Бичлэгийн тоо 2,391
Оюутолгойн ашиглалтаас татгалзья
Шуудхан хэлэхэд, Оюутолгойгоос олж болох их ашгийг зөв зохистой, үр дүнтэй зарцуулах, сэтгэл зүйн болон, хуулийн, эдийн засгийн орчин бүрдээгүй байнаа...
 
 
 
Лхагва, 2009 Наймдугаар сар 05

Өдгөө монгол орон даяараа, монголчууд маань бараг бүгдээрээ, оюу их эрдэнэстэй толгойн зүг анхаарлаа хандуулан, цэцэрхэн тайлбарлаж, марган мэтгэлцэж, эсэргүүцэн бухимдацгааж байна. Монгол орны хөгжил зөвхөн үүнээс л хамаарах мэт, монгол хүний хувь заяа зөвхөн үүнээс л шалтгаалах юм шиг л хийрхэх аж.
Хүн бүр л уул уурхайн талаархи аугаа мэргэжилтэн, эдийн засгийн лут тооцоологч, хууль дүрмийн мундаг мэдлэгээ гайхуулан, нүхнийг нотолж, бас үгүйсгэнэ. Монгол орон даяараа үүнд асар их ач холбогдол өгч, бүх ажлаа умартан, зөвхөн үүн тухай л хэлэлцэх нь, наадмын их насны морьд гарааны зурхайгаас тоос татуулан эргэх мөчид, барианы талбайд сэтгэл нь тогтож ядан өндөлзөх наадамчид лугаа адил...
Монгол хүн бүрийн толгойд 34%, 68% гэсэн тоонууд шидэт дохиур адил эргэлдэж, удахгүй олж болох их мөнгө, их ашгийг тооцоолох бүрдээ "Яндаж баршгүй далай шиг яасан баян нутаг билээ, яма их хувь заяагаар бид эзэн нь болж төрөв өө" хэмээн дуу алдаж, энэ их баялаг, аугаа хувь заяаныхаа төлөө амьсгаа нь давхцаж, даралт нь өндөрсөх аж.

Мэдээж, хөрсөн доорх баялаг маань монгол орны хөгжил, монгол хүний амьдрал, хувь заяанд сайнаар нөлөөлөх нигуур буй. Гэхдээ "зай ч бий, лай ч бий" гэдэгчлэн, энэ бүхэн бидний хүртээл болтол багагүй бэрхшээлийг туулж, багагүй хугацааг элээнэ.

Олон хүний нотолж байгаачлан, Оюу толгойн гэрээ, ашиглалтын нөхцөл нь цаашид олон баялгийн ашиглалтын жишиг болно гэдэгтэй санал нийлж байна. Мөн монголын төр, ард түмнийхээ өмнөөс уг баялгийн 34% эзэмших, гэнэтийн ашгийн 68% татварын тухай муухан төсөөлж байна. Эдгээрийг тойрсон их мэтгэлцээнд хошуу нэмж, хоосон цэцэрхэх хүсэл хараахан алга.  Харин энэ бүхнийг анхааралтай ажих ахул, арай л өөр зүйл мэдрэгдээд байна даа.

Эндээс их мөнгө, авилгал үнэртэж байна
"Айвенхоу Майнз" нэртэй уул уурхайн компани Оюутолгойн орд газрыг ашиглахаар орж ирсэнээс хойш 8 жил, ашиглалтын гэрээ хийх гэж оролдсоноос хойш 6 жил гаран болж буй гэнэ. Энэ их хугацаанд тэд, монголын улстөр, бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхол, арга барилыг сайн мэддэг болсон нь нууц биш.  Эхэндээ хууль журмын дагуу асуудлаа шийдэх гэсэн оролдлого бүр нь "гацаанд" орох бүрийд гайхаж байснаа, үүний цаана улс орны эрх ашгаас илүүтэй хувийн эрх ашиг нь давамгайлж, авилгал, хувь нэхэж байгааг мэдрэх болсон.
Хууль журам сахиж сурсан тэд, эхэндээ эмээж байснаа, цаг цагийн аясад, алсдаа олох ашгийнхаа төлөө хууль зөрчихөөс тэгтлээ эмээхгүй болжээ. Үүнийг саяхан УЙХ-ын гишүүдэд илгээсэн ил захидал гэгч "нотлох" мэт. Энэ бол Монголын төр, түүний эрхэм түшээдийг хэрхэн үнэлж байгаагийн "ил цагаахан"  илрэл биш гэж үү?
Хэрэв та нар мартаагүй бол, өнгөрсөн сонгуулиудад УЙХ-д нэр дэвшигчид хэрхэн улайрч, хэрхэн хайр гамгүй мөнгө цацаж, хэрхэн худал амалж байсныг...Монголын улстөрийг бизнес болгон хувиргаж, эрх мэдэл боломжоо ашиглан, хууль бусаар баяжиж амташсан, төрөөс төрсөн тэрбүмтангүүдын нийтлэг жишиг болсон эрхмүүд, Оюу толгой, Тавантолгойн орд газрын ашиглалтын гэрээнээс л их мөнгө унагаах  хүсэлтэй байсан гэдэгт, би одоо ч итгэдэг. Бүр их мөнгө шүү...
Хэрэв "Айванхоу Майнз"  компани, өөртөө ашигтай нөхцөлөөр гэрээг батлуулахын төлөө УЙХ-ын 76 гишүүдэд тус бүрт нь 1 сая $ өгөх оролдлого хийлээ гэвэл би л лав гайхахгүй. Үүнтэй төстэй олон хардлага хүмүүсийн дунд яригдаж байгаа. Бүтэн 6 жил үргэлжилсэн энхүү "Зэлтэрийн гацаа"-г өөрөөр яаж тайлбарлах вэ? Тэд өөрсдөө их авилгал авахыг хүсэх төдийгүй, өрөөл бусдыг илүү их авилгал авах вий хэмээн хардаж байгаа.
Эрүүл ухаанаар сэтгэж буй зарим хүмүүс, энэ гэрээг анхнаас нь тухайн үед мөрдөж байсан хууль, жирмын дагуу хийсэн бол, өнгөрсөн 5 жилийн хугацаанд өдөрт дунджаар 1 сая $, монгол улсын төсөвт орж байх байлаа гэж тайлбарлаж байна.
Тэр үед эрүүл ухаанаар сэтгэж чадаагүй байж, өнөөдөр согтуу ухаанаар сэтгэж шийдэх хэрэгтэй гэж үү? Тийм ээ! Өнөөдөр энэ хийрхэлээс их мөнгө олох шунал, бас авилгал үнэртэж байна.

Эндээс хуулийн цоорхой, хэнэггүй байдал мэдрэгдэж байна
УЙХ-аас ЗГ-т өгсөн чиглэлд, Оюутолгойд төрийн эзэмших хувийг 34% доошгүй, бүр 50% -д хүргэхийг даалгажээ. Гэтэл энэ талаар баримтлах хуулийн заалтандаа, төрийн эзэмших хувь 34 % хүртэл байна гэж заасан байдаг тухай мэдээлж байна. Монгол улсад мөрдөх хуулийг боловсруулж, баталж мөрдүүлэх учиртай эрхмүүд ийм заалтаа мэдэхгүй байсан гэж бодвол арай л ичгэвтэр хэрэг. Хуулиа зөрчихгүйн тулд ЗГ-аас УЙХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хүсэлт тавьж байгаа гэх.

Хэрэв энэ бүхэн үнэн бол, Монголын төрийн эрх мэдлийг барьж байгаа эрхмүүдийн даанч ичгэвтэртэй дүр төрх тодрох болно. Тэдний Монгол төрийн, монголын итгэдийн өмнө хүлээсэн үүрэг нь, хоёргүй заалттай, шударга хууль боловсруулан баталж, түүнийгээ улс орны хэмжээнд ягштал мөрдүүлж, өөрсдөө үлгэрлэн сурталчилж, бас хянаж байх явдал мөн. Гэтэл Монголын УЙХ-ын гишүүд, ЗГ-тайгаа зэрэгцэн, өөрсдийн мэдэлд мөнгө төсөвлүүлж, түүнийгээ өөрсдөө захиран зарцуулах эрх эдэлж байдаг, гаж тогтолцоо бий болоод удаж буй. Бид ийм үрэлгэн байх, баян бил үү? Чухам ийм боломжууд л тэдний УЙХ-д суух улайрал, сонирхлыг өгдөөж байгаа бус гэж үү?
Хэрэв Монгол орон минь хөдөлшгүй мөрддөг хуультай байсан бол, Оюутолгойн гэрээ 6 жил гацаж, өдгөө ч хүн бүр хошуу дүрж, төр хутгалдан, олон нийт бухимдан харааж зүхэх байсан гэж үү? Хэрэв хатуу чанд , ойлгомжтой хуультай байсан бол, Монголын УЙХ энэ бүхний төлөө ээлжит болон ээлжит бусаар хуралдах хэрэгтэй байсан гэж үү?
Хуулийн ойлгомжгүй, бүрхэг заалтууд, түүнийг хэдэн янзаар өөрийн болон өрөөл бусдын ашиг сонирхолд таацуулан тайлбарлаж, өөрчилж болдог энэ үзэгдэл, өнөөдрийн энэ хийрхэл, будлианы үндэс мөн. Тэгэхээр бид өнөөдөр хууль боловсруулан батлах, сурталчилж ойлгуулах, хэрэгжүүлж, хариуцлага тооцох тогтолцоондоо илүү анхаарал тавих цаг болжээ.
Алив зүйл ойлгомжгүй байх тусмаа араасаа маш муу үр дагавар, хууль бус үйлдэл, дур зоргоороо авирлах боломж, хардлага маргаан дагуулдаг нь үнэн.

Эндээс бодлогогүй төр, болчимгүй түшээд харагдаж байна
Саяхан болж өнгөрсөн УЙХ-ын болон Ерөнхийлэгчийн сонгуульд МАХН, МАН-аас ард иргэд бүрд өгнө гэж амалж, саналыг нь худалдаж авсан 1.5 сая төгрөгийн амлалт ямар ч тооцоогүй, сэтгэлийн хөөрөл, цээжний тоооцоо байсан нь өдгөө улам бүр ил болсоор. Тэд энэ мөнгийг амалж байхдаа, энэ олон толгойн ашиг баялгаас "алаагүй баавгайн арьсыг хуваах"  тооцоо хийж байсан аж.
Зөвхөн үүнийхээ төлөө энэ 2 нам хэзээ нэгэн цагт заавал хариуцлага хүлээх учиртай. Яагаад ард иргэд, олон нийтийн сэтгэхүйгээр тоглож, итгэл урмыг нь хугалчихаад "эх оронч"  царайлж байх эрхтэй гэж? тэд...Энэ чинь дэндүү хариуцлагагүй бас дэндүү увайгүй явдал биш гэж үү?

Өнөөдөр Оюутолгойн асуудлаас илүү чухал, олон асуудлуудаар монгол орон дүүрээд байна. Ямар ч төлөвлөлт, тооцоолол,баримжаагүй эдийн засгийн балгаар, өргөн хэрэглээний бүх барааны үнэ өсч, ард иргэдийн амьдрал доройтож, баян хоосны ялгаа гаарсаар. Өөрөө хөдөлмөрлөж, бүтээхгүй хэрнээ, төрийн албан тушаалын бизнесийн сүлжээгээр, Оюутолгой, Тавантолгойн ашиглалтаас их хэмжээний хахуул авч хагартлаа баяжих хүсэлтэй шуналтнууд, ажилгүй орлогогүйдээ хоногийн хоолоо арай ядан залгуулж, маргаашийн сайн сайханд итгэх итгэлээ өдөр хоногоор алдан бухимдаж байгаа жирийн иргэдийн амьдрал өдөр шөнө шиг, хар цагаан шиг ялгагдаж байна. Нүдээ нээгээд харагтун!
Хамгийн гол нь энэ заваан үйлдэл, монголын ард иргэдийн маргаашийн сайн сайханд, ирээдүйдээ итгэх итгэлийг алдагдуулж, биеэ үнэлж, хулгай хийж, өөр хоорондоо маргаж, харааж, өрөөл бусдад хорсох хорслыг бий болгож байна.
Энэ төрийн бодлого гэж үү?
Ард иргэддээ ямар ч тооцоо, баталгаагүйгээр 1.5 сая төгрөг амалж, эрх мэдэлд хүрсэн эрхмүүдэд хариуцлага тооцох цаг болсон. Ард иргэдээ мэдлэгтэй, ажилтай болгож, өөрийн боломж чадлаараа зөв шударга хөдөлмөрлөж , тайван амьдрах боломжийг нь олгохын оронд, зүгээр л мөнгө тарааж, ажилгүй залхуу, арчаагүй дорой байлгахыг хүсч байгаа нь төрийн бодлого гэж үү?
Эцсийн эцэст энэ бүх амлалт, хууран мэхлэлт нь зөвхөн Оюутолгой, Тавантолгой бусад орд газруудын ашиглалтын гэрээнээс үүдэлтэй гэдэг нь тодорхой байна.
"Ухаангүй ноёд, урагшгүй албат"  гэдэгчлэн, Монгол оронд минь өөр хийх ажил, хөгжүүлэх салбар, шийдэх асуудлууд алга уу? Бид ийм давчхан боломж, ядмагхан сэтгэхүйтэй гэж үү?

Оюутолгойн ашиглалтаас татгалзья
Оюутолгойн баялаг, Монгол орны хөгжилд эдийн засгийн хөшүүрэг болон сайнаар нөлөөлөх хэдий ч өнөөдөр бид үүнийг зөв зохистой ашиглах бэлтгэл үгүй байнаа.
-Хуулиа зөв сайн боловсруулж, бүх хүмүүс хуулийг дагаж мөрддөг, хууль зөрчсөн үйлдэл бүрийн төлөө хариуцлага тооцдог тогтолцоогоо сайжруулья. Гадны ямар ч байгууллага, бизнесмен, компаниуд эхлээд манай хуулийг судалж үзээд, яг энэ хуулийн дагуу ажиллах боломжтой гэж үзээд бидэнд саналаа тавьдаг байг л дээ. Тэднийг орж ирж үйл ажиллагаагаа явуулж, хөрөнгө мөнгөө зарцуулсан хойно нь хуулиа гаргаж, өөрчилж бас дарамталж, хөөж доромжлоод байж болохгүй шүү дээ.
Энэ чинь ядаж л саахалт айл биш, бие даасан улс гүрний хоорондох харилцаа.
-Төрийн тогтолцоогоо сайжруулж, цэвэршүүлье. Монгол төрийн албыг бизнес болгон хувиргаж, улс орны эрх ашгаас хувийн эрх ашгийг илүүд үзэж, хулгайлж завшиж баяжсан "төрөөс төрсөн тэрбүмтан" гуудаа шалгаж, хэрэв нотлогдох аваас хөрөнгийг нь хурааж, хуулийн дагуу хатуу шийтгэх хэрэгтэй байна. Эс тэгвээс энэ гаж тогтолцоо үргэлжилсээр байх болно.

Ийм нөхцөлд монголын төр цэвэршихгүйгээр барахгүй, улам ч ялзран доройтсоор байх болно. Төрийн албыг шударгаар хашиж, өөрийн боловсрол мэдлэгээ чин сэтгэлээсээ зориулж, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын жишигт хүргэх залуус их хэрэгтэй байна. Энэ бол монгол хүний сэтгэлд итгэл урам авч ирэх сайн боломж.
-Ард иргэдээ ажилтай болгож, тэднийг сургаж дадлагжуулан, өөрийн шударга хөдөлмөрийн хөлсөөр сэтгэл тайван амьдрах боломжийг нь олгоё. Монгол хүн шударга тогтолцоо, хөдөлмөрийн зөв үнэлгээний нөхцөлд, ямар мундаг ажиллаж, бүтээж чаддагийг өдгөө гадаадад ажиллаж амьдарч байгаа олон монголчууд нотолж байгаа. Тэднийг монгол орондоо ийн ажиллаж амьдрах боломжийг нь олгохын тулд монгол төрийн бодлого боловсрогдох ёстой бус уу? Магадгүй маргааш Оюутолгой, Тавантолгой бусад баялгуудыг түшиглэн байгуулах үйлдвэр үйлчилгээний газруудад энэ хүмүүс л ажиллах учиртай.  Ядаж л замаа чанартай сайнаар өөрсдөө тавьж, барилгаа чанартай сайнаар өөрсдөө барьж сурах сан даа.
-Нэгэнт Монгол оронд минь байгаа ийм баялагууд, ашиглагдахгүй байлаа гээд алга болчихгүй шүү дээ. Харин ийм баялгаа өөрсдөө ашиглахын тулд,  уул уурхайн техник, технологи, эдийн засаг, хууль зүйн чиглэлээр олон залуусыг төрийн зардлаар дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад сургаж бэлтгэх ажлыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй байна. Түүнчлэн өөрийн чадал боломжоороо ийм мэргэжил эзэмшсэн залууст санал тавьж,  тэднийг эх орныхоо хөгжлийн төлөө чин сэтгэлээсээ ажиллах боломжийг нь олгох хэрэгтэй байнаа. Хэрэв энэ баялгийн эзэд нь бид юм бол, өөрсдөө үүнийг ашиглаж, үр шимийг нь хүртэх хүсэлтэй бол, өөрсдийгөө эхлээд хөгжүүлье. Алийн болгон харь хүнийг шүтэж, өөрсдийгөө дорд үзэх билээ.
Өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад мэргэжлээрээ амжилттай сайн ажиллаж байгаа олон монгол залуус энэ боломжийн жишээ.
-Хийрхэл солиорлын хөдөлгөөнөө зогсоож, монгол хүн бүр монгол эх орноо, байгаль орчноо хайрлаж хамгаалж сурья. Алт олох гэж, амьдрал залгуулах гэж, мөнгө олох гэж, мөрөөдлөө биелүүлэх гэж ухаж төнхөж, устгаж сүйтгэсэн бүхнээ сэргээх цаг болсон. Өнөөгийн бидний төдийгүй, ирээдүй хойч үейинхний ч өлгий болсон эх орноо, байгаль дэлхийгээ хайрлан дээдлэхгүйгээр, зөвхөн өнөөдрийн төлөө ийн авирлах эрхтэй бил үү? бид. Хүн бүр эх орноо хайрлаж, байгаль дэлхийгээ хямгадаж сурвал, энэ байтугай хишиг бидэнд ирнээ. Ядаж л монголчуудынхаа сэтгэлгээг өөрчилж, бухимдлаас гаргах хэрэгтэй байна.

Төр бодлогоо болгож, олон нийтээр дэмжиж, хамтдаа зүтгэж, ажил хэрэг болгохоор зоригловол болохгүй зүйл гэж үгүй. Гагцхүү бидний чин сэтгэл мэдэх болно.
Энэ бүхнийг хийж хэрэгжүүлж, анхаарч сахиж байж энэ их баялгаа ашиглавал яасан юм бэ? Ийм нөхцөлд энэ их баялгаас олдох ашиг бүхэн, монгол орны хөгжлийн төлөө, монгол хүн бүрийн хөгжлийн төлөө, ухаалаг зөв зарцуулагдах боломж бүрдэнэ. Харин өнөөгийн нөхцөлд бол:
-Нэг хэсэг нь хагартлаа баяжиж, амар олдсон мөнгө нь тэдний оюн ухаан, хүн чанар, ухамсрыг залгих болно
-Нэг хэсэг нь жаахан мөнгөтэй болж, түүнийгээ зөв сайнаар зарцуулахыг хүсэвч, өнөөгийн замбараагүй тогтолцоо түүнийх нь үнэ цэнийг унагасаар байх болно
-Нэг хэсэг нь зүгээр өгсөн 1,5 сая төгрөгөөр идэж ууж, наргиж цэнгэж, ажил сураагүй, амьдралд арчаагүйн хорслоо улам ч бүдүүлэг, хэрцгий байдлаар илэрхийлсээр байх болно
Мөнгийг, баялгийг амар олж болох боловч, түүнийг зөв сайнаар зарцуулж, шингээх гэдэг амаргүй. Буруу зарцуулах аваас, өнөөгийн байгаагаас улам ч дордох зовлон бий. Шуудхан хэлэхэд, Оюутолгойгоос олж болох их ашгийг зөв зохистой, үр дүнтэй зарцуулах, сэтгэл зүйн болон, хуулийн, эдийн засгийн орчин бүрдээгүй байнаа.

Оюун ухаантай толгой
Хүнийг хөл гар нь бус толгой нь авч явдаг. Тийм болоод " биейин хүчээр 10-ыг яльюу, харин ухааны хүчээр 1000-ыг яльюу" хэмээн өвөг дээдэс минь сургаж бас нотолж асан. Хүний сурч мэдсэн, ухаарч ойлгосон, итгэж үнэмшсэн бүхнийг хэн ч өөрчилж, хулгайлж үл чадах.
Монголчууд бид өөрсдийгөө "аугаа их хувь заяатай" хэмээн сэтгэлдээ сүсэлж, битүүхэндээ омгорхдог. Их хувь заяатайг нотлон, оюу эрдэнэстэй олон толгойг бидэнд өвлүүлжээ. Оюу эрдэнэстэй олон толгойг хэрхэн ашиглахаа оюун ухаантай толгой л шийднэ. Хэрхэн яаж ашиглаж, ямар үр дүнд хүргэхээ монголчууд бид өөрсдөө л шийдэх учиртай.

Монголчууд бид 3 хүрэхгүй сая хүн амтай, 1 хүнд ноогдох газар нутгийн хэмжээ, түүний баялгаараа дэлхийд гайхуулдаг. Гэсэн хэрнээ бид яагаад ийм ядуу дорой, хүн амынх нь 10% нь гадаадад цагаачилж, хүнд хэцүү хөдөлмөр дор зовж зүдэрч явдаг юм бол гэж хааяа бодох дор сэтгэлд гуниг төрнө.
3 хүрэхгүй сая хүнийх нь хүнс, бусад хэрэгцээ тийм ч их бус хэрнээ, 300 сая хүн амтай Америк оронтой адил хямарч л байдаг. Ийм их газар нутагтай, ийм их баялагтай хэрнээ ийм цөөхөн хүн амын хэрэглээг бүрэн хангаад, хүнээ хөгжүүлэх нь тийм их хэцүү гэж үү? хэмээн бодох дор сэтгэлд бухимдал төрнө.
Нээрээ бид арай л дутуу сэтгээд байх шиг. Монгол орны хөгжилд оюу эрдэнэстэй толгойноос оюун ухаантай толгой л илүү сайнаар нөлөөлөх болноо. Эрдэнэсийг ашиглахаас өмнө эрдэнэт хүнээ хөгжүүлэх сэн. Тэгж гэмээ нь хөрсөн дорхи эрдэнэс барагдах ахуйд, хүмүүний толгой доторхи эрдэм барагдахгүйгээр үл барам, улам улмаар арвижин дэлгэрэх.
Их мөнгөтэй л болчихвол бүхнийг шийдэж болно хэмээн эрхэм түшээд нотолж буй. Их мөнгөөр их зүйл худалдан авч, их зүйл бүтээж болох боловч, оюун ухааныг худалдан авч чадахгүй. Мөнгөгүй байхдаа бий болгосон муу зуршил, буруу хүмүүжлийг мөнгөөр арилгаж бас засаж болохгүй.
Өнөөгийн эмх замбараагүй, хариуцлагагүй, бодлогогүй тогтолцоонд энэ их баялаг элсэнд шингэсэн ус шиг алга болбол яанам бэ? Ухаарагтун! Ард иргэдийн итгэл сэтгэлийг, алт мөнгө бүхэнтэй нь хулгайлан завшиж, зоволгүй мөнгө олж зогсолтгүй цэнгэх бохир хөрсөнд энэ баялаг үр шимээ өгөхгүй бол яанам бэ? Бодогтун!
"Би монгол хүний саруул ухаанд итгэдэг" гэж Ардчилсан хувьсгалыг удирдаж явахдаа талийгаач С.Зориг хэлж байсан. Тэр цаг дор монгол хүмүүсийн оюун ухаан, итгэл найдвар сэргэж асан. Хүмүүс ирээдүйгээ нэг л сайхнаар төсөөлж, бас итгэж найдаж байлаа.  Бараг 20 шахам жилийн дараа харь газраас сэтгэлд минь гуниг сүүмэлзэж байна.
Тийм ээ! Монгол хүний саруул ухаан л монгол орныг хөгжүүлнэ. Оюу их эрдэнэстэй олон толгой бидэнд хэрэгтэй. Оюун ухаантай монгол залуус түүнээс ч илүү бидэнд хэрэгтэй.

Монгол орон минь мандан бадраг
Монгол хүний хувь заяа өөдрөг байг

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail:
gala_mn2yahoo.com 2009-08-05

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2043012/9d2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1266 <<<<МУУХАЙ МОНГОЛ ........................ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-16 1955
1265 ТҮРГЭН ТУСЛАМЖ БУЮУ ГҮЙХ НОХОЙД ГҮЙХГҮЙ НОХОЙ СААД [1] Monh-monh 2009-08-16 2277
1264 Энэ одоо юу вэ?..... болимоор юмaa.... [48] .Sarnai. 2009-08-16 6962
1263 "Таны үгийг сонсъё!" нэвтрүүлэг [1] .Sarnai. 2009-08-15 2106
1262 <<<СОЛОНГОСТ АЖИЛЛАЖ АМЬДАРДАГ БҮГДЭД МЭДЭЭЛЭЛ>>>???? [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-15 2148
1261 SHUDRAGA HUN SHUU NOYON B.BAABAR [1] zurgaa 2009-08-15 1861
1260 ene S.BATBOLD saidiin gawyaa shuu [1] zurgaa 2009-08-15 1856
1259 eleg neg "mongol" ahan duus mini uuniig zaawal unshij duusgaarai. [6] zurgaa 2009-08-15 1897
1258 БНСУ-д байгаа Бурханы шашинтан Монголчуудад (урилга) [3] Monh-monh 2009-08-14 7862
1257 Монгол орны минь эрэлхэг зоригт эх оронч эрлийз хүмүүсээ хүндэл [1] Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-14 1739
1256 ЭХ ОРОНЧ БОЛОХОД ХООЛЛОХ НӨЛӨӨЛЛӨХ ҮҮ? Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-14 1484
1255 Ерөнхийлөгчийн Тамгын газраас Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-14 1849
1254 Газар тариалангийн технологи тайлбар сургалт [3] Narchig 2009-08-14 1928
1253 БИ УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭН Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-13 1399
1252 Салаа замын эхэнд [2] Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-12 2224
1251 Монгол улс дэлхийн тавцанд ганцаардаагүй, ганцаардах боломж бол байсан Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-12 2558
1250 Өнгөө хувиргасан Өршөөлийн хууль [2] daruuhan01 2009-08-12 1801
1249 -Халх голын 70 жилийн ойд- [3] Monh-monh 2009-08-12 6368
1248 Рио Тинто 68 хувийн татварыг хүлээн зөвшөөрөхөөр болжээ. Гэвч... /шуурхай мэдээ/ [1] Monh-monh 2009-08-12 1686
1247 Газар тариалангийн технологи тайлбар сургалт [2] Narchig 2009-08-11 1558
1246 АН МИН ӨМГӨӨЛӨГЧИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ТЭРГҮҮЛЭХ ӨМГӨӨЛӨГЧ ПАК ЧАНЬ ЖУН танай [2] Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-11 1717
1245 HUNII NAIMAA [2] zurgaa 2009-08-10 4532
1244 SHINE ERONHIILOGDH TS.ELBEGDORJIIN AJILIIN UR DUN IIMERHUU .....BH SHIW DEE zurgaa 2009-08-10 1775
1243 ALT [1] zurgaa 2009-08-10 1681
1242 Ноцтой мэдээ [2] MUZZ 2009-08-10 1492
1241 Австралийн Ногоон карт-PR [1] Monh-monh 2009-08-10 7164
1240 Баривчилгаа Sarah3 2009-08-10 1647
1239 ОРЦ [9] Monh-monh 2009-08-09 1918
1238 ХОББИ & Hobby [4] Monh-monh 2009-08-09 2316
1237 Хойч үеэсээ уучлал гуйя [1] ss_sniper 2009-08-07 1479
1236 Австралид Бизнес Эрхлэх & Солонгост бол мэдэхгүй!!! [1] Monh-monh 2009-08-07 3415
1235 ХУДАЛДАГДСАН БҮСГҮЙ ЗАЯА [6] uujuu 2009-08-07 2404
1234 Х.Эрдэнэт-Од, О.Гүндэгмаа, Н.Баярмаа нар үрийн зулай үнэрлэжээ lollipop976 2009-08-07 1780
1233 ХАРАНГА СОЛОНГОСТ ( санал, асуулга) [14] Monh-monh 2009-08-06 9892
» ОЮУ ЭРДЭНЭСТЭЙ ТОЛГОЙ ОЮУН УХААНТАЙ ТОЛГОЙ Monh-monh 2009-08-06 2089
1231 Хятадын иргэд хууль бус ан хийгээд баригдлаа [2] 1932 2009-08-06 2736
1230 Хадам эх хүргэнүүдтэйгээ яагаад таардаггүй вэ ji he 2009-08-05 1783
1229 Төрийн дууллаас түүсэн алдаа, төрсөн бодол [5] daruuhan01 2009-08-04 7396
1228 МОНТЕ КРИСТО ГҮН сэтгэлд тэнхээ нэмдэг үү? [12] Monh-monh 2009-08-04 2669
1227 ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ТҮВШИНГ ХАРАХ УУ? (world & Asia) Monh-monh 2009-08-03 1660
1226 ЭХ ОРОНЧ БОЛОХОД ХООЛЛОХ НӨЛӨӨЛЛӨХ ҮҮ? Monh-monh 2009-08-03 1538
1225 ~~~БИДНИЙ ХҮҮХДҮҮДЭД ПАРК ХЭРЭГТЭЙ~~~ [2] ***Энxзaяa*** 2009-08-02 2965
1224 БОЛОМЖ бол СҮҮДЭР /Асар СОНИРХОЛТОЙ/ [3] jooyo 2009-08-02 4209
1223 Монгол хотхоны анхдугаар *Монгол наадам* өргөн дэлгэр болж өнгөрлөө [2] :::БӨХ::: 2009-08-02 2569
1222 ЗҮГЭЭР, ЗҮГЭЭР. [3] Monh-monh 2009-07-31 2122
배너신청
자생병원

배너신청