Бичлэгийн тоо 2,391
Өршөөлийн тухай хууль батлагдаж, хэл амтайхан хэрэгжиж байна. Энэ сарын дотор Өршөөлийн хуулинд хамрагдсан хоригдлуудыг суллаж дуусах ёстой. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар өршөөлд хамрагдсан хүмүүсийн ихэнх нь наранд гараад байгаа сурагтай. Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхний мэдээлснээр 4700 орчим хүн энэ хуулинд хамрагдаж, 2000 гаруй иргэн нарснаас наранд гарлаа. Монголын төр гэсгээн цээрлүүлдэг шиг ээ өршөөж чаддаг юм байна гэдгийг энэ хууль харуулж чадсан. Элэг бүтэн болсон олон мянган иргэн үүнд үнэхээр их баяртай байгаа. Харин төрийн хайрыг дааж чадахгүй зарим нэг нөхдүүд наранд гараад долоо хонолгүй дахин гэмт хэрэг үйлдэн нарс руугаа ачигдаж байгаа нь харамсалтай. Хот руу дөхүүлж өгөх гэсэн ээж шигээ хүнийг нүүр амгүй хутгаар сийчсэн залуу өнөөдөр Ганц худагт хоригдож байна. Нөгөөтэйгүүр Монголд цоорхойгүй хууль байдаггүй гэдэгчлэн Өршөөлийн хуулинд мөн л цоорхой орж, тэр цоорхойгоор нь татвар төлөгч та бидний өчнөөн тэрбум төгрөгийг хувьдаа завшиж, эрүүгийн хэрэгт холбогдоод байгаа нөхдүүд малийсаар гарч байгаа нь даанч дургүй хүрмээр. Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Жекей “цагаан захтнууд”-аас ганц ч хүн энэ хуулинд хамрагдаагүй гэж байсан ч бодит байдал дээрээ Өршөөлийн хуулинд хамрагдалгүй үлдсэн “цагаан захтан” бараг үлдээгүй гэхэд болно. Өршөөлийн тухай хууль батлагдах талаар яригдаж байх тэр мөчид албан тушаалтнууд, авлигачид энэ хуулинд хамрагдах уу, үгүй гэдэг хэн хүний сонирхлыг татаж байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч тодорхой баримттайгаар хэн хэн Өршөөлийн хуулинд хамрагдаж, хэн хуулийн гадна үлдэх вэ гэдгийг гаргаж байсан. Мэдээж урьдчилан таамаглаж байсан ёсоор авлигачдын хэргүүд бараг бүгд Өршөөлийн хуулинд хамрагдсан. Харин Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан нийслэлийн АН-ын дарга С.Эрдэнийн хэрэг энэ хуулийн гадна үлдэж байгаа бололтой. Тэрбээр давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд хэрэв шүүхээс зүйл ангийг нь өөрчилж Өршөөлийн хуулинд хамруулах юм уу, цагаатгахгүй л бол торны цаана суухад бэлэн болчихоод байгаа юм.Түүнээс бусдаар улсын нөөцийн хөрөнгийг дур мэдэн зарцуулсан, улсад хэдэн тэрбумаар тоологдох хохирол учруулсан хэмээн Авлигатай тэмцэх газарт шалгагдаж, анхан шатны шүүхээр хүртэл буруутай нь тогтоогдож байсан Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд асан С.Отгонбаяр, П.Даш, А.Даваасүрэн, Х.Алтангэрэл нарын хэрэг Өршөөлийн хуулинд хамрагдах нь нэгэнт тодорхой болчихсон. Тэд албан тушаалдаа хайнга хандсан гэсэн хэргээр анхан шатны шүүхээс дөрвөөс зургаан жилийн хорих ял авч, Ганц худагт хүртэл хоригдож байсан нөхдүүд. Худал яриаг мянгантаа давтвал үнэн болдог гэдэгчлэн мань нөхдүүд бүгд л өөрсдийгөө буруугүй хэмээн удаа дараа мэдэгдэж, давж заалдаж байсан удаатай. Харин одоо тэд наранд гарчихсан, давж заалдах шүүхээр буруутай нь тогтоогдвол тэр л биз. Тэртээ тэргүй Өршөөлийн хуулинд хамрагдчих юм чинь гэсэн шиг толгой дээгүүр алхаж явна. Тэдэнд үлдэх хамгийн том ял нь урьд албан тушаалын хэргээр шүүхээс ял авч, улмаар өршөөлд хамрагдаж байсан гэсэн тэмдэглэл л хувийн намтарт нь үлдэж байгаа юм. Бусдаар тэд татвар төлөгч бидний бий болгосон улсын хөрөнгөөр гараа ханатлаа угаачихаад өөр ямар нэгэн ял үүрэхгүй өнгөрч байгаа нь энэ. Удахгүй мань нөхдүүд хаа нэгтээ нэг аймгийн Засаг дарга, эсвэл нэг агентлагийн дарга, орлогчоор томилогдчихсон явахыг хэн байг гэхэв. Гэтэл дээрх нөхдүүд одоо бүр даварч, би буруугүй учир өршөөлд хамрагдаад байх шаардлагагүй, бараг хамрагдахыг хүсэхгүй байна ухааны юм ярьж гэдийж явна. Харин Өршөөлийн хуулинд яавч хамрагдахгүй, хуулийн гадна үлдэж байгаа гэж байсан Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нарын хэрэг тун ч сонирхолтойгоор шийдэгдэж байна. Өнгөрсөн жилийн долдугаар сарын нэгний үймээн самууныг зохион байгуулсан хэрэгт бууруутгагдаж байсан дээрх нөхдүүдэд зандалчлах буюу Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйлээр хэрэг үүсгэж байсан. Хэрэв буруутай нь тогтоогдвол дор хаяж 25 жил хоригдох, цаашилбал цаазаар авахуулах дээрээ хүртэл тулаад байв. О.Магнай нэгэнтээ хэвлэлд хандахдаа, “Арай ч цаазаар авахуулчихгүй байлгүй дээ. Төр маань тийм шийдвэр гаргана гэж бодохгүй байна” хэмээж байсан нь тэд ирээдүйтэйгээ эвлэрсэн байсны тэмдэг биз. О.Магнай, Ж.Батзандан нар Ганц худагийн нааран дээр хэдэн сар зовж, батлан даалтад гарангуутаа л Ц.Элбэгдоржийн өмнө бөхөлзөж, АН-д дагаар орж байсан. Энэ үед тэднийг ялаас мултрах нүхээ малтаж байна хэмээн хардаж байсан нь өнөөдөр биелэлээ олов бололтой. Саяхан Ж.Батзандан их л бахдалтайгаар миний хэргийг хэрэгсэхгүй болгож, намайг цагаатгалаа хэмээн ярилаа. УМБГ-аас түүнийг бүтэн жил орчим шалгаж, 18000 хуудас бүхий хавтаст хэргийг 3000 гэрчийн мэдүүлгийн хамт прокурорт хүргүүлж байв. Түүнд Эрүүгийн хуулийн 131, 177, 179 дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж байсан. Харин прокурор дээр очоод Ж.Батзандангийн хэргийг нотлох баримт хангалтгүй гэсэн шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон бололтой. Асар их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулж, басхүү олны хэл амны дунд шалгаж байж дууссан хэрэг гэнэт яагаад хэрэгсэхгүй болов, хэн, ямар шатанд энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон бэ гэдэг тодорхойгүй үлдэж байгаа юм. Прокурор, мөрдөн байцаагчдын зүгээс энэ талаар ганц ч үг ганхийхгүй дүлий дүмбэ царайлаад сууж байна. Магадгүй түүний хэргийг Өршөөлийн хуулинд хамруулж, үүнийгээ нуун далдлахын тулд зориуд цагаадсан гэсэн мэдээллийг олон нийтэд хүргэж байж ч болох юм. Нөгөөтэйгүүр зарим эх сурвалжийн ярьж байгаагаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улсын Ерөнхий прокурор Н.Алтанхуягт үүрэг өгч О.Магнай, Ж.Батзандан нарыг шорон руу явуулахгүй байхыг тулгасан. Ерөнхий прокурор суудалдаа үлдэхийн тулд Ерөнхийлөгчийн аясаар хэргийг шийдвэрлэсэн гэсэн таамаг байгаа юм. Үүнийг үгүйсгэх аргагүй. Ж.Батзандангаас гадна О.Магнайн хэрэг ч Ерөнхийлөгчийн санаснаар болж байгаа бололтой. Сураг сонсох нь ээ О.Магнайд эрүүгийн хуулийн 131, 177, 179 дүгээр зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэснээс прокурорын шатанд 177 дугаар зүйлийг нь хэрэгсэхгүй болгосон аж. Ингэснээр арай ч цаазаар авахуулчихгүй байлгүй гэж байсан мань хүн Ерөнхийлөгчийн санаачилсан Өршөөлийн хуулинд хамрагдах бүрэн боломжтой болж байгаа юм. Хэрэв шүүхээс түүнийг буруутай хэмээн үзэж хорих ял шийтгэвэл ганцхан минутын дараа Өршөөлийн хуулинд хамрагдлаа хэмээн зарлах болно. Мэдээж гэм буруугүй нь тогтоогдвол заавал өршөөлд хамрагдаад байх шаардлагагүй. Ийнхүү долдугаар сарын нэгний хэргийг зохион байгуулсан хэмээн жил тойрон мөрдөн байцаах газрын хаалгыг татсан Ж.Батзандан, О.Магнай нар улс төрийн тоглоомд хожил авч, цагаадах, өршөөгдөхийн аль нэгийг нь сонгоод эрх чөлөөтэй болж байна. Харин тэдний өдүүлсэн хэргийн хохирлыг хэн барагдуулах, хэргийн буруутан нь хэн болох зэрэг нь тодорхойгүй үлдэж байгаа юм. Эдгээрээс гадна өдгөө УИХ-ын чуулганы танхимд заларч бус эрхэм гишүүн Л.Гүндалай, О.Чулуунбат нарын хэрэг ч өршөөлд хамрагдах боломжтой болоод байгаа. Харин гишүүд маань өршөөлийн наагуур хэргээ сэмхэн зохицуулчихаар холбогдох хүмүүстэй нь яриа хөөрөө дэлгэж суугаа сурагтай. Нэгэнт буруутай нь тогтоогдвол тэртээ тэргүй өршөөлд хамрагдчих юм чинь наана нь хэргээ хэрэгсэхгүй болгох, шүүхээр буруугүй хэмээн тогтоолгохоор хэрэндээ л гүйж байгаа гэнэ. Ядаж л нэрэнд цэвэр, ирэх сонгуульд нэр дэвшихэд амар гэж бодоо юм байлгүй дээ. Харин долдугаар сарын нэгэнд дөрвөн хүний амийг буудаж хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байгаа генерал Ч.Амарболд тэргүүтэй цагдаагийн гурван хурандаагийн хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа нь тодорхойгүй байна. Уг нь тэд албан тушаалдаа хайнга хандсан хэмээн буруутгагдаж байгаа бөгөөд бүгд л өршөөлд хамрагдах боломжтой. Гэтэл цагдаагийн байгууллагаас үүнийг нуун далдлах гэсэн үү, зарим нэг мэдээллийг цацаж эхлээд байгаа юм. Тэр нь цагдаагийн хуучин удирдлагууд өршөөлд хамрагдаагүй гэсэн “шум” багагүй нисч байна. Хэрэв Мөрдөн байцаах албаныхны анхлан хэлж байсан шиг тэдэнд албан тушаалдаа хайнга хандсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн бол Өршөөлийн хуулинд хамрагдаж л таараа. Үүнээс гадна тэдний хэргийг шалгаж байгаа прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас цагдаагийн хуучин удирдлагуудад үүсгэсэн эрүүгийн хэрэг нотлогдохгүй байна ухааны юм ярьж байгаа юм. Энэ нь тэдний хэргийг мөн л хэрэгсэхгүй болгож магадгүй гэсэн хардлагыг төрүүлээд байгаа. Ийнхүү албан тушаалтнуудын хэрэгт үйлчлэхгүй, үйчлээгүй гэж байсан Өршөөлийн хууль хэдийнэ өнгөө хувиргаад албан тушаалтнуудад үйлчлээд дуусч байх шиг. Хэдий албан тушаалын хэргээр шалгагдаж байгаа хүмүүсээс албан ёсоор Өршөөлийн хуулинд хамрагдсан нь байхгүй ч ил, далд хэлбэрээр бүгд л нарсанд орох биш наранд гарах нь ойлгомжтой болчихлоо. Харин ард түмэн, төр засгийн амссан эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол улс төрийн тоглоомны нэг нүүдэл болоод л салхинд хийсчих шив дээ. С.Анир
profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.  


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2076330/aff/trackback

profile

Monh-monh.http://www.nominsan.webs.com

2009.08.12 22:29:40
*.56.2.80

"This is a secret article."

:
profile

sarmisxan

2009.08.12 22:54:28
*.158.100.27

zooz............
hulgaich , hudalch ,luivarchidaar  bayan  mgl  oron  mandtugai
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1266 <<<<МУУХАЙ МОНГОЛ ........................ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-16 1955
1265 ТҮРГЭН ТУСЛАМЖ БУЮУ ГҮЙХ НОХОЙД ГҮЙХГҮЙ НОХОЙ СААД [1] Monh-monh 2009-08-16 2277
1264 Энэ одоо юу вэ?..... болимоор юмaa.... [48] .Sarnai. 2009-08-16 6962
1263 "Таны үгийг сонсъё!" нэвтрүүлэг [1] .Sarnai. 2009-08-15 2106
1262 <<<СОЛОНГОСТ АЖИЛЛАЖ АМЬДАРДАГ БҮГДЭД МЭДЭЭЛЭЛ>>>???? [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-15 2148
1261 SHUDRAGA HUN SHUU NOYON B.BAABAR [1] zurgaa 2009-08-15 1861
1260 ene S.BATBOLD saidiin gawyaa shuu [1] zurgaa 2009-08-15 1856
1259 eleg neg "mongol" ahan duus mini uuniig zaawal unshij duusgaarai. [6] zurgaa 2009-08-15 1897
1258 БНСУ-д байгаа Бурханы шашинтан Монголчуудад (урилга) [3] Monh-monh 2009-08-14 7862
1257 Монгол орны минь эрэлхэг зоригт эх оронч эрлийз хүмүүсээ хүндэл [1] Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-14 1739
1256 ЭХ ОРОНЧ БОЛОХОД ХООЛЛОХ НӨЛӨӨЛЛӨХ ҮҮ? Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-14 1484
1255 Ерөнхийлөгчийн Тамгын газраас Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-14 1849
1254 Газар тариалангийн технологи тайлбар сургалт [3] Narchig 2009-08-14 1928
1253 БИ УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭН Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-13 1399
1252 Салаа замын эхэнд [2] Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-12 2224
1251 Монгол улс дэлхийн тавцанд ганцаардаагүй, ганцаардах боломж бол байсан Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-12 2558
» Өнгөө хувиргасан Өршөөлийн хууль [2] daruuhan01 2009-08-12 1801
1249 -Халх голын 70 жилийн ойд- [3] Monh-monh 2009-08-12 6368
1248 Рио Тинто 68 хувийн татварыг хүлээн зөвшөөрөхөөр болжээ. Гэвч... /шуурхай мэдээ/ [1] Monh-monh 2009-08-12 1686
1247 Газар тариалангийн технологи тайлбар сургалт [2] Narchig 2009-08-11 1558
1246 АН МИН ӨМГӨӨЛӨГЧИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ТЭРГҮҮЛЭХ ӨМГӨӨЛӨГЧ ПАК ЧАНЬ ЖУН танай [2] Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-11 1717
1245 HUNII NAIMAA [2] zurgaa 2009-08-10 4532
1244 SHINE ERONHIILOGDH TS.ELBEGDORJIIN AJILIIN UR DUN IIMERHUU .....BH SHIW DEE zurgaa 2009-08-10 1775
1243 ALT [1] zurgaa 2009-08-10 1681
1242 Ноцтой мэдээ [2] MUZZ 2009-08-10 1492
1241 Австралийн Ногоон карт-PR [1] Monh-monh 2009-08-10 7164
1240 Баривчилгаа Sarah3 2009-08-10 1647
1239 ОРЦ [9] Monh-monh 2009-08-09 1918
1238 ХОББИ & Hobby [4] Monh-monh 2009-08-09 2316
1237 Хойч үеэсээ уучлал гуйя [1] ss_sniper 2009-08-07 1479
1236 Австралид Бизнес Эрхлэх & Солонгост бол мэдэхгүй!!! [1] Monh-monh 2009-08-07 3415
1235 ХУДАЛДАГДСАН БҮСГҮЙ ЗАЯА [6] uujuu 2009-08-07 2404
1234 Х.Эрдэнэт-Од, О.Гүндэгмаа, Н.Баярмаа нар үрийн зулай үнэрлэжээ lollipop976 2009-08-07 1780
1233 ХАРАНГА СОЛОНГОСТ ( санал, асуулга) [14] Monh-monh 2009-08-06 9892
1232 ОЮУ ЭРДЭНЭСТЭЙ ТОЛГОЙ ОЮУН УХААНТАЙ ТОЛГОЙ Monh-monh 2009-08-06 2089
1231 Хятадын иргэд хууль бус ан хийгээд баригдлаа [2] 1932 2009-08-06 2736
1230 Хадам эх хүргэнүүдтэйгээ яагаад таардаггүй вэ ji he 2009-08-05 1783
1229 Төрийн дууллаас түүсэн алдаа, төрсөн бодол [5] daruuhan01 2009-08-04 7396
1228 МОНТЕ КРИСТО ГҮН сэтгэлд тэнхээ нэмдэг үү? [12] Monh-monh 2009-08-04 2669
1227 ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ТҮВШИНГ ХАРАХ УУ? (world & Asia) Monh-monh 2009-08-03 1660
1226 ЭХ ОРОНЧ БОЛОХОД ХООЛЛОХ НӨЛӨӨЛЛӨХ ҮҮ? Monh-monh 2009-08-03 1538
1225 ~~~БИДНИЙ ХҮҮХДҮҮДЭД ПАРК ХЭРЭГТЭЙ~~~ [2] ***Энxзaяa*** 2009-08-02 2965
1224 БОЛОМЖ бол СҮҮДЭР /Асар СОНИРХОЛТОЙ/ [3] jooyo 2009-08-02 4209
1223 Монгол хотхоны анхдугаар *Монгол наадам* өргөн дэлгэр болж өнгөрлөө [2] :::БӨХ::: 2009-08-02 2569
1222 ЗҮГЭЭР, ЗҮГЭЭР. [3] Monh-monh 2009-07-31 2122
배너신청
자생병원

배너신청