Бичлэгийн тоо 2,391

Ц.Элбэгдорж: Яаж хүний өөдөөс буудаж чаддаг байна аа

Ц.Элбэгдорж: Яаж хүний өөдөөс буудаж чаддаг байна аа

Ардчилсан намын дарга Ц.Элбэгдорж Гэмтэл согог сэргээн заслын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа иргэдтэй биечлэн уулзаж танилцсан юм. Одоогийн байдлаар тус эмнэлэгт 14 өвчтөн хэвтэснээс яаралтай клиникийн тасагт гурав, тархи, нуруу нугасны тасагт зургаа, эрчимт эмчилгээний тасагт нэг, гар сарвууны тасагт хоёр, насанд хүрэгчдийн тасагт хоёр хүн байгаа аж. Энэ үеэр нь Ц.Элбэгдоржоос зарим зүйлийг тодруулав.

-Үймээний үед гэмтэл авсан иргэдтэй биечлэн танилцлаа. Биеийн байдал нь ямар байна вэ?
-Бэртэж гэмтсэн хүмүүсийн биеийн байдал ямар байгааг үзлээ. Ээж аавууд нь сахиж байгаа юм байна. Шархтай сорвитой, байлдааны суманд оногдсон хүмүүс байна. Ихэвчлэн 16-18 насны хүүхдүүд байна. Тэнд архи ууж хүн алсан иргэд байгаагүй. Харин ч танхай балмад этгээдүүдийг гаднаас оруулж дотроос нь архиар угжиж, өөрсдийнхөө байранд архи зарж, тэгээд тэрнийгээ тэслэж дэлбэлсэн. Хүний амь эрсдсэн байна үнэхээр харамсаж байгаагаа илэрхийлэе. Ардчилсан намын зөвлөл хуралдсан. Ард иргэдийнхээ өмнөөс зэвсэг хэрэглэсэн этгээдүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй. Хариуцлагагүй хүмүүс авлигаар ард иргэдийн сонголтыг буруу болгосон хүмүүст төр төмөр нүүрээ харуулах ёстой байсан юм. Гэтэл төр төмөр нүүрээ ард түмэнд харуулчихлаа.

-Ард түмний бухимдлыг зөөлрүүлэх арга хэн нэгэнд байсан болов уу?
-Хүмүүсийн саналыг луйвардаж авснаас ард иргэд бухимдаж эсэргүүцэн гарч ирсэн. Энэ үеэр иргэдийн дунд хүчирхийлэл үүсгэн асуудлыг шийдэхгүй цаг алдсаар байгаад бүх зүйлийг эхлүүлсэн. Одоо тэгээд онцгой байдал заралчихлаа. Тухайн орны ардчилал эрх чөлөө, хүмүүсийн эрхийг боомилж, дарж авдаг ийм арга дэлхийн олон улсад бий. Яг энэ аргыг технологи номынх нь дагуу өнөөдрийн эрх баригч нар хийж байна. Үнэхээр ийм эрх баригч нараас салья гэж монголын ард түмэн санал өгөхийг эд нар мэдэж байсан. Ийм учраас санал хураалтын дундаас будлиулсан.

-Байлдааны буугаар буудсан гэх мэдээлэл үнэн юм уу?
-Яаж хүний өөдөөс буудаж чаддаг байна аа. Зугтаж байгаа хүнийг байлдааны буугаар араас нь буудсан гэх мэдээлэл бидэнд ирээд байгаа. Машин, тэрэг, танк цэрэг харчихаад айгаад зугтаж залуучуудын араас буудаж амь насыг нь хөнөөсөн байсан. Энэ бол байж болохгүй зүйл. Ард түмэндээ хандаж хэлэх хэрэгтэй. Та бүхний эрхийн төлөө зогсдог, та бүхний төлөө дуугардаг, ажилладаг тийм улс төрийн хүчин байгаа шүү. Одоо ард түмэн ингэж доромжлуулж, эрхээ булаалгаж олон жил явлаа. Энэ бол олон жилийн бухимдал. Иргэд өөрсдөө бухимдлаа илэрхийлж байгаа хэрэг. Хэн нэгэн даргын тушаалаар дуудагдаж гарч ирдэг цаг нь өнгөрсөн. Ард түмэн эрхээ булаалгасан, өөрсдийнх нь эрх хулгайлагдсан үед эрх баригч нарт хандаж асуудал дэвшүүлж болохгүй юм уу.

Жагсаал эхлэж байхад эрх баригч нар гарч ирээд үг хэлчих байсан юм. Байшингаасаа гарч ирээд үгээ хэлчих боломжтой байсан.

-Жагсаалын өмнө та Засгийн газар руу орсон. Энэ үеэрээ холбогдох хүмүүстэй уулзсан уу?
-Долдугаар сарын 1-ны өдрийн 14.00 цагийн үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-д "Даруй дөрвөн цагийн дараа ард түмэнтэйгээ ярилцах хэрэгтэй" гэж санал тавьсан. Гэтэл оройны 20.30 минутад уулзах боломжтой болсон. Гэтэл онцгой байдал зарлаж иргэдийн эсрэг зэвсэг хэрэглэсэн. Амь насаа алдаж эрүүл мэндээрээ хохирсон иргэдэд гүн эмгэнэл илэрхийлэх хэрэгтэй. Гэхдээ ийм үйлдэл гаргасан хүмүүстэй хариуцлага тооцно. Ард түмнийхээ талд байна. Үүнийг л хэлье дээ. Өнөөдөр бүх хэвлэлийг хаах гэж байна. Бүх сонин, телевизийг ард түмний өмнө нээлттэй байлгах хэрэгтэй. Хуулийн дагуу тайван замаар арга хэмжээг шийдье гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлэх хэрэгтэй ш дээ. Юундаа айгаад байгаа юм.

-Байдал улам даамжирч иргэдын бухимдал намжихгүй байвал яах вэ?
- Үймээн юунаас болж үүссэн бэ гэдгийг бодох хэрэгтэй. Энэ асуудал зөвхөн долдугаар сарын 1 нд үүсээгүй энэ ард түмэн найман жилийн өмнөөс бухимдаж эхэлсэн. Энэ хүмүүс өөрсдийнхөө эд баялагт эзэн нь байх хэрэгтэй. Өнөөдөр онц байдал зарлах нэрээр бензин шатахуун таслаж байна. Байлдааны том машинд бензин хийж байхад энгийн ардийн машинд яагаад бензин хийж болдоггүй юм бэ. Иргэд нээлттэй байдлаар үгээ хэлж байхад яагаад өөдөөс нь үгээ хэлж чаддагүй юм. Уулзаад ярилцах хэрэгтэй. 1990 онд үүнээс хэцүү байдалд байсан. Баасанг хэдэн ахмадуудтай жагсахад дотоодын цэргийг таван давхараар нь зогсоож хамгаалж байсан. Гэтэл яагаад байшин шатаж байгааг хараад сууж байдаг хүмүүс байж болохгүй.

А.Лхагва

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/474371/ef8/trackback

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
51 uuniig unshaad negiig bodostgoono bizdee [1] sabrag 2008-07-04 6217
50 arai l dendvv ymaa [1] ***Энхриймаа*** 2008-07-04 4328
49 “Дэнжийн 1000″-ын албадан саатуулах газарт хоёр хүн нас барсан бололтой [1] MGL гишүүн 2008-07-04 6607
48 Сонгуулийн албан ёсны дүн гарлаа MGL гишүүн 2008-07-04 7181
47 О.Магнай: Гал тавьж, соёлын үнэт өвүүдийг шатаа гэж турхирч, уриалаагүй шүү MGL гишүүн 2008-07-04 7373
46 Үймээн дэгдээгчдийг 1280-д мэдээлээрэй MGL гишүүн 2008-07-04 5636
45 Миний дүүг буудаж алчихаад задлан шинжилгээ хийсэн байна MGL гишүүн 2008-07-04 6689
44 Буудуулж нас барсан хүмүүсийн хэргийг цагдаагаар шалгуулахгүй MGL гишүүн 2008-07-04 6743
» Ц.Элбэгдорж: Яаж хүний өөдөөс буудаж чаддаг байна аа [6] MGL гишүүн 2008-07-04 9294
42 JAGSAALD OROLTSSON HUNII YARIA Coral 2008-07-04 6587
41 SONGUULIIN BULHAI [6] Coral 2008-07-04 2255
40 Монгол номын санг Солонгосын хойг дээр байгуулах гэж байна. 96843226 2008-07-04 6958
39 Emgenel ilerxiilj bna... SETGELZUICH 2008-07-03 3483
38 gun emgenel ilerhiilie [1] sh.jargal20 2008-07-03 3527
37 Gvnee haramsaj bna [1] ***Энхриймаа*** 2008-07-03 2801
36 Agaariin bolon gazriin achaa avna. [2] master_9009 2008-07-03 2915
35 ЭНД ХЭН БУРУУТАЙ ВЭ? [1] Мичид 2008-07-03 6017
34 ВX-н ТОГЛОЛТЫН БИЛЕТ ЭНДЭЭС АВЧ БОЛНО [2] 96843226 2008-07-03 5644
33 Hunii erhiin chigleleer ajilladag Irgenii niigmiin baiguullaguudaas hiisen medegdliig hevlel medeelleer damjuulahgui baina, ta buhen ali boloh olon hund taraaj ugnu uu oronzai 2008-07-03 6898
32 Монголчууд эрх чөлөөтэй, амар амгалан, сайн сайхан амьдрах эрхтэй [3] 1221 2008-07-02 5976
31 Шатахууны үнэ 2000-д хүрэхэд гайхах хэрэггүй 1221 2008-07-02 10943
30 MONGOL FOTO [11] MGL гишүүн 2008-07-02 4184
29 Энэ сонгуульд хамгийн их мөнгө цацсан хүмүүс [1] 1221 2008-07-02 6578
28 Ерөнхийлөгч онц байдал зарлалаа [2] MGL гишүүн 2008-07-02 6840
27 Албан мэдээллээр 4 хүн амь үрэгджээ. [1] MGL гишүүн 2008-07-02 5597
26 EH OROND MINI YU L BOLOOD BNA DAA???? [1] MGL гишүүн 2008-07-02 6529
25 MAXH-II BAIR SHATAJ DUUSJ BNA [4] say ye 2008-07-01 3595
24 Шуурхай мэдээ [5] daruuhan01 2008-07-01 6593
23 Gazriin achaa bainga avna. [3] master_9009 2008-07-01 3636
22 Hey songuuli yu bolson bol??? [5] jaalhuu 2008-07-01 4544
21 songuuliin tuhai [7] sh.jargal20 2008-06-30 4529
20 АДМИН АА!!! [4] CMYK 2008-06-29 5480
19 Тарни [3] 1221 2008-06-29 18670
18 KTF UNEGUI UTAS !!!! INTERNET UNEGUI HOLBONO>> [1] MGL гишүүн 2008-06-29 9864
17 Иргэд сонгуульд идэвхтэй оролцож байна [2] -IRMUUN- 2008-06-29 8071
16 MGL -CLUB [3] soselo 2008-06-29 4788
15 xoorxii bid [2] i love mgl 2008-06-29 5138
14 mongoloro vldexsen [2] i love mgl 2008-06-29 4237
13 Сонгуульд ялах башир аргууд [1] 1221 2008-06-29 7846
12 Munkh file [2] 96843226 2008-06-29 8088
11 GISHUUN MINII SANAA ONOO... [4] Õèéìîðü 2008-06-28 7463
10 busdiig sonsie.setgel bwal bygdiig byteene........sanaa onoo [1] cheonan_mgl 2008-06-28 4127
9 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ file ABAP 2008-06-28 9636
8 хөлөөрөө хадаасан дээр гишгэвэл [6] 96843226 2008-06-28 15947
7 Агаар дутагдаж, угаардалтын байдлаар үхдэг байна.Болгоомж 1 96843226 2008-06-28 9744
배너신청
자생병원

배너신청