Миний дүүг буудаж алчихаад задлан шинжилгээ хийсэн байна

Ард олны дунд дүүрэн айдас хүйдэс. Үүр цүүрээр унтаж байхад гэрт нь цагдаа орж ирээд хүүг нь, аавыг нь ахыг нь баривчлаад явж бай­на. Талбай дээр болсон жаг­саалд оролцсон иргэдийг барьж хориод эрүү­дэж тө­рийн нударгаа ха­руулж эхэлжээ. Хамгийн ноцтой нь сураггүй алга болсон хү­мүүсээ буудуулж нас барс­ныг дуулж эхэлсэн нь айм­шигтай байна. Жаг­саал цуг­лааны үймсэн олны дунд хичнээн хүн бууны суманд хэрцгийгээр өртөж амиа алд­сан болох нь то­дорхойгүй байна. Өчигдөр гэхэд буудуулж амиа алдсан гурван хүний ар гэрийнхэн хэнд, хаана хан­дахаа мэдэхгүй, нус нулимс болчихсон явна.

Дүү­гээ алга болчихоор нь гай­хаад сууж байтал түүнийг маань шилэн хүзүүгээр нь тас буудчи­хаад задлан хийчихэж. Монгол Улсад өнөөдөр юу болоод байна вэ. Харгислал арай хэтэрч байна. Нэгийг нь алчихаад нөгөөг нь шоронд хорьчихсон гэж гашуудан ярих энгийн иргэдтэй за­хаасаа аваад таарч байна. Баттай эх сурвалжийн мэ­дээл­лээр  24 настай Э.Дорж­сүрэн, 27 настай Р.Мөнх-Эрдэнэ, 36 настай Ц.Энхбаа­тар гэсэн гурван хүнийг байл­дааны буугаар буудаж аминд нь хүрчээ.

Талийгаач Р.Мөнх-Эр­дэнийн хүргэн ах У.Чулуун­тай ярилцлаа.
-Дүү маань хөдөөнөөс ирсэн мах очиж авна гээд гарсан юм билээ. Эхнэр нь ээлжийн ажилтай тул 22 ца­гийн үед хоол аваачиж өгчи­хөөд ээжийнхээрээ ороод гарсан байна лээ. Тэрнээс хойш ямар ч сураггүй байж байгаад энэ сарын 2-ны өд­рийн 14 цаг өнгөрч байхад цагдаагаас утасдсан. Сүх­баатар дүүргийн цагдаагийн ажилтан Долгорсүрэн гэдэг хүн дүүгийн маань эхнэр рүү утасдаж "Мөнх-Эрдэнийн бие нь тааруу байна" гэж мэ­дэгдсэн.

-Танай дүүгийн биед бичиг баримт байсан уу?
-Манай дүүг хэн бэ гэж эрж тодруулах шаардлагагүй. Ажилд орох санаатай Дорно­доос ирээд удаагүй байсан. Дүүгийн маань хувцсанд цаг­даагийн газрын тодорхойлолт, бичиг баримт, өөрийнх нь болон эхнэрийнх нь утасны дугаар, мөнгө шилжүүлсэн баримт байсаар байтал дүүд маань задлан шинжилгээ хийсний дараа бидэнд дуул­гасанд гайхаж байна. 12 цагт задлан шинжилгээнд оруул­чихаад ар гэрийнхэнд нь 14 цагт "Бие нь муу" гэж дуул­гасныг юу гэж ойлгох юм бэ. Цагдаа нар хамгийн түрүүнд биед нь нэгжлэг хийж л таарна. Бидэнд шууд мэдэгдээгүйд маш их гайхаж байна.

-Та талийгаачийг ямар байдалтай нас барсныг харсан уу. Буудуулсан гэдэг үнэн үү?
-Би Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст очиход надад түрийвчийн доторх зургийг нь харуулсан. Тэнд цагдаагийн ажилтныг хүлээж зогсохдоо баривчлагдсан хүмүүсийн нэрс байсныг нь харсан. Тэр дунд манай талийгаачийн нэр, регистр байсан. Бид нар амьд байна хөөрхий гэж их баяр­ласан даа. Тэгээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлт­сийн саатуулах байрнаас Мөнх-Эрдэнэ гэдэг хүн байна уу гэж дуудахад гарч ирээгүй.

Цагдаагийнхан эхлээд битүү цус нөж болчихсон, нүд ам нь хавдчихсан талий­гаачийн зургийг харуулахад таниагүй. Цэвэрлэсэн зургийг нь хараад таньсан. Зодуул­сан байх магадлалтай юм билээ. Би арайхийн биеэ барьж байгаад талийгаачид задлан хийснийг нь харсан. Шилэн хүзүүгээр нь сум нэвт гарсан бололтой.

Буудуулсан хүү Э.Энхтөр: Миний хөлийн булчинг нэвт буудсан
Талбай дээр үймсэн олны дунд гүйж явсан 16 настай хоёр хүү өнөөдөр эмнэлэгт өвчиндөө шаналан тааз шир­тэн хэвтэж байна. Сонгуулийн маргааш өдөр болсон жаг­саалын үеэр гэмгүй олон иргэд буудуулсны нэг хохи­рогч нь. Тэдний нэг болох есдүгээр ангийн сурагч Э.Энх­төртэй уулзлаа. Гэмтэл согог, сэргээн засах клини­кийн эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд хагалгаанд орохын өмнөхөн амжиж уулзсан юм.

-Биеийн байдал нь яаж байна?
-Шөнөдөө их өвдөж байна. Хөлийнхөө булчингаар нэвт буудуулсан.

-Тэнд юу болсон талаар санаж байгаагаа яриач?
-Талбайгаас урагшаа ал­хаж явтал бөөн хүмүүс цаг­даа нартай байлдаж байсан. Би тэрийг анзаараагүй тал­байгаас зүүн талд нэлээн наагуур явж байтал гэнэт хөл гишгэж чадахаа больчихсон. 23 цагийн үед энэ явдал болсон. Би уг нь шоу болно гэж сонсоод найзуудтайгаа тэнд явж байсан юм.

-Буун дуу сонсдоогүй юу. Хаанаас хэн буудсаныг мэдсэн үү?
-Хөл гишгэж чадахаа болиод өнхрөөд явчихсан. Ямар нэгэн дуу чимээ сонс­доогүй. Ямар хүн буудсныг би мэдэхгүй. Цагдаа нар галт зэвсэг хэрэглэсэн юм шиг байна лээ. Түүнээс үрлэн сум байсан бол сум нь ингэж нэвтэлнэ гэж байхгүй биз дээ. 

Э.Энхтөрийн зүүн та­лын гуяыг зад бууджээ. Түүний ээж Г.Эрдэнэцэцэг болсон явдлын талаар ярьж байв.
"Шөнө 04 цагийн үед Гэм­тэл согог, сэргээн засах клиникийн эмнэлгээс манай нөхөр рүү утасдсан. "Танайд Энхтөр гэдэг хүүхэд байдаг уу. Сүлбүүлчихсэн юм шиг байна" гэсэн. Очиход бууны сумыг нь авчихсан уу яасан, зөндөө их цус алдсан байсан. Эрүүл саруул явсан хүү маань нэг өдөр тахир дутуу болчихсонд маш их гомдолтой байна.

Телевизээр цагдаа нар буудсан гэж ярьж байсан ч одоо болохоор гал нээгээгүй гэж ярих юм. Дээрээ хоёр эгчтэй бага хүү маань маш хүнд хагалгаанд одоо орох гэж байна. Төр засаг, хууль хя­нал­тын байгууллагад гомдол­той байна гэж байв.

Гэмтэл согог сэргээн засах клиникийн эмнэлэгт буудуулсан хоёр хүү хэв­тэж байна. Нэг нь хагал­гаанд орох гэж байгаа бол нөгөө нь хагалгаанд ор­сон, биеийн байдал тун тааруу байна. Эмнэлэгт Ерөнхий сайд С.Баяр гэмт­сэн хүмүүстэй уулзаж ява­хад буудуулсан хоёр хүүх­дийг тас нуугаад уулзуу­лаа­гүй юм билээ. Мөн АН-ын дарга Ц.Элбэгдоржийг эмнэлэгт ирэхэд ч тэдэнд бууны шархтай хүн бай­гааг хэлэлгүй тас нууж байсан бололтой юм. На­санд хүрээгүй цэл залуухан хоёр хүү үүрд мөнхийн тахир дутуу эрэмдэг болж хоцорч байна гэж ар гэ­рийн­хэн нь гомдолтой байна. Буудуулж нас бар­сан хүний тоо нэмэгдэх төлөвтэй. Цэргийн гос­пи­таль, I эмнэлэгт буу­дуулж нас барсан хүний цогцос байгаа мэдээлэл ирсээр. Төр засаг хууль хяналтын байгууллага нас барсан хүмүүсийн мэдээл­лийг тас нууж, харин хорьж цагдах ажиллагаа­гаа гарамгай хийж байна. Харгислал, хэлмэгдүүлэлт  гэж үүнийг хэлэх байх даа.

Б.Долзолмаа 

List of Articles
编号 标题 作者 日期 查看
公告 ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
公告 богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
公告 Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
51 uuniig unshaad negiig bodostgoono bizdee [1] sabrag 2008-07-04 6217
50 arai l dendvv ymaa [1] ***Энхриймаа*** 2008-07-04 4328
49 “Дэнжийн 1000″-ын албадан саатуулах газарт хоёр хүн нас барсан бололтой [1] MGL гишүүн 2008-07-04 6607
48 Сонгуулийн албан ёсны дүн гарлаа MGL гишүүн 2008-07-04 7181
47 О.Магнай: Гал тавьж, соёлын үнэт өвүүдийг шатаа гэж турхирч, уриалаагүй шүү MGL гишүүн 2008-07-04 7373
46 Үймээн дэгдээгчдийг 1280-д мэдээлээрэй MGL гишүүн 2008-07-04 5636
» Миний дүүг буудаж алчихаад задлан шинжилгээ хийсэн байна MGL гишүүн 2008-07-04 6689
44 Буудуулж нас барсан хүмүүсийн хэргийг цагдаагаар шалгуулахгүй MGL гишүүн 2008-07-04 6743
43 Ц.Элбэгдорж: Яаж хүний өөдөөс буудаж чаддаг байна аа [6] MGL гишүүн 2008-07-04 9294
42 JAGSAALD OROLTSSON HUNII YARIA Coral 2008-07-04 6587
41 SONGUULIIN BULHAI [6] Coral 2008-07-04 2255
40 Монгол номын санг Солонгосын хойг дээр байгуулах гэж байна. 96843226 2008-07-04 6958
39 Emgenel ilerxiilj bna... SETGELZUICH 2008-07-03 3483
38 gun emgenel ilerhiilie [1] sh.jargal20 2008-07-03 3527
37 Gvnee haramsaj bna [1] ***Энхриймаа*** 2008-07-03 2801
36 Agaariin bolon gazriin achaa avna. [2] master_9009 2008-07-03 2915
35 ЭНД ХЭН БУРУУТАЙ ВЭ? [1] Мичид 2008-07-03 6017
34 ВX-н ТОГЛОЛТЫН БИЛЕТ ЭНДЭЭС АВЧ БОЛНО [2] 96843226 2008-07-03 5644
33 Hunii erhiin chigleleer ajilladag Irgenii niigmiin baiguullaguudaas hiisen medegdliig hevlel medeelleer damjuulahgui baina, ta buhen ali boloh olon hund taraaj ugnu uu oronzai 2008-07-03 6898
32 Монголчууд эрх чөлөөтэй, амар амгалан, сайн сайхан амьдрах эрхтэй [3] 1221 2008-07-02 5976
31 Шатахууны үнэ 2000-д хүрэхэд гайхах хэрэггүй 1221 2008-07-02 10943
30 MONGOL FOTO [11] MGL гишүүн 2008-07-02 4184
29 Энэ сонгуульд хамгийн их мөнгө цацсан хүмүүс [1] 1221 2008-07-02 6578
28 Ерөнхийлөгч онц байдал зарлалаа [2] MGL гишүүн 2008-07-02 6840
27 Албан мэдээллээр 4 хүн амь үрэгджээ. [1] MGL гишүүн 2008-07-02 5597
26 EH OROND MINI YU L BOLOOD BNA DAA???? [1] MGL гишүүн 2008-07-02 6529
25 MAXH-II BAIR SHATAJ DUUSJ BNA [4] say ye 2008-07-01 3595
24 Шуурхай мэдээ [5] daruuhan01 2008-07-01 6593
23 Gazriin achaa bainga avna. [3] master_9009 2008-07-01 3636
22 Hey songuuli yu bolson bol??? [5] jaalhuu 2008-07-01 4544
21 songuuliin tuhai [7] sh.jargal20 2008-06-30 4529
20 АДМИН АА!!! [4] CMYK 2008-06-29 5480
19 Тарни [3] 1221 2008-06-29 18670
18 KTF UNEGUI UTAS !!!! INTERNET UNEGUI HOLBONO>> [1] MGL гишүүн 2008-06-29 9864
17 Иргэд сонгуульд идэвхтэй оролцож байна [2] -IRMUUN- 2008-06-29 8071
16 MGL -CLUB [3] soselo 2008-06-29 4788
15 xoorxii bid [2] i love mgl 2008-06-29 5138
14 mongoloro vldexsen [2] i love mgl 2008-06-29 4237
13 Сонгуульд ялах башир аргууд [1] 1221 2008-06-29 7846
12 Munkh file [2] 96843226 2008-06-29 8088
11 GISHUUN MINII SANAA ONOO... [4] Õèéìîðü 2008-06-28 7463
10 busdiig sonsie.setgel bwal bygdiig byteene........sanaa onoo [1] cheonan_mgl 2008-06-28 4127
9 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ file ABAP 2008-06-28 9636
8 хөлөөрөө хадаасан дээр гишгэвэл [6] 96843226 2008-06-28 15948
7 Агаар дутагдаж, угаардалтын байдлаар үхдэг байна.Болгоомж 1 96843226 2008-06-28 9744
배너신청
자생병원

배너신청