбэгдоржийг давруулаад байгаа нь гайхмаар. АН-ынхан нөхцөл байдал эвгүй байгаа үед даргыгаа огцруулахаас түр түдгэлзсэн тухай мэдээлэл бий. Гэхдээ энэ нь Ц.Элбэгдоржийн алдааг өмөөрөн уучилж буй хэрэг биш байлтай. Эсвэл гэмт Элбэгээ гэлбэлзэж, “гэнэн” АН түүнийг даган “үүрсээд” байгаа хэрэг үү?

Ялагдлын үр дагавар
Зургадугаар сарын 30-ны орой юу болов? Ялагдал хүлээсэн БНН, ИХН, ҮШН, Эх орон намын төлөөллүүд “Буян” компанийн байранд цуглаж, МАХН руу дайрах төлөвлөгөө боловсруулсан нь ил, далд шугамаар орж ирж байгаа мэдээллээс тодорхой болсон. АН-ын дарга Ц.Элбэгдорж УИХ-д 28 суудал авсан амжилтаа баллуурдаж, ялагдал хүлээн нэг ч суудалгүй хоцорсон намуудын дарга нартай хуйвалдан үймээнийг өөгшүүлсэн гэдэг нь нийтэд илэрхий байгаа.

Өөрөөр хэлбэл БНН, ИХН, ҮШН, Эх орон намуудын ялагдал, АН-ын цөөнх болсны үр дагавар буюу үнэ цэнийг өнөөдөр дахиад л ард түмэн үүрч байна. 70 орчим тэрбум төгрөгийн хохирол, төөрөлдсөн иргэдийн амь нас, эрүүл мэндээр дээрх намуудын ялагдал үнэлэгдэж байгаа юм. Эндээс л харин үнэн үнэртэх төдий мэдрэгдэж буй.

Буруу бүхэн бусдынх гэж үү?
Бороо орохгүй болохоор гандлаа, ган боллоо гэлцэх. Бороошоод эхлэхээр усан борооны хэрэг алга гэж шандуурах. Үүнтэй адил үг, үсэг бүрийг улстөржүүлж, үйлдэл, үүрэг болгоныг цөөнхийн сөрөг тоглолтоор сөрж тайлбарласаар байтал үнэн гээч нь завхрав, замхрав. Түймэр унтраасангүй, үймээнийг цагт нь зогсоосонгүй гэж С.Баяр буруудав. Онцгой байдал зарласан гэж Н.Энхбаяр буруудав. “ганцаараа” бүрэн эрхтэй ажилласан гэж МҮОНТ буруудав. Дөрвөн өдөр эфирт нойргүй шахам мэдээ дамжуулсан сэтгүүлчдийг барьж хорих гээ юу?

Цагдаа, хүчнийхнийг хүчирхэг болгох хэрэгтэйг ухаарч, бороохой, бамбайныхаа тоог олшруулъя гэж хэлснээрээ ЦЕГ буруудав. Үймээн дэгдээгчдээс МАХН-ын байранд байгаа хүмүүсийг хамгаалснаараа цагдаа нар буруудав. Улангасан довтолж, юу хийж байгаагаа ухаарахаа больсон согтуу жагсагчид хэн нэгнийг МАХН-ын байрны үүдэнд дүүжлэхийг харах гээ юу?
Зөв юм гэж алга. Ялалт байгууллаа гэж МАХН буруудав. Орон даяар хэд хоног нойргүй ажилласныхаа төлөө СЕХ буруудав. Цөөн хэдэн тойрогт үүссэн будлианыг дэвэргэн, энэ байгууллагын үйл ажиллагааг үгүйсгэж, УИХ-ын сонгуулийг үймээн болгон хувиргаж буй нь “мордохын хазгай” гэдгийг хүн бүр сэтгэлийнхээ мухарт мэдэрч суугаа.

Иргэд итгэл үнэмшлээрээ тоглуулахаас айж байна. Гэтэл цэнхэр дэлгэцээр “Магнай надад нэг сая төгрөг өгсөн” гэж ярьсан залуу эрүүл бус болж “буруудах” нь сонин. Дэнжийн мянга дахь албадан саатуулах байранд хоригдсон хүмүүсийг МАХН-ынхан  тамлан зовоож байна хэмээн нэг нь хашгирч, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Солонго үүнийг үгүйсгэхийг сонсов. Хэн нь үнэн, хэн нь худал яриад байгааг ойлгоход бэрх. Үймээний эргэн тойронд түгсэн мэдээллүүд энэ мэтээр гадаад дотоодын хөрөнгө оруулалттай телевиз бүрийн дэлгэцээр өнгөө хувирган цацагдаж, сонин бүрийн хуудаснаа “сохрын газар сохор” гээчийг давтан агуулгаа алаглуулав.

ЭЦЭСТ НЬ
Энэ ард түмнийг яаж ч элэг барьж, хуурч, доромжилж болно. Бие бие рүү нь нохой шиг турхирч болно. Тийм боловч хэдэн зууны турш энэ мэт үйлдлийг ардын цөлх ухаан, өвгөдийн уужуу байр суурь, нүүдэлчин зон олны хүлээцтэй хэрнээ хүртээмжтэй оюунаар Монголын ард түмэн угтаж, үдсээр ирсэн гэдгийг мартаж болохгүй.
Үнэнийг ард түмэн хэзээ ямагт ялган шүүж, тунгаан мэдэрч чаддаг. Тэд хэзээ ямагт шударга шүүгч байдаг.

Р.Эмүжин 

repiar

2008.07.12 17:59:18

2008.07.12 18:05:55

2008.07.12 18:11:12

2008.07.12 18:12:53

Coral

2008.07.14 14:14:35
*.132.128.38

repiar neg ymaa yamar olon udaa oruulsan ym be dee
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
51 uuniig unshaad negiig bodostgoono bizdee [1] sabrag 2008-07-04 6217
50 arai l dendvv ymaa [1] ***Энхриймаа*** 2008-07-04 4328
49 “Дэнжийн 1000″-ын албадан саатуулах газарт хоёр хүн нас барсан бололтой [1] MGL гишүүн 2008-07-04 6607
48 Сонгуулийн албан ёсны дүн гарлаа MGL гишүүн 2008-07-04 7181
47 О.Магнай: Гал тавьж, соёлын үнэт өвүүдийг шатаа гэж турхирч, уриалаагүй шүү MGL гишүүн 2008-07-04 7373
46 Үймээн дэгдээгчдийг 1280-д мэдээлээрэй MGL гишүүн 2008-07-04 5636
45 Миний дүүг буудаж алчихаад задлан шинжилгээ хийсэн байна MGL гишүүн 2008-07-04 6689
44 Буудуулж нас барсан хүмүүсийн хэргийг цагдаагаар шалгуулахгүй MGL гишүүн 2008-07-04 6743
43 Ц.Элбэгдорж: Яаж хүний өөдөөс буудаж чаддаг байна аа [6] MGL гишүүн 2008-07-04 9294
42 JAGSAALD OROLTSSON HUNII YARIA Coral 2008-07-04 6587
» SONGUULIIN BULHAI [6] Coral 2008-07-04 2255
40 Монгол номын санг Солонгосын хойг дээр байгуулах гэж байна. 96843226 2008-07-04 6958
39 Emgenel ilerxiilj bna... SETGELZUICH 2008-07-03 3483
38 gun emgenel ilerhiilie [1] sh.jargal20 2008-07-03 3527
37 Gvnee haramsaj bna [1] ***Энхриймаа*** 2008-07-03 2801
36 Agaariin bolon gazriin achaa avna. [2] master_9009 2008-07-03 2915
35 ЭНД ХЭН БУРУУТАЙ ВЭ? [1] Мичид 2008-07-03 6017
34 ВX-н ТОГЛОЛТЫН БИЛЕТ ЭНДЭЭС АВЧ БОЛНО [2] 96843226 2008-07-03 5644
33 Hunii erhiin chigleleer ajilladag Irgenii niigmiin baiguullaguudaas hiisen medegdliig hevlel medeelleer damjuulahgui baina, ta buhen ali boloh olon hund taraaj ugnu uu oronzai 2008-07-03 6898
32 Монголчууд эрх чөлөөтэй, амар амгалан, сайн сайхан амьдрах эрхтэй [3] 1221 2008-07-02 5976
31 Шатахууны үнэ 2000-д хүрэхэд гайхах хэрэггүй 1221 2008-07-02 10943
30 MONGOL FOTO [11] MGL гишүүн 2008-07-02 4184
29 Энэ сонгуульд хамгийн их мөнгө цацсан хүмүүс [1] 1221 2008-07-02 6578
28 Ерөнхийлөгч онц байдал зарлалаа [2] MGL гишүүн 2008-07-02 6840
27 Албан мэдээллээр 4 хүн амь үрэгджээ. [1] MGL гишүүн 2008-07-02 5597
26 EH OROND MINI YU L BOLOOD BNA DAA???? [1] MGL гишүүн 2008-07-02 6529
25 MAXH-II BAIR SHATAJ DUUSJ BNA [4] say ye 2008-07-01 3595
24 Шуурхай мэдээ [5] daruuhan01 2008-07-01 6593
23 Gazriin achaa bainga avna. [3] master_9009 2008-07-01 3636
22 Hey songuuli yu bolson bol??? [5] jaalhuu 2008-07-01 4544
21 songuuliin tuhai [7] sh.jargal20 2008-06-30 4529
20 АДМИН АА!!! [4] CMYK 2008-06-29 5480
19 Тарни [3] 1221 2008-06-29 18670
18 KTF UNEGUI UTAS !!!! INTERNET UNEGUI HOLBONO>> [1] MGL гишүүн 2008-06-29 9864
17 Иргэд сонгуульд идэвхтэй оролцож байна [2] -IRMUUN- 2008-06-29 8071
16 MGL -CLUB [3] soselo 2008-06-29 4788
15 xoorxii bid [2] i love mgl 2008-06-29 5138
14 mongoloro vldexsen [2] i love mgl 2008-06-29 4237
13 Сонгуульд ялах башир аргууд [1] 1221 2008-06-29 7846
12 Munkh file [2] 96843226 2008-06-29 8088
11 GISHUUN MINII SANAA ONOO... [4] Õèéìîðü 2008-06-28 7463
10 busdiig sonsie.setgel bwal bygdiig byteene........sanaa onoo [1] cheonan_mgl 2008-06-28 4127
9 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ file ABAP 2008-06-28 9636
8 хөлөөрөө хадаасан дээр гишгэвэл [6] 96843226 2008-06-28 15948
7 Агаар дутагдаж, угаардалтын байдлаар үхдэг байна.Болгоомж 1 96843226 2008-06-28 9744
배너신청
자생병원

배너신청