Бичлэгийн тоо 2,391

ALT

Уншсан 1681 vote 0 2009.08.10 23:22:29
“Вашингтон таймс” –т “Алтаа сандайлсан монголчууд” нийтлэл хэвлэгджээ

АНУ-ын нэр нєлєє бvхий хэвлэл "Вашингтон таймс" сонины 8 дугаар сарын 4-ны дугаарт Дэвид Жонесийн бичсэн "Алтан дээр сандайлсан Монгол орон" нийтлэл хэвлэгджээ.

/ВАШИНТОН ТАЙМС/. Монголд зургадугаар сарын сvvл болж байгаа ч Сибирийн тал
<
нутгийн сэвэлзvvр салхи салхилж, жиндvvхэн уур амьсгалтай байлаа.
Хавдал гэдэг настай эр хvйтэнд гэрээ дулаацуулахын тулд хувь хvний ухсан цооногны ойролцоогоос хуучин муу таар шуудайндаа нvvрс тvvж явна. Тvvний эргэн тойронд эзэнгvй уул уурхайн тоног хэрэгсэлийг сэг бvхий нvvрсэнд хучигдсан газар, цонх нь хагарсан барилга байшин л дvнсийнэ. Амьдрал Хавдалын хувьд хатуу хандсан юм. Тэрбээр нийслэл Улаанбаатар хотоос холгvй орших нvvрсний уурхайд /Налайх/ 1990 онд Монгол орон ардчилал, эдийн засгийн зах зээлд шилжих хvртэл 11 жил ажиллажээ. Социализмаас татгалзсан Монгол Улс тухайн vед тус уурхайн аюулгvй байдлын улмаас vйл ажиллагааг нь хаасан аж.

40 хол давсан настай Хавдал уурхайн хvнд нєхцєлд ажиллаж байсныхаа хувьд Засгийн газраасаа багахан хэмжээний мєнгєн тэтгэвэр авдаг. Гэвч тvvний ярьснаар тэтгэвэр нь юунд ч хvрдэггvй. Мєнгєє аваад цай, давсанд нь бvгдээрээ явчихдаг ажээ. Энэ нь ардчилсан шинэ нийгмийн харилцаанд буй ихэнх монголчуудын нийтлэг дvр тєрх юм.
"Гэхдээ бидний амьдрал сайжирна гэдэгт би итгэж явдаг" гэж Хавдал ярьж байна. Тvvний энэ итгэл найдвар зєв гэсэн мэт АНУ-ын эрх баригчид захиргаадалт, Ардчиллын тогтолцоог тэнцвэржvvлж чадсан гол улсын нэг гэж Монгол Улсыг жишээ болгон ярьдаг юм.

Энэ оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын ГХЯ-ны сайд С.Батболд Вашингтон хотод айлчилж, Тєрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой уулзахдаа Нью-Йорк муж улсын Буффало хотын хvн ам болон ДНБ-ны хэмжээтэй адил vзvvлэлттэй Монгол Улсад боломж бололцоо олгох хэд хэдэн асуудлаар нааштай хариу хvлээн авсан байна. "Монголчууд ардчилсан тогтолцоог єєрсдєє бий болгон амжилттай хэрэгжvvлэн дуусгаж байна. Энэ нь зайлшгvй хийж хэрэгжvvлэх учиртай ажил бєгєєд энэ жишгээр бусад оронд ч ардчилсан тогтолцоо бий болох итгэл тєрж байна" гэж АНУ-ын Элчин сайд Марк Минтон талархан мэдэгджээ.
Одоо цагт Монгол Улс чєлєєт зах зээлийн тогтолцоо бvрэлдvvлж, ард иргэдийн амьжиргааг сайжруулах хэрэгтэй. Сvvлийн хэдэн жил тус улсын эдийн засаг эрчимтэй хєгжсєн ч дэлхийн санхvvгийн хямрал Азийн тус улсад ихээхэн хvндээр нєлєєлж, Нью-Йорк, Лондоны хєрєнгийн бирж дээр тус улсын экспортын гол бvтээгдэхvvн болох зэс, уул уурхайн эрдэс баялаг, ноолуурын vнэ ихэд буурсан нь Монголын эдийн засагт хvндээр туссан билээ.

Vvнээс гадна єнгєрсєн жилvvдэдцєлжилт, хvйтэн зуд гэх мэт байгалийн гамшиг ихээр гарах болсон нь Монголын тал хээр нутаглах нvvдэлч малчдын аж амьдралд сєрєг нєлєє vзvvлсэн юм. Энэ мэт шалтгаанаар мал, эд хєрєнгєгvй болсон хєдєєний оршин суугчид нийслэл Улаанбаатар хотод шилжин суурьших нь нэмэгдэж, хотын тєвийн нутгаар гэр хорооллын оршин суугчид олширчээ.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын тєвд хэд хэдэн шилэн єндєр барилга сvндэрлэж, парламентын ордноо шинэчилж, Чингис хааныхаа хєшєєг босгожээ.

Монголчууд хєндєгдєєгvй байгалийн асар их баялаг, ашигт малтмал дээр сууж байна. Тэмцэж байгаа ардчиллын ирээдvй, эдийн засгийн чєлєєт байдал нь алт, зэс, нvvрсний гэрээнээс шууд хамааралтай болчихоод байна.
Бvхний анхаарлын тєвд байгаа Ємнєговь дахь маш том ашигт малтмалын орд нь ноён Минтоны хэлснээр vнэхээр их нєєц бололцоо бєгєєд ёсоор нь зєв хєгжvvлж чадвал Монгол 20 жилийн дотор маш баян дээд, дунд давхаргынхнаас бvрдсэн улс болж чадна.

Алт болон бусад ашигт малтмалын арвин нєєц нь 200 тэрбум доллараас илvvгээр тооцоолж буй Оюу Толгойг хэрхэн ашиглах, орлогоо яаж хувиарлах вэ гэж хэрvvл хийсээр тав жил гаран болж байна.
Ашиглалтын лицензийг нь авсан Канадын компанитай хийж байгаа гэрээ хэлэлцээр зургаан сая тонноос хавьгvй илvv нєєцтэй гэж тооцоологдсон дэлхийн хамгийн том коксжсон нvvрстэй Таван Толгойн орчмын бvс нутгыг хєгжvvлэх хэлэлцээрийн жишгээр явагдаж байна гэж монголчууд ярьж байна.

"Монгол бол нэг хvнд оногдох ашигт малтмалынхаа хэмжээгээр дэлхийн хамгийн баян 10 vндэстний нэг. Гэхдээ амжиргааны дундаж тvвшингээрээ дэлхийд 150 дугаарт ордог" гэж зургадугаар сарын 18-нд Ерєнхийлєгчийн албан тушаалаа авсныхаа дараахан гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагад єгсєн анхныхаа ярилцлагандаа Цахиагийн Элбэгдорж хэлсэн байна.
Монголын энэ их баялаг хєрєнгє мєнхийн хєрш Орос, Хятадын анхаарлаас зугтаж чадахгvй.

Хvйтэн дайны vе дууссаны дараа бараг 20 жилийн турш vл ойшоож байсан Москва гэнэтхэн Монголыг учиргvй ихээр сонирхох болсныг зургадугаар сард ерєнхий сайд Владимир Путин єєрийн биеэр Улаанбаатарт айлчилсан хийгээд энэ оны сvvлчээр Ерєнхийлєгч Дмирий Медведев айлчилна гэж тєлєвлєж байгаагаас харж болно.
Єнгєрсєн хэдэн жилийн туршид хоёр орны хооронд цэрэг цагдаагийн хамтын ажиллагаа байгаагvй бєгєєд Монголын тал Оросын Батлан Хамгаалахын сайд Анатоли Сердюков болон цэргийн хvчний Штабын дарга Николай Мараков нарыг хvлээн авсан. Хоёр улс хvйтэн дайны дараах анхны хамтарсан цэргийн сургуулилтыг саяхан зохион байгууллаа.

Оросын сонирхол алт болон зэсээс гадна Оюу Толгой, Таван Толгойн уурхайн баялаг нь Номхон далайгаар буюу Оросын боомтоор усан онгоцоор зєєгдєж магадгvй гэж бодож байгаа юм. Улаанбаатарт байхдаа ноён Путин "нєєц нь 60 мянган тонн гэж тооцогдоод байгаа ураныг олзворлох, технологийн боловсруулалт хийхэд хувь нийлvvлэн хамтран ажиллах гэрээг тунхаглах асуудлаар хэдэн долоо хоногийн турш сэтгэл догдолж байсан" гэж хэлжээ
Хятадын хувьд тийм ч идэвхтэй дипломат харилцаатай биш байгаа боловч маш их бололцоотой улс. Хятадын гол гол аж vйлдвэрvvд хийгээд хvн амийн тєвлєрєл Оростой харьцуулахад Монголд хамаагvй ойр дєхєм байгаа юм. Хятад нь аль хэдийнэ Монголын худалдааны болон хєрєнгє оруулалтын 50 хувийг нь эзэлсэн ба бараа бvтээгдэхvvнээрээ монгол орныг хангалттай хангадаг. Хятад Далай ламыг монголд айлчилж байгааг эсэргvvцэн 2006 оны наймдугаар сард хилээ хоёрхон єдєр хаахад л Улаанбаатарт хvнсний дутагдал бий болж байсан ажээ.

Хятад нь Таван Толгойн ордыг хєгжvvлэх арван vнэ хаялцагчдын нэг боловч Бээжин чухамдаа орлого олох талаар санаа зовохгvй байгаа юм шиг байна.
Шинжээчид уурхайг хэн ашиглаж байгаагаас vл шалтгаалан нvvрс болон зэсний ихэнх нь Хятадын цадаж ханадаггvй ховдог шунахай аж vйлдвэрийн секторыг тэжээнэ гэж таамаглаж байна.

1921 онд Хятадаас ангижирч, тусгаар тогтнолоо олоход нь тусласан оросын цэргvvдэд Монголын ард тvмэн гvнээ талархдаг. Одоо монголчуудад байгаа дэд бvтэц, тємєр зам, цахилгаан эрчим хvч, сургууль, эмнэлгийн ихэнхийг Зєвлєлт Холбоот Улс барьж байгуулжээ.
Социализмаас ангижирч 19 жилийг ардаа орхисон ч єдгєє Монгол Улсын Их Сургуулийн урд Чойбалсаны хєшєє сvндэрлэсээр байдаг бєгєєд 1937 онд Дотоод хэргийн сайдаар ажиллаж, 17 мянган лам нар тэргvvтэй 30 мянга гаруй хvнийг цаазалж байсан энэ хvнийг Монголын Сталин ч гэж заримдаа нэрлэдэг.

Єнгє муутай будаг нь ховхорсон, хvн ховорхон vздэг нэгэн музейн vзмэрийн дунд духандаа сумны нvхтэй 12 ширхэг гавлын яс бий. 2003 онд санамсаргvй олдсон эдгээр гавлыг тэр vеийн хэлмэгдлийн золиос болсон хvмvvсийн дурсгалыг хvндэлж хоргонд хийжээ.
"Бид Орос хvмvvст найрсаг сэтгэлээр хандсаар байдаг" гэж музейн ганц ажилтан Дамдинпvрэвийн Шинээ хэлсэн юм. "Оросууд Монголчуудыг алаагvй, харин ганцхан Сталин л алсан. Оросууд Хятадуудаас зочломтгой, зєєлєн сэтгэлтэй" гэсэн юм.

Олон нийтийн санаа бодол Оросод ийм талархалтай байгаа бол тєрийнхєн нь илvv прагматик байж, хоёр хєршдєє адил тэнцvv хандахыг хичээн ажилладаг. Цєєн тооны монгол цэрэг 7 сарын 4-нд Бээжинд очиж цэргийн хамтарсан дадлага сургуулилт хийсэн нь анхных болсон байна.
Дєрєвдvгээр сард англи хэлээр хэвлэгддэг "Улаанбаатар Пост" сонин Ерєнхий сайд Санжаагийн Баярын "Энэ vе бол Хятадтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа явуулж байгаа тvvхэн дэх хамгийн сайн vе бєгєєд ирээдvйд ийнхvv vргэлжилнэ" гэснийг нийтэлжээ.

Япон, Ємнєд Солонгос, Австрали болон бусад орнуудын хамт Америкт ч энэ асудалд татагдан орсон юм. Америкчуудын монголыг сонирхож буйн талаар ноён Минтон хэлэхдээ "Эдийн засгийн болон бусад олон ашиг сонирхол бий" гэсэн билээ.
АНУ-ын Peabody Energy хэмээх дэлхийн нvvрсний уурхайн аварга компани ємнийн говь дахь Монголын нvvрсний ордыг хєгжvvлэхэд туслах vнэхээр их сонирхолтой байгаа аж.

Хэцvv ч бай, vгvй ч бай, тус улсын залуу ч хашир туршлагатай эрдэс баялгийн сайд Дашдоржийн Зоригт нэгэн ярилцлагадаа Засгийн газар сонгуулийн сурталчилгааныхаа амлалтаа биелvvлэх vvрэгтэй гэсэн байна. "Энэ бол ардчилсан тогтолцооны зарчим юм. Vvн дээр засгийн газар, ард тvмний хоорондын итгэлцэл суурилж байгаа" гэв.
Нийслэлээ эсгий гэрээсээ тольдон харж суугаа хvмvvс єєрсдєд нь оногдох хишгээ яаж зарцуулхаа аль хэдийнэ тєлєвлєжээ.

"Бидэнд энэ мєнгє маш их хэрэгтэй байна" гэж 50 настай бэлбэсэн эмэгтэй Д.Нарантуяа ярьж байна. Тэрээр 12 хvvхэд, ач зээ, хадмууд, хоёр нохойтойгоо гурван гэрт амьдардаг бєгєєд шороон дээр шууд барьсан гэрээсээ хамаагvй илvv хєгжсєн хотын тєвийн гайхамшигтай дvр зургыг харсаар сууна. Харин гэрийнх нь орчин тойронд ямар ч тєлєвлєлтгvй эмх замбараагvй барьсан гэр болон энгийн загвартай тоосгон байшингууд шавааралдан орших бєгєєд тэдний дундуур эгц мушгиа ихтэй, энхэл донхолтой заваан зам дээр хvvхдvvд том том канистраар худагнаас ус зєєх гэж зvдрэнэ.
Нарантуяа Ц.Элбэгдоржийн ерєнхийлєгчийн сонгуулийн сурталчилгаанд ажилласан ба тvvнийг амласнаа биелvvлнэ хэмээн итгэж байдаг. "Энэ дvvргийн тєлєє ямар нэг зvйл тэр /Элбэгдорж/ хийнэ гэдэгт найдаж байна" гэлээ.

Гэхдээ Оюу толгойгоос олох гэнэтийн ашгийг хотын дэд бvтцийг шинэчлэх, эсвэл урт хагацаанд эдийн засгийн єсєлтийг тэтгэхэд зориулж ашиглавал илvv дээргvй юу гэж асуухад, тэрээр зєрvvдэллээ. "Тэр /Элбэгдорж/ мєнгє єгєх ёстой. Эргэн тойрон маш олон ядуу хvмvvс байна. Олон гэр бvлvvд талхаа ч худалдан авч чадахгvй байна. Тиймээс бидэнд мєнгє хэрэгтэй. Тэгвэл бид энд байшин барьж чадна" гэв.

Эндээс хагас милийн зайд, уулын нєгєє бэлд М. Магнай /40 настай/ гэдэг эмэгтэй хєрш айлын 5 настай охиныг усан бороо, хvйтэн салхинаас хамгаалан зогсоно. Охины нvvр тvлэгдсэн байсан ба галд тvvний гэр шатаж, эцэг эхээ алджээ. Магнай эмэгтэй доор нь харагдах хотод орон сууцанд амдрахыг хvсдэг бєгєєд "Гэвч орон сууцтай болход мєнгє хэрэгтэй, харин мєнгєтэй болохын тулд сайхан ажил хэрэгтэй. Ялангуяа миний насан дээр сайн ажил олоход маш хvнд" гэлээ.

Нарантуяагийн адил, тэрээр амласнаа биелvvлнэ хэмээн шинэ ерєнхийлєгчєє харж байна. Хэрэв тэгэхгvй бол, тэр дахин сонгогдохгvй, гэж ярилаа.
Боловсрол єндєр монголчууд санал болгож буй хишгийн талаар эргэлздэг. Тэдний нэг бол Баянбаатарын Сандагдорж бєгєєд 1990 оны єєрчлєлтийн ачаар Японд сурч, одоо Улаанбаатарт компьютерын vйлчилгээ vзvvлдэг нэгэн монгол-японы хамтарсан компанид ажилладаг.

"Тэр хишиг бол Говьд тур зуурын бороо орохтой адил юм" гэж 37 настай залуу бизнес эрхлэгч ярилаа. "Энэ нь удахгvй арилаад єгнє. Бидэнд томоохон дэд бvтцийн тєсєлд хєрєнгє оруулах хэрэгтэй байна" гэв.
Их Хурлаар дэмжигдсэн Оюу толгойн саналд ойролцоогоор 125 сая ам.доллар урьдчилан тєлбєр болгон тєлєхийг уриалж байгаа бєгєєд энэ нь vнэндээ ирээдvйд олох орлогоосоо буцааж тєлєх зээл юм. Гэвч энэ нь сонгуулийн сурталчилгааны vед амласан амлалтаа биелvvлэхэд хэрэгтэй нийт мєнгєний зєвхєн 5 хувь нь бєгєєд ирээдvйд орж ирэх орлогоос 9.9 хувийн хvvтэйгээр нєхєн тєлєгдєх учиртай аж.

УИХ-ын гишvvн С.Оюун хэлэхдээ, Их Хурал бэлэн мєнгєнєєс єєр хувилбарыг авч хэлэлцэж байна, жишээлбэл боловсрол, эрvvл мэндийн vйлчилгээ авах ваучер, эсвэл засгийн газрын эзэмших 34 хувиас хvлээгдэж буй хувьцааг тараах гэх мэт.
Хотын албан газруудад ч, гэр хороололд ч дахин дахин сонсогдож буй нєгєє нэг сэдэв бол Засгийн газар нийгэмд илvv шударга байдлыг авчрах байх гэсэн их найдвар юм.
"Авилгал бvх улсад байдаг, гэхдээ Монголд хаа сайгvй байдаг, доод тvвшингээсээ авхуулаад Засгийн газар хvртэл" гэж Монголын Тээвэр хєгжлийн банкны маркетинг судалгааны газрын дарга 26 настай Чулуунхvvгийн Гаригцацралт хэллээ.

"Бизнес эхлэхийн тулд зуун зуун зєвшєєрєл, лиценз шаардлагатай болдог. Яамд болгоноос хахуульд vvд нээсэн маш олон зєвшєєрлийг авах хэрэгтэй " гэж Гаригцацралт бvсгvй ярьж байна. Тэрээр, дэлхийн хямрал эхэлснээс хойш тvvний банкаар vйлчлvvлдэг олон жижиг бизнес эрхлэгчид дампуурсаныг харсан гэлээ.
Энэхvv байдал мєн уулын бэлд ч ажиглагдана. Хєдєєнєєс нvvж ирсэн малчин гэрээ барих газар олж авахын тулд хахууль єгєх хэрэгтэй болдог. Тэр газрыг авах гэсэн хvсэлт хэдий их байна, тєдий хэмжээгээр их тєлбєр шаардагдана.

Хатагтай Оюун аль хэдийнэ энэ асуудлыг хvлээн зєвшєєрсєн. "Авилгал бол асуудал, энэ нь бусад хуучин тогтолцооны улс орнуудад шилжилтийн vеийн туршид оршиж байсан. Монголыг ч мєн тойроогvй" гэж тэрээр хэлэв. Гэхдээ тэр, Элбэгдорж Ерєнхий сад байхдаа авилгалтай тэмцэж, тодорхой vр дvнд хvрч байсан бєгєєд авилгалтай тэмцэхийг єєрийн сонгуулийнхаа сурталчилгааны гол асуудал болгосон.
АНУ-аас Монгол Улсад сууж байсан М.Минтон дэвшил гарч байна гэж найдаж байсан. "Судалгаанууд байнга хийгдэж ирсэн. Авилгал бага боловч аажмаар буурч байгаа гэсэн хандлага иргэдийн дунд байна. Энэ нь нийгэм илvv нээлттэй болж байгааг харуулж байна" гэж тэр хэлэв.

Элбэгдорж єєрийн мєрєн дээрээ маш том vйл хэргийг vvрч явна. Магадгvй, амьдралын нугачааг vл тоон Монгол Улс ардчиллын ємнє хvлээсэн vvргээсээ хэзээ ч ухрахгvй гэж итгэсээр байгаа Нарантуяа шиг хvмvvсийн итгэлээс єєр чухал зvйл vгvй бизээ.
Ардчилал тvvний хувьд юу гэсэн утгатай вэ гэж асуухад, Нарантуяа "Шударга ёс гэсэн vг юм. Авилгал vгvй. Хvн болгон єєрийн гэсэн ажлын байртай, сэтгэл хангалуун сайхан амьдрах. Хэзээ нэгэн цагт бид vvнд хvрнэ гэдэгт би итгэдэг" гэлээ.
С.Отгонбаяр, С.Чулуунцэцэг
<
profile HEN CH OILGOHOORGUI GAJ
                                           SETGE!
HUN BUHEN OILGOHOOR ZUW 
                                       GUITSETGE!
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2065409/2b7/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2009.09.19 02:14:53
*.99.15.50


      _


      HOLOOS IREH SHUVUUD GUNIG DALLASAAR ODOH YUM

      HOYOR NUDNII MELMIID HULIMS DUURGEED BUTSAH YUM

      HENII NUTGII NUURAND OCHOO BOL DOO TA NAR

      HED NI HARIN ERGEJ IREH BOL DOO HOORHIIS

      NUUTSGAIHAN SETGEL GEGELZEED ....

      NUUGDMAAR NUUGDMAAR BOLOH YUM ...

      NUUGAAD HELEEGUI UGEND CHIN ...
      NULIMS AMTAGDAAD BAIH YUMAA ...
      BUSDIIN NUDNEES HARAMLAJ HAIRLADAG
      HAIRTAI GEJ SHIVNEH TOOLOND CHIN ..
      HALUUN ZURH MINI BULGILAN DOGDOLJ
      ERGELDEN ERGELDEN BUJMEER SANAGDAH YUMAA
_





> ;



List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1266 <<<<МУУХАЙ МОНГОЛ ........................ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-16 1955
1265 ТҮРГЭН ТУСЛАМЖ БУЮУ ГҮЙХ НОХОЙД ГҮЙХГҮЙ НОХОЙ СААД [1] Monh-monh 2009-08-16 2277
1264 Энэ одоо юу вэ?..... болимоор юмaa.... [48] .Sarnai. 2009-08-16 6962
1263 "Таны үгийг сонсъё!" нэвтрүүлэг [1] .Sarnai. 2009-08-15 2106
1262 <<<СОЛОНГОСТ АЖИЛЛАЖ АМЬДАРДАГ БҮГДЭД МЭДЭЭЛЭЛ>>>???? [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-15 2148
1261 SHUDRAGA HUN SHUU NOYON B.BAABAR [1] zurgaa 2009-08-15 1861
1260 ene S.BATBOLD saidiin gawyaa shuu [1] zurgaa 2009-08-15 1856
1259 eleg neg "mongol" ahan duus mini uuniig zaawal unshij duusgaarai. [6] zurgaa 2009-08-15 1897
1258 БНСУ-д байгаа Бурханы шашинтан Монголчуудад (урилга) [3] Monh-monh 2009-08-14 7862
1257 Монгол орны минь эрэлхэг зоригт эх оронч эрлийз хүмүүсээ хүндэл [1] Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-14 1739
1256 ЭХ ОРОНЧ БОЛОХОД ХООЛЛОХ НӨЛӨӨЛЛӨХ ҮҮ? Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-14 1484
1255 Ерөнхийлөгчийн Тамгын газраас Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-14 1849
1254 Газар тариалангийн технологи тайлбар сургалт [3] Narchig 2009-08-14 1928
1253 БИ УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭН Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-13 1399
1252 Салаа замын эхэнд [2] Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-12 2224
1251 Монгол улс дэлхийн тавцанд ганцаардаагүй, ганцаардах боломж бол байсан Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-12 2558
1250 Өнгөө хувиргасан Өршөөлийн хууль [2] daruuhan01 2009-08-12 1801
1249 -Халх голын 70 жилийн ойд- [3] Monh-monh 2009-08-12 6368
1248 Рио Тинто 68 хувийн татварыг хүлээн зөвшөөрөхөөр болжээ. Гэвч... /шуурхай мэдээ/ [1] Monh-monh 2009-08-12 1686
1247 Газар тариалангийн технологи тайлбар сургалт [2] Narchig 2009-08-11 1558
1246 АН МИН ӨМГӨӨЛӨГЧИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ТЭРГҮҮЛЭХ ӨМГӨӨЛӨГЧ ПАК ЧАНЬ ЖУН танай [2] Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-11 1717
1245 HUNII NAIMAA [2] zurgaa 2009-08-10 4532
1244 SHINE ERONHIILOGDH TS.ELBEGDORJIIN AJILIIN UR DUN IIMERHUU .....BH SHIW DEE zurgaa 2009-08-10 1775
» ALT [1] zurgaa 2009-08-10 1681
1242 Ноцтой мэдээ [2] MUZZ 2009-08-10 1492
1241 Австралийн Ногоон карт-PR [1] Monh-monh 2009-08-10 7164
1240 Баривчилгаа Sarah3 2009-08-10 1647
1239 ОРЦ [9] Monh-monh 2009-08-09 1918
1238 ХОББИ & Hobby [4] Monh-monh 2009-08-09 2316
1237 Хойч үеэсээ уучлал гуйя [1] ss_sniper 2009-08-07 1479
1236 Австралид Бизнес Эрхлэх & Солонгост бол мэдэхгүй!!! [1] Monh-monh 2009-08-07 3415
1235 ХУДАЛДАГДСАН БҮСГҮЙ ЗАЯА [6] uujuu 2009-08-07 2404
1234 Х.Эрдэнэт-Од, О.Гүндэгмаа, Н.Баярмаа нар үрийн зулай үнэрлэжээ lollipop976 2009-08-07 1780
1233 ХАРАНГА СОЛОНГОСТ ( санал, асуулга) [14] Monh-monh 2009-08-06 9892
1232 ОЮУ ЭРДЭНЭСТЭЙ ТОЛГОЙ ОЮУН УХААНТАЙ ТОЛГОЙ Monh-monh 2009-08-06 2089
1231 Хятадын иргэд хууль бус ан хийгээд баригдлаа [2] 1932 2009-08-06 2736
1230 Хадам эх хүргэнүүдтэйгээ яагаад таардаггүй вэ ji he 2009-08-05 1783
1229 Төрийн дууллаас түүсэн алдаа, төрсөн бодол [5] daruuhan01 2009-08-04 7396
1228 МОНТЕ КРИСТО ГҮН сэтгэлд тэнхээ нэмдэг үү? [12] Monh-monh 2009-08-04 2669
1227 ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ТҮВШИНГ ХАРАХ УУ? (world & Asia) Monh-monh 2009-08-03 1660
1226 ЭХ ОРОНЧ БОЛОХОД ХООЛЛОХ НӨЛӨӨЛЛӨХ ҮҮ? Monh-monh 2009-08-03 1538
1225 ~~~БИДНИЙ ХҮҮХДҮҮДЭД ПАРК ХЭРЭГТЭЙ~~~ [2] ***Энxзaяa*** 2009-08-02 2965
1224 БОЛОМЖ бол СҮҮДЭР /Асар СОНИРХОЛТОЙ/ [3] jooyo 2009-08-02 4209
1223 Монгол хотхоны анхдугаар *Монгол наадам* өргөн дэлгэр болж өнгөрлөө [2] :::БӨХ::: 2009-08-02 2569
1222 ЗҮГЭЭР, ЗҮГЭЭР. [3] Monh-monh 2009-07-31 2122
배너신청
자생병원

배너신청