Бичлэгийн тоо 2,391
 Монголын мэдээ

Сонгуулийн маргааш ямар нэгэн бухимдал төрүүлэх зүйл бий боддог нь хууль. Харин энэ удаад буруу сонголт боллоо хэмээн бухимдан жагсаал цуглаан болохын зэрэгцээ гэрэл цахилгаан, шатахууны үнэ өссөн нь хамгийн их бухимдлыг бий болголоо. Сүүлийн үед удаа дараа өсөөд байсан шатахууны үнэ сонгуулийн маргааш гэнэт өссөн нь МАХН буюу С.Баярын Засгийн газрын заль байсан юм. Тэд сонгуульд ялахын тулд шатахууны үнийг Оросын талтай гэрээгээр барьж байгаад ялалт байгуулсныхаа маргааш л зөнд нь орхилоо. Харин Засгийн газар маань Оросын талд хэдий хэмжээний өртэй үлдсэн бол гэдэг нь л нууц үлдэв. С.Баяр ОХУ-д Элчин сайдаар сууж байсан хүн тэр зэргийн зүйлийг хийлгүй яахав гэсэн хардлага ч тэнүүчилж явна. Тэр нь яахын аргагүй ортой зүйл. Нефтийн зах зээл дээр бусдын хараат байдаг эх оронд минь ийнхүү шатахууны үнэ өсөх нь аргагүй зүйл юм. Бид өчнөөн нефтийн ордтой байж түүнийгээ боловсруулж чадахгүй сууж байгаа улс юм хойно арга байж уу. Орос ах нараас шатахууны үнийг барьж байх тал дээр санал тавьсанд тэд Монгол Улсад 100 ширхэг шатахуун түгээх станц байгуулна гэсэн шантааж нь чухам хаанаа бүдэрсэн юм мэдэхгүй. Үүний тухай янз бүрээр л ярьсан. Үнэхээр эх орны шатахуун түгээх станцуудыг зах зээлээс шахсан хэрэг болох нь тодорхой. Энэ бол Орос их гүрний Монголын нефтийн зах зээлийг шахах гэсэн их санаархал ч байж болох талтай. Тэгэхээр орос ах нарын энэ боломжгүй тулгалтыг хүлээж аваагүйгээр ийнхүү шатахууны үнэ өслөө. Одоогийн байдлаар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцууд бүгд АИ 90, АИ 95 бензинийг борлуулахгүй хаагаад байна. Учир нь шатахууны үнэ нэмж байгаатай холбогдуулан ийм үйлдлийг хийж байгаа ажээ. Харин нийт автомашин хэрэглэгчид бензин байхгүйн улмаас АИ 80 хэмээх муу чанарын бензинийг аргагүй эрхэнд хэрэглэж байна. ХУ нам гараад л ийм юм болж байна гэх ч хүмүүс байна. Үнийн өсөлт зөвхөн үүгээр зогссонгүй гэрэл цахилгаан, өргөн хэрэглээний барааны үнэнд ч өөрчлөлт орох нь тодорхой боллоо. Өнөөдөр бидмий өдөр тутмын хүнсний барааны үнэ тэнгэрт хадлаа. Саяхан 250 төгрөгөөр авдаг байсан талх маань 650-800 төгрөг байгаа бол мах 3200-5000 төгрөг, сонгино 800, төмс 500-800 төгрөгт хурчээ. Өнөөдрийн дундач цалинг 250 мянган төгрөг гээд энэ бүгдтэй харьцуулаад үзэхэд түүгээр хүнсээ ч авч чадахгүйд хүрсэн байна. Дэлхийн зах зээл дээр нэг баррель нефть 150 долларт хүрээд байгаатай харьцуулахад бол өнөөдрийн бензиний үнэ өсөх нь аргагүй зүйл. Дэлхийд эдийн засаг болон хөгжлөөрөө тэргүүлэгч орнуудын нэг Япон улсад литр бензин манай ханшаар 1800 төгрөг байна. Тэгэхээр зах зээлийн өндөр хөгжилтэй орон болох зорилттой ажиллаж байгаа бид нар өргөн хэрэглээний барааны болон шатахууны үнэ нэмэхэд бухимдаад байх зүйл биш. Хамгийн гол нь тэр өндөр хөгжилтэй орнуудын жишиг цалинд л хүрэх тэмцэл хэрэгтэй байгаа юм. Түүнээс биш манай төрийн өндөрлөгүүд үнийн хөөрөгдлийг зогсооно энэ тэр гэх бүгд худлаа зүйл. Жамаараа явж байгаа зүйлийг тэд яалтай ч билээ. Үүгээр далимдуулан сонгуулиа хийгээд авлаа. Зохих байр сууриа эзэлчихлээ. Одоо тэд ард олноо хэсэг хугацаанд мартдаг нь зүй ёсны хэрэг буй заа. Бид америк үнээр талхаа идээд, япон үнээр бензийээ хийгээд монгол цалингаар нэг хэсэгтээ л амьдрах зүдүүхэн цаг хугацаа биднийг хүлээж байна. Энэ бол бидэнд ирэх зайлшгүй хүндрэлтэй асуудал учраас төр, засаг ч тэр ард түмэн ч тэр аль аль нь эрсдэл багатай замыг хайсан нь дээр юм. Бид хэл ам хийж байж сая нэг юм цалингаа бага зэрэг өсгөдөг бол маргааш нь л өргөн хэрэглээний барааны үнэ цалингаасаа даваад нэмэгддэг тийм жишигтэй. Манай улстөрчид өөрсдөө халааснаасаа гаргаад цалин нэмэх гэж байгаа юм шиг хэвлэл мэдээллийн хэрэгслээр баахан “шоудаж” байж сая нэг юм нэмсэн болно. Тэр Солонгос орон цагтаа манай улс шиг зүдэрч байсан улс. Тиймээс улсынхаа төсвийг бүрдүүлэхийн тулд ард түмнээсээ үнэт эд зүйлсийг нь банкаар дамжуулан авч байсан түүхтэй. Тэгэхэд тэр зүдэрсэн ард түмэн улс эх орныхоо төлөө үнэт эд зүйлсээ өгөх гэж өдөр, шөнийг үл харгалзан урт дарааллыг үүсгэн зогсож байсан үнэнч ард түмэн. Гэтэл манай ард түмэн ийм байдал үүсвэл чухам хэд нь ийнхүү үйлчлэхийг хэлэхэд бэрх. Гудамж талбайд жагсаал цуглаан хийж ард түмэн, төрийнхөө төлөө гээд хашгираад байгаа амьтад нь цагаа ирэхэд хамгийн арчаагүй дорой байна гэдгийг хэлэх нь зөв буй заа. Тэр жагсагчид зөвхөн өөрсдийнхөө төлөө л жагсч байгаа хэрэг. Харин ингэж эд зүйлсээ мулзлан эх орныхоо төлөө зогсч байсан ард түмний жолоодогч нар зөв зүйтэй бодлого хэрэгжүүлж эдийн засгийн хямралаас нэг л өглөө гарсан түүхтэй. Тэд чинь цалин нэмнэ, нэмэхгүй гэж манайхан шиг хэрэлдээд байдаггүй юм байна. Албан хаагч маань нэг өдөр цалингаа авахаар очтол 300 долларын цалинтай цэвэрлэгч 600 долларын цалинг авахад гайхаж байжээ. Дээдсүүд нь зурагтаар яриад л ард түмэн нь горьдоод л суудаггүй л юм байна. Аливаа төрийн ажил нууц байдалд ийнхүү өрнөж, зөв зохистойг нь ард түмнийхээ дунд дэлгэдгийн тод жишээ энэ буюу. Бид өргөн хэрэглээний барааны болон шатахууны үнийн талаар ч тэр, цалингийн талаар ч тэр зөв бодлого хэрэгжүүлэхгүй бол ард түмэн чинь өлсч үхэх нь байна шуу. Өнөөдрийн энэ сонгуулийн дуулиан шуугианыг хараач ээ. Будэрсэн нэг нь гомдсон дуулиан дээр давсан нэгний баярласан хэрээ бахирахын үлгэрийг эсгэж яваа дүр зураг яавч өөдлөхийн шинж биш. “Өөдлөх айлын өнгө үүднээсээ” гэсэн сайхан үг бий. Нийгмийн нүүр царай болсон гудамж талбайд нэг ийм л зүйлүүд харагдаж, сонсогдож байгаа нь эмгэнэлтэй. Ийм байхад бүх зүйлийн үнэ нэмэгдэж л таарна. Нэмэх нь ч нийгмийн тогтолцооны хэрэг. Харин бид цалингаа нэмэгдүүлэх тэмцлийг дуу хоолой нэгтэйгээр хийх цаг нэгэнт болжээ. Тэгэхээр зүдэрсэн түмэн минь шатахууны үнэ 2000-д хүрэхэд огт гайхах хэрэггүй.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
51 uuniig unshaad negiig bodostgoono bizdee [1] sabrag 2008-07-04 6217
50 arai l dendvv ymaa [1] ***Энхриймаа*** 2008-07-04 4328
49 “Дэнжийн 1000″-ын албадан саатуулах газарт хоёр хүн нас барсан бололтой [1] MGL гишүүн 2008-07-04 6607
48 Сонгуулийн албан ёсны дүн гарлаа MGL гишүүн 2008-07-04 7181
47 О.Магнай: Гал тавьж, соёлын үнэт өвүүдийг шатаа гэж турхирч, уриалаагүй шүү MGL гишүүн 2008-07-04 7373
46 Үймээн дэгдээгчдийг 1280-д мэдээлээрэй MGL гишүүн 2008-07-04 5636
45 Миний дүүг буудаж алчихаад задлан шинжилгээ хийсэн байна MGL гишүүн 2008-07-04 6689
44 Буудуулж нас барсан хүмүүсийн хэргийг цагдаагаар шалгуулахгүй MGL гишүүн 2008-07-04 6743
43 Ц.Элбэгдорж: Яаж хүний өөдөөс буудаж чаддаг байна аа [6] MGL гишүүн 2008-07-04 9294
42 JAGSAALD OROLTSSON HUNII YARIA Coral 2008-07-04 6587
41 SONGUULIIN BULHAI [6] Coral 2008-07-04 2255
40 Монгол номын санг Солонгосын хойг дээр байгуулах гэж байна. 96843226 2008-07-04 6958
39 Emgenel ilerxiilj bna... SETGELZUICH 2008-07-03 3483
38 gun emgenel ilerhiilie [1] sh.jargal20 2008-07-03 3527
37 Gvnee haramsaj bna [1] ***Энхриймаа*** 2008-07-03 2801
36 Agaariin bolon gazriin achaa avna. [2] master_9009 2008-07-03 2915
35 ЭНД ХЭН БУРУУТАЙ ВЭ? [1] Мичид 2008-07-03 6017
34 ВX-н ТОГЛОЛТЫН БИЛЕТ ЭНДЭЭС АВЧ БОЛНО [2] 96843226 2008-07-03 5644
33 Hunii erhiin chigleleer ajilladag Irgenii niigmiin baiguullaguudaas hiisen medegdliig hevlel medeelleer damjuulahgui baina, ta buhen ali boloh olon hund taraaj ugnu uu oronzai 2008-07-03 6898
32 Монголчууд эрх чөлөөтэй, амар амгалан, сайн сайхан амьдрах эрхтэй [3] 1221 2008-07-02 5976
» Шатахууны үнэ 2000-д хүрэхэд гайхах хэрэггүй 1221 2008-07-02 10943
30 MONGOL FOTO [11] MGL гишүүн 2008-07-02 4184
29 Энэ сонгуульд хамгийн их мөнгө цацсан хүмүүс [1] 1221 2008-07-02 6578
28 Ерөнхийлөгч онц байдал зарлалаа [2] MGL гишүүн 2008-07-02 6840
27 Албан мэдээллээр 4 хүн амь үрэгджээ. [1] MGL гишүүн 2008-07-02 5597
26 EH OROND MINI YU L BOLOOD BNA DAA???? [1] MGL гишүүн 2008-07-02 6529
25 MAXH-II BAIR SHATAJ DUUSJ BNA [4] say ye 2008-07-01 3595
24 Шуурхай мэдээ [5] daruuhan01 2008-07-01 6593
23 Gazriin achaa bainga avna. [3] master_9009 2008-07-01 3636
22 Hey songuuli yu bolson bol??? [5] jaalhuu 2008-07-01 4544
21 songuuliin tuhai [7] sh.jargal20 2008-06-30 4529
20 АДМИН АА!!! [4] CMYK 2008-06-29 5480
19 Тарни [3] 1221 2008-06-29 18670
18 KTF UNEGUI UTAS !!!! INTERNET UNEGUI HOLBONO>> [1] MGL гишүүн 2008-06-29 9864
17 Иргэд сонгуульд идэвхтэй оролцож байна [2] -IRMUUN- 2008-06-29 8071
16 MGL -CLUB [3] soselo 2008-06-29 4788
15 xoorxii bid [2] i love mgl 2008-06-29 5138
14 mongoloro vldexsen [2] i love mgl 2008-06-29 4237
13 Сонгуульд ялах башир аргууд [1] 1221 2008-06-29 7846
12 Munkh file [2] 96843226 2008-06-29 8088
11 GISHUUN MINII SANAA ONOO... [4] Õèéìîðü 2008-06-28 7463
10 busdiig sonsie.setgel bwal bygdiig byteene........sanaa onoo [1] cheonan_mgl 2008-06-28 4127
9 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ file ABAP 2008-06-28 9636
8 хөлөөрөө хадаасан дээр гишгэвэл [6] 96843226 2008-06-28 15948
7 Агаар дутагдаж, угаардалтын байдлаар үхдэг байна.Болгоомж 1 96843226 2008-06-28 9744
배너신청
자생병원

배너신청