Бичлэгийн тоо 2,391

Австралийн Ногоон карт-PR

Уншсан 7164 vote 0 2009.08.10 19:46:51
Австралийн Ногоон карт-PR    
 
  Австралия Герб Австралии

Австралийн Байнгын оршин суух эрх

(PR – Permanent Residency)

Австралийн Байнгын оршин сууж, Ажиллаж, амьдарч, Хямд суралцах эрхийн визний талаарх асуулт, хариултууд.

- Энэ визийг авбал Монгол руу буцах эрхгvй болох уу?

Yгvй. Энэ нь citizenship буюу иргэншил биш учир Монгол хүн Монголын иргэн хэвээрээ үлдэж Монгол руу 3 хүртэлх сарын хугацаагаар визгүй ирж очих эрхтэй. Энэ виз зөвхөн Австралид байнга оршин суух эрх олгоно.

Австрали руу буцаж ирэх хүсэлтэй бол 3-с дээш сараар Австралиас өөр улсад зорчих үедээ Resident return визийг Австралийн Элчингээс аваад Австралийн гадна амьдарч болно. Олон жилээр Австралиас өөр газар сурч, амьдрах хүнд энэ төрлийн Австралийн виз хэрэгцээтэй эсэх нь эргэлзээтэй тул http://www.immi.gov.au -с нэмж лавлах нь зүйтэй. Нэгэнт авч байсан хүнд ахин авах нь амархан байх тул боломжтой бол нэг аваад үзчихсэн байхад гэмгүй.

- Энэ виз насан туршийнх уу?

Тэгж хэлж бараг болно. Анх авахад 5 жилээр олгох ба нэмэлт олон материал бүрдүүлэхгүйгээр сунгуулаад яваад байж болдог. Гадаадад байхдаа сунгуулж болно. Сунгуулахад тухайн 5 жилийн туршид 2 жилийг нь тасралтгүйгээр Австралид өнгөрүүлсэн байх шаардлагатай байдаг. Энэ төрлийн визтэй хүмүүс Австралийн иргэнээс дутахгүй учраас мэргэжилтэнүүд Америк, Англи зэрэг улсуудад дамжин очиж ажилладаг бөгөөд байгаа улсаасаа энэ визээ сунгуулаад яваад байж болдог. Австралижсан монголчууд нэлээн байдаг. (Австрали хүнтэй суусан хүмүүсийг үүнд хэлээгүй шүү. Хувь хүнийхээ зүгээс зөвлөхөд 5 жил гэдэг нь зорилгоо биелүүлэхэд хангалттай урт хугацаа юм).

- Энэ визийн давуу тал юу вэ?
* Иргэдтэй нь адил цагийн хязгаарлалтгүй ажиллаж хөдөлмөрлөх, амьдрах,
* Эрүүл мэндийн болон нийгмийн халамж эдлэх, ажилд зуучлуулах,
* Санхүүгийн боломж муутай үедээ ажилгүйдлийн, жирэмсэний, хүүхдийн тэтгэлэгүүд авах,
* Гадаадын оюутнуудыг бодвол дотоодын оюутнуудтай адил хямдаар суралцах, оюутны хөнгөлөлт, тэтгэмж авах
* Англи хэлний болон ерөнхий мэргэжилийн (слесарь, үсчин…) сургалтуудад үнэгүй шахуу суралцах,
* Хүүхдүүдээ үнэ төлбөргүйгээр Австралийн сургуульд суралцуулах, тал үнээр цэцэрлэгт явуулах
* Монголоос ах дүүсээ авчрах, суралцуулах, жуулчлуулах, хөрөнгийн баталгаа гаргах
* Байр нэр дээрээ авах, жилийн 8+% хүүтэй Зээлжих, дэлхийн хэмжээний санхүүгийн ертөнцтэй харилцахад ойртох, Америк, Японы том компаниудын хувьцаа эзэмших гэх мэт… (бүгдийг нь дурьдах боломжгүй)

- Энэ виз Австралийн компанид ажиллах саналтай уялдаатай юу.

Үгүй. Австралид ажиллуулах 4 жилийн Гэрээгээр ажиллуулдаг (Employer Sponsored) түр виз тусдаа байдаг. Тухайн 4 жилийн хугацаанд ажил олгогчоо солих эрхгүй, мөн түр зуурын ажиллах эрхийн виз тул Австралийн иргэдтэй адил тэгш эрх эдлэхгүй гэх мэт дутагдалтай талтай.

Харин PR-н виз нь ямар нэг хязгаарлалтгүйгээр Австралид байнгын оршин сууж, ажиллаж амьдрах ЭРХ олгох тул амьдралаа авч явах, ажил хайх, ажил хайхад туслалцаа авах зэрэг нь таны үүрэг бөгөөд засгийн газарынх нь иргэддээ үзүүлдэг тусламж, үйлчилгээнүүд, тэтгэмжүүдийг авч болдогоороо давуу. Гол давуу талуудад нь хүссэн сонирхсон газараа ажиллах, сонголт хийх, ажил олгогчоо солих, иргэдтэй нь адил бүх эрхийг эдлэх, хямд суралцах, Монголоос ах дүүсээ татах зэрэг түр хугацаагаар амьдрагсадаас илүүд тооцогдох олон зүйл дурьдаж болох юм.

- Би гадаадад сурч, ажиллаж үзээгүй л дээ. Гэхдээ би боломж олдвол алдахгүйг л хичээнэ. Давуу талуудыг нь хэлүүлэлтгүй мэдэж байгаа л даа. Би энэ визийг авах боломж бий юу?

Мэдээж байгаа. Энэ визийг авах олон арга байдгийн зөвхөн нэгийг дооp тайлбарласан байгаа. Эрэлттэй мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн (60 оноо), Нас залуу (25 оноо), Англи хэл сайтай (25 оноо), Мэргэжлээрээ 3 жил ажиллсан (10 оноо) бол 120 оноо хүргээд ур чадвартай ажилтаны визээр ирж болно. Нэмэлт мэдээлэл: 120 Points Test

Ур чадвараараа чадахгүй бол Австралийн гайгүй визтэй ойрын хамаатанаараа батлан даалт гаргуулах, Хөдөө орон нутгаар ажиллаж амьдрахаа амлаж Мужын захиргаагааp батлан даалт гаргуулах, бүүр аргагүйдвэл орогнол хүсэх баталгаагүй аргыг манайхан туршдаг

- Энэ визээр Австралид амьдардаг хүмүүс бусад төрлийн визтэй хүмүүсээс илүү орлоготой байж чадах уу?

Чадна. Хүнээс өөрөөс нь бас виз авсан төрлөөс нь бас хамаарч орлого нь янз бүр. Хэрэв ур чадвартай ажилтан гэсэн төрлөөр энэ визийг авсан бол www.skilledmigrant.gov.au -д хандан мэргэжлийн ажилд зуучлуулах, мэргэжлээрээ гадаадад ажиллах боломж үүсэх юм. Мөн өөрөө ч хүнд найдалгүй ажил хайж сурах хэрэгтэй. Мэдээж энэ нь цаашид Монголдоо дэлхийн стандартад нийцсэн бүтээлд гар бие оролцоход үнэлж баршгүй хувь нэмэр болно. Рrotection/humanitarian/refugee-н төрлөөр виз авагсад янз бүрийн ажилд зуучлуулах эрхтэй бөгөөд хэлний чадвараасаа хамаараад янз бүрийн орлоготой ажил цагийн хязгаарлалтгүй хийдэг тул аль ч тохиолдолд хангалттай хадгаламж үүсгэх нөхцөл бүрддэг.

- Би Монголд мэргэжлээрээ ажилладаг, англи хэлтэй, залуу мэргэжилтэн. Гэр бүлийн маань хүн хүүхдээ хараад одоогоор ажил хийх боломжгүй байгаа л даа. Эцэг эх маань бидэнд байр авах үүрэггүй гэж үзсэн тул бид тусдаа гарахын тулд гадаадад ямар нэг аргаар хамгийн богино хугацаанд байрны мөнгө цуглуулах хүсэлтэй. Энэ виз оюутны визнээс илүүгээр зорилгодоо хүрэхэд минь тусалж чадах уу?

Тийм. Гэр бүлийн гишүүдийн аль нэг нь визний болзол хангаж байвал бусад гэр бүлийн гишүүдэд нь мөн виз олгогдоно. Энд гэр бүлээрээ энэ төрлийн визээр ирэгсэд тэтгэмж сайн авахаас гадна оюутны виз авагсад шиг сургалтын төлбөр төлөхгүй учраас 6 сараас 1 жилийн дотор Монголд байр авах хэмжээний хадгаламж үүсгэх боломжтой. Гэхдээ хувь хүнээс шалтгаалах зүйл их байдаг бөгөөд, ажиллах ЭРХ олгоно гэдэг нь ажил олгоно гэсэн үг биш тул ажил хайхад зориулсан Австралийн засгийн газарын үнэгүй сургалтуудад сууж, мэдлэгээ дээшлүүлж болно. Ихэнх хүмүүс мэргэжлийн бус ажилд ирэнгүүтээ ордог. Энэ нь цаг хугацаа алдахгүй, шууд мөнгөтэй залгах хялбар арга боловч мэргэжлийн тал дээр зэврэх магадлалтай тул үүнийг зөвлөмөөргүй байна. Дараа нь монголд юу хийх вэ гэсэн асуудалд орж болзошгүй тул хувиараа бизнес хөөх боломжгүй, мэргэжилдээ дуртай хүмүүс аль болох мэргэжилтэйгээ уялдаатай ажлуудад цалингүй ажиллаж, анх ирэгсдийн тэтгэмжиндээ санхүүгээ тааруулан хэсэг хугацаанд амьдарч үзсэн нь дээр болов уу. Мэргэжлийн ажлууд хар ажлуудаас олон дахин их цалин өгч магадгүй байдаг боловч хувь хүмүүсийн өөрсдийнх нь шийдэх асуудал тул өөр хариулт өгөх боломжгүй юм байна.

- Оюутны виз Байнгын оршин суух виз 2-н давуу болон дутагдалтай талууд юу вэ?

Мэдээж суралцахад Монголчуудад бүү хэл Австраличуудад нь мөнгө нь хүрэлцдэггүй. Сургалтын тэтгэлэггүй хүмүүс Австралид ирэхээсээ өмнө доод тал нь бэлнээр арваад мянган доллартай байх ёстой болдог. Төгcөх хүртлээ гадаадын оюутны өндөр зардлаар суралцахаас гадна санхүүгийн материалаа маш сайн бүрдүүлж байж оюутны виз авна.

Харин PR-н визэнд ямар нэг санхүүтэй хамааралтай материал бүрдүүлэх шаардлагагүй. Оюутнууд мэргэжлийн тал дээр дэлхийн түвшний сургалтанд хамрагдах боловч хичээлийн хажуугаар ажиллахад төвөгтэй мөн олон цагаар ажиллах эрхгүй тул практик дадлагаараа Мэргэжлээрээ ажиллагсадыг гүйцэхгүй.

Орлогын тал дээр бол харьцуулшгүй. Мэргэжилтэнүүд, ажиллагсад нь оюутнуудыг санхүүгийн хувьд ядуу давхрагынхан гэж үздэг. Иргэддээ суралцахад нь зориулж засгын газарын тэтгэмж өгдөг бөгөөд зээлээр болон хямд суралцах нөхцөлүүдийг нь сайн бүрдүүлсэн байдаг. Дотоодын оюутан гадаадын оюутнаас хямд суралцдаг тул хувиараа суралцасад PR авсаны дараа суралцвал Монголд их хэмжээний мөнгө хэмнэнэ.

Ур чадвартай ажилтан гэсэн төрлөөр PR авахын тулд хэлний төвшин сайн байх хэрэгтэй байдаг нь ихэнх Монголчуудад асуудал болдог ба мөн Элчингийн ачааллаас хамаарч 0,5-1 жил гаруй визний хариугаа хүлээх тохиолдол гардаг бол оюутны визний хариуг 3-4 сардаа багтааж өгдөг. Оюутны визний хувьд хэлний курсэд ирэхэд хэлний шалгуур байхгүй боловч урт хугацааны виз өгдөггүй, гэхдээ бусад төрлийн буюу бакалавр, магистрын оюутнуудын хувьд дундаж төвшний англи хэлтэй байх гэсэн шалгуур тавьдаг ба 2-с дээш жилээр суралцаж, боловсролын зэрэг авч чадсан хүмүүсийг 18 сар ажиллах виз болон Пи-Арын виз авахыг зөвшөөрдөг. PR визний шалгуурт тэнцэхгүй эсвэл авах сонирхолгүй түр ажиллах хүсэлтэй хүмүүст энэ нь зөв сонголт болдог.

- Би олон хүүхэдтэй өнөр өтгөн айлаас гаралтай. Би айлын том ба эцэг эх маань бүгд л эрвийх дэрвийхээрээ зүтгэж, Монголдоо 2-с 3 газар давхар ажилладаг ч бүх дүү нарынхаа боловсролд хөрөнгө оруулахад хүнд байдаг л даа. Хэрэв би энэ визээр Австралид очвол дараа нь дүү нарыгаа аваачиж сургах боломж хэр байдаг бол

Та зөв зам сонгожээ. Австрали улс гэр бүлийхэнээ авчрахад хамгийн тааламжтай ханддаг газар тул гэр бүлийнхэний чинь аль нэг нь энд байдаг бол Монголд болон гадаадад боловсрол эзэмшихэд нь бусад ойрын хамаатнууддаа туслах бүх боломж бүрддэг. Мөн та ганц хоёр өдөрийнхөө орлогоор бүтэн жил дүүгээ монголд суралцах төлбөрийг нь даах боломж байдаг. Анхмаагийн түүх - Bachelor Student

Австралийн Ногоон Карт авсан Болдын түүх - Skilled worker-Bold

Oнцгой эрэлттэй мэргэжлүүд:

http://www.immi.gov.au/skilled/general-skilled-migration/skilled-occupations/occupations-in-demand.htm

Yсчин, гагнуурчин, хуухэд асрагч, тогооч, нябо, компьютерийнхэн, уурхайчид, геологичид, …. их эрэлттэй байгаа. (жилдээ энэ жагсаалтууд 2 удаа шинэчлэгдэнэ)

Оноогоо шалгах үнэгүй систем 1:

https://secure.liveinaustralia.com/skilled/skilled_assessment.asp

Оноогоо шалгах үнэгүй систем 2:

http://www.ozvisa.com/skilled/point_calculator.htm

Нэмэлт мэдээлэл: Австралийн Ногоон карт-PR

http://www.immi.gov.au/skilled/general-skilled-migration/visa-options-outside.htm
                                                                     

Бичсэн gegeen

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2063760/762/trackback

profile

Monh-monh

2009.08.10 20:52:09
*.47.207.176

П.БАТЖАРГАЛ: Би улам хол алхахын тулд Австралид суралцахаар ирсэн      
 
 
Бичсэн gegeen   
Баасан, 2009 Наймдугаар сар 07 22:13

-Австралийн аль хотод амьдарч, ямар сургуульд сурч байна?
-Австрали Улс холбооны зургаан мужтай. Миний бие Квинсланд мужийн төв болох Брисване хотод гэр бvлийн хамт сурч, ажиллаж, амьдарч байна. Тус муж дөрвөн сая гаруй хvн амтай. Австралид улсын болон хувийн их, дээд сургуулиуд зэрэгцэн оршдог. Нийт 47 их сургууль байдаг юм, улсынхаа хэмжээнд. Ихэнх нь улсын сургуулиуд. Хувийн сургууль цөөн. Манай мужид улсын их сургууль долоо байхад хувийн их сургууль нэг л бий. Миний сурч байгаа сургууль муждаа хоёрт ордог том сургууль. Нэгд нь Квинсландын их сургууль ордог юм. Тус сургууль 2004 онд дэлхийн шилдэг 100 их сургуулийн жагсаалтад 49-д орж байсан гээд бодохоор ямархуу сургууль болох нь ойлгогдох байх аа . Манай сургууль статусын хувьд бол улсын их сургуулийн нэг. Гриффит их сургууль (www.gu.edu.au) гэсэн нэртэй, 1970 онд байгуулагдсан. 35 000 гаруй оюутантай, vvний 12 000 гаруй нь гадаадын оюутнууд байдаг. Манай сургууль хууль, эдийн засаг, бизнесийн сургалтаараа муждаа төдийгvй Австралидаа их алдартай. Миний хувьд Гриффит их сургуулийн Бизнес, удирдлагын сургуульд санхvv, гадаад худалдааны чиглэлээр мастерт суралцаад гурван жил болж байна.

Ердийн мастерт сурахад хоёр жил хангалттай л даа. Нэгэнт ирж сурсных арай жаахан гvнзгийрvvлж суръя гээд мастераа ахисан төвшинд болгоод гvнзгийрvvлж сурч байна. Мастерт vзсэн зарим хичээлээ гvнзгийрvvлж ахисан төвшинд vздэг юм. Энд ирээд их ч юм сурч мэдэж авч байна. Сурч мэдсэн зvйлээ одоо ажил амьдралд хэрэгжvvлж өөрийгөө шалгах л хэрэгтэй байна даа.

-Австралийн их дээд сургуулийн сургалтын онцлог юу вэ?
-Мастерт сурахад суралцаж байгаа мэргэжлийн гvн бат мэдлэг хангалттай биш ээ. Тvvнээс гадна шинжилгээ судалгаа хийх чадвар, хэрэгтэй мэдээллийг эрж хайх, олсон мэдээллийг боловсруулах, тvvндээ vндэслэн оновчтой шийдвэр гаргах, юмыг ургуулан бодох, хийсвэрлэн сэтгэх, оновчтой бичгээр илэрхийлэх, цагийн менежмент хийх, илтгэх, ганцаарчлан болон багаар ажиллах чадвар зэрэг маш олон чадварыг суралцаж эзэмшсэн байхыг шаарддаг. Бvх хичээлээр хоёр удаа шалгалт өгдөг. Энэ нь семестрийн дундах шалгалт болон төгсгөлийн шалгалт гэж нэрлэгддэг. Тvvнчлэн бичгийн ажлыг ганцаарчлан болон группээр хийж, тvvндээ vнэлгээ авдаг. Энэ бvгдийн нийлбэр дvнгээр тухайн оюутны мэдлэг, заавал эзэмших чадварыг хангасан эсэхийг тогтоон vнэлгээ өгдөг юм. Товчоор хэлбэл, их сургуулийн танхимд олж авсан онолын мэдлэгээ практикт хэрхэн ашиглаж чадаж байна вэ гэдэгт анхаарлаа хандуулдаг.

-Монголчууд гадаадад олноор ажиллаж, амьдарч байна. Наана чинь ажиллах, ялангуяа суралцах боломж хэр вэ?
-... Хууль дvрмээ хатуу мөрдөнө, тиймээс суралцах визээр ирчихээд сурахгvй ажил хийгээд яваад байж бас болохгvй, хэрэв тэгвэл визийг нь шууд хvчингvй болгодог. Визгvй байна гэдэг маань өөрөө хууль бусаар амьдарч байна, тэгэхээр суралцаж ч чадахгvй, ажил хийж ч чадахгvй болчихож байгаа юм. Тийм хvн чинь эрvvл мэндийн даатгалгvй, өвдөж зовбол эмнэлэгт хандах эрхгvй болно гээд олон муу vр дагавар гараад ирж байгаа юм л даа.
Энд Япон, Солонгос, Хятад, Энэтхэг, Араб, Европын орныхон, латин америк, африк гээд дэлхийн өнцөг булан бvрээс залуучууд ирж суралцаж байна. Тэд хоёр зорилгоор л ирж суралцдаг гэхэд болно. Эхнийх нь англи хэлийг сурахаар ирж байна. Хоёр дахь нь баклавар, мастер, докторт суралцахаар ирж байна. Австралид суралцахын давуу тал гэвэл дэлхийд хvлээн зөвшөөрөгдсөн чанартай боловсролыг Англи, Америкаас арай хямд өртөг зардлаар эзэмших боломжтой. Мөн Австрали бол англи хэлтэй цөөхөн орны нэг учир англи хэлийг сайн сурч эзэмших боломжтой.
Австралид эзэмшсэн боловсролыг Америк, Англи, Канад гээд дэлхийн аль ч улсад хvлээн зөвшөөрдөг. Дэлхийн аль ч оронд очоод Австралид олж авсан боловсрол, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаад явчих боломжтой болж байгаа юм. Хамгийн давуу тал энэ юм даа.
Австрали Улс гадаадын оюутныг сургах, тэдний сурч боловсрох орчин, ажиллах эрх олгох тал дээр их боломжийн шvv. Оюутан хvн суралцах семестрийн vедээ долоо хоногтоо / part time / 20 цаг ажил хийх эрхтэй байдаг. Оюутны амралтын vеэр хэдэн ч цаг ажиллах эрхтэй. Харин оюутны гэр бvлийн гишvvд нь цагийн хязгаарлалтгvй ажил хийх эрхтэй байдаг. / full time / Энэ нь гэр бvлээрээ ирсэн оюутнуудад их ашигтай тусдаг юм.

-Австралийн монголчууд маань хоорондоо холбоотой байдаг уу?

-Монголчууд маань Мельбурн, Сидней гээд том хотуудаар их байдаг гэсэн. Хэдэн зуугаар л байдаг. Манай хотод бол 30-50-иад л монголчууд байна даа.
Өнгөрсөн оны аравдугаар сард Австралид байдаг монголчууд маань интернэтээр хурал зохион байгуулж Австрали дахь Монголчуудын холбоо (
http://www.mglaus.com) - г байгуулсан. Энд ажиллаж, сурч амьдарч байгаа монголчуудаа хооронд нь холбох, мэдээлэл солилцох, шинээр ирж байгаа хvмvvст ажил, байр олох, Монголд байгаа залуучуудад австралийн их, дээд сургуулиудад суралцахаар ирэхэд мэдээлэл өгөх зэргээр идэвхтэй vйл ажиллагаа явуулж байна.
Манай хотынхны хувьд цөөхvvлээ ч юм, бидний уулзаж цугтаа тэмдэглэдэг баярууд бий. Наадам, улс тунхагласан өдөр, шинэ жил, цагаан сар гээд л баярууд бий. Бид аль нэг паркад цуглаад мах, соосеж / sausage/ шарж идээд, / barbeque хийж идэх гэж энд ярьдаг юм/ жаахан пиво, вино уугаад бие биетэйгээ ярьж хөөрч нутаг орныхоо тухай, Монголд болж байгаа vйл явдлууд, улстөр, сонгууль, төр засгаас авч явуулж байгаа ажлууд, гаргаж байгаа хууль дvрэм, ар гэр, ах дvv нар гээд олон сэдвээр санал бодлоо солилцдог юм.

-Монголын тухайд ойлголт ямар бол. Таны бодлоор гадаад сурталчилгааг яаж хийвэл зохилтой вэ?

-Яг vнэнийг хэлэхэд Монголыг мэддэггvй юм аа, энд. Чингис хаанаар л ойлголт, мэдлэг нь дуусдаг. Хааяа нэг зурагтаар нь Монголын тухай баримтат кино, нэвтрvvлэг гарч байхыг vзсэн. Манайд очсон гадныхан монголын хөдөө нутаг, малчдын амьдрал ахуй эсвэл нөгөө траншейны хvvхдvvдийг л авсан байдаг юм байна лээ.
Аялал жуучлал сvvлийн 20, 30 жилд л дэлхий дахинд эрчимтэй хөгжлөө. Манай улс ч vvнээс хоцрохгvй байх хэрэгтэй. Гадныхныг татах онгон зэлvvд байгаль, байгалийн vзэсгэлэнт газрууд манайд байна шvv. Хөвсгөл нуур, Дархадын хотгор, Ёлын ам, Улаан цутгалан, Хоргын тогоо гээд л. Нvvдэлчдийн уламжлалт ахуй, орчин, амьдрах хэв маяг гэдэг бас өвөрмөц. Ганцхан манайд гадны хэмжээнд хvрсэн дэд бvтэц, олон улсын төвшинд хvрсэн нисэх онгоцны буудал, зам харгуй, хурдны зам, зочид буудал, vзвэр, vйлчилгээ нь алга. Энэ бvгдийг эхэлж бий болгож байж л жуулчдыг татна шvv дээ. Манайд энэ бvгдээ бий болгоогvй байж аялал жуулчлал хөгжvvлнэ гэж ярих юм.
Эдний том хотууд ямар vзэсгэлэнтэй сайхан ногоон цэцэрлэгт хvрээлэн, хөшөө дурсгал, музей, театр,галерей, тvvхийн дурсгалт сvм дуган, уран барилгатай гээч.

...-Манайхан улстөржих дуртай. Харин австраличууд ямар юм бэ?
-Сvvлийн арваад жилд манайхан улстөрждөг болсон юм шvv. Амьдрал ахуй нь хэцvv, тэгээд засаг төр нь хvн ардынхаа төлөө хийх зvйл нь хомс болсон болохоор ингэдэг байж болох юм. Нөгөө талаар хэн дуртай нь улстөрд орж улстөрийг амьдрал ахуйгаа сайжруулах хэрэгсэл болгож байгаа болохоор ингэж байгаа юм болов уу.
Энд ч мэргэжлийн улстөрчид, улстөрийн намынхан энэ тэр нь улстөрждөг харагддаг юм. Бусад хvмvvс бол улстөржихгvй ээ. Жирийн хvмvvст өөрийн гэсэн ажил төрөлтэй байх , авдаг цалин хөлс нь амьдралд нь хvрдэг, татварын хэмжээ ихсэхгvй, орон сууцны зээлийн хvv нэмэгдэхгvй л байхад болоод явчихаж байгаа юм. Аль нам нь сонгуульд ялж байна, аль нь ялагдаж байна тэр бол сонин биш ээ. Саяхан энд парламентын сонгууль болж 11 жил төр барьсан эрх баригч нам цөөнх болж, сөрөг хvчин нь олонхи болж, шинэ Ерөнхий сайд нь олонхи болсон намаас сонгогдлоо.
Сонгуулийн vер телевизийн нэвтрvvлэгт ч бараг өөрчлөлт орохгvй байна лээ. Мэдээгээр л сонгуулийн кампанит ажлыг мэдээлэх нь ихсэхээс биш, манайхан шиг нэр дэвшигчид эфирийг эзлээд vзэгч олныг залхаахгvй юм байна лээ. Айл, өрх бvр гаднаа шуудангийн хайрцагтай, тэрvvгээр нь сонгуульд орж байгаа нам, нэр дэвшигч нарын танилцуулга, мөрийн хөтөлбөр зэрэг сонгуулийн материалууд ирнэ.
Австралид сонгуулийн насны хvн бvхэн сонгуульд заавал оролцож саналаа өгөх ёстой. Ингээгvй тохиолдолд мөнгөн торгууль төлдөг юм билээ. Хvн бvхэн сонгуульд саналаа өгч байгаа болохоор ард олны олонхийн санаа бодол туссан парламент, Засгийн газар бvрддэг.

-Австраличуудаас бидний суралцах зvйл юу байна. Тэр дундаас онцолбол…
-Манайхан өөрсдийгөө их ухаантай, монгол хvний ген онцгой гэж ярих дуртай. Гэтэл бид ухаантай юм бол яагаад ядуу, улс маань хөгжил дорой байна вэ гэж өөрсдөөсөө асуумаар байгаа юм. Бид ядуу амьдарч, улс орон ядуу байгаа нь бид бvгдтэй л холбоотой. Бид магтаалд дуртай ард тvмэн болжээ. Гавьяа шагнал, найр наадам, зугаа цэнгэлд толгойгоо мэдvvлчихэж. Бид vнэн vгэнд дургvй болчихож, vнэн vг хэлж байгаа нэгнээ хавчин гадуурхаж, дооглож, элэглэдэг болчихож. Энэ л бидний алдаа байна. Алдаагаа олж харж, алдаагаа засч байж л бидний амьдрал сайжирна, тэгж байж л хvн шиг амьдарна, улс орон маань ч хөгжиж дээшлэх болно.
Австраличуудыг харахаар атаархах сэтгэгдэл их төрдөг юмаа. Эд нар аливаа юманд зарчмын дагуу хандаж байна. Манайхан шиг танил тал, нутаг нуга, найз нөхөд, нам холбоо гэж явцуурахгvй юм. Ямар л зарчим, шаардлага байх ёстой тэрийгээ л барина, хувь хvмvvсийн харилцаанд ч тэр, ажил хэргийн харилцаанд ч тэр.
Ажлаа урьдаас маш сайн төлөвлөж, гарч болох саад бэрхшээлvvд, тэдгээрийг хэрхэн шийдэх арга замуудаа сайтар тооцсон байдаг тул аливаа ажил хугацаандаа л дуусдаг. Ажлын цагийг хатуу барина. Цагтаа эхэлж, цагтаа дуусна.
Хvн бvхэн хуулиа хатуу дагаж мөрдөж байна. Ялангуяа, төр засгийн томчууд нь их vлгэр дууриал vзvvлдэг, энэ тал дээр. Томчуудаас хэн нэг нь мөнгө төгрөг идэж уух, авилга авах, эсвэл нэр төртэй нь холбоотой асуудалд холбогдвол энэ талаар буруугvй бол өөрийн буруугvй болохоо нотлох, хэрэв буруутай бол тэрийгээ хvлээн зөвшөөрч огцрох юм. Ийм учраас эдний нийгэм их эрvvл саруул байна. Хэвлэл, мэдээлэл энэ тал дээр маш их vvрэг гvйцэтгэж байна.
Төр засаг нь vнэхээр ард олныхоо төлөө ажиллаж байна. Татварыг бууруулж байна, хvн амын орлогыг нэмэгдvvлж байна, хvн ардаа илvv сайхан орчинд амьдруулахын тулд их зvйл хийж байна. Шинээр орон сууц, зам талбай, ногоон байгууламж, нийтийн тээврийн хангамж, цэвэр усны хангамж, нөөц гээд юу хэрэгтэй байна, тэр бvгдийг урьдаас тооцоолон 10-20 жилийн өмнөөс арга хэмжээ авч байна. Хvн ардаа цэвэр цэмцгэр орчинд амьдруулах, эрvvл хvнс-баталгаатай хоол хvнсээр хангах тал дээр онцгой анхаардаг.

-Тэдний амьдралын хэв маягаас ярьж өгнө vv. Тухайлбал, манайд хvн амын бодлого ихээхэн алдагдаж байгаа?
-Дундаж австрали айл 2-4 хvvхэдтэй байдаг. Олон хvvхэдтэй байхыг улсаас нь дэмжиж тусалдаг. Эмэгтэйчvvд нь хvvхдvvдээ харан гэртээ сууж, эрэгтэйчvvд нь ажил хийдэг. Жилийн дөрвөн улирлын турш халуун, vргэлж нов ногоон байдаг болоод ч тэр vv хvмvvс нь их идэвхтэй, хөдөлгөөнтэй амьдардаг. Австрали хvмvvс их эелдэг. Таних ч бай, танихгvй ч бай ч хvнтэй мэндлэх нь ердийн зvйл байдаг. Хөгшин, залуугvй өглөө, оройд байнга алхаж, гvйнэ. Ингэхдээ зөрж өнгөрөх хvмvvстэйгээ мэндлэх хvмvvсийг хаана ч харж болно.
Нар өглөө эрт мандаж, орой эрт жаргадаг. Орой таван цаг өнгөрөөгөөд харанхуй болдог, өглөө бараг таван цаг гээд л нар манддаг болоод ч тэр vv, хvмvvс нь эрт унтаж, эрт босдог. Орой долоон цаг өнгөрөөд л гудамжинд нь чимээ аниргvй болно шvv. Өглөө бол тав гээд гудамж хөл хөдөлгөөнтэй болдог.
Ажлын таван өдөр маш шаргуу ажиллаж, амралтын хоёр өдөр амарсан шиг амардаг улсууд. Ажил, амьдрал, хооллох дэглэмийг чанд сахидаг тул хvмvvс нь их өндөр насалдаг.

-Ta гадаадад очиж суралцахыг хvсч байгаа залуучууддаа хандаж юу гэж захимаар байна вэ?
-Залуучууддаа хандаж хэлэхэд, англи хэлээ сайн сур, улам сайжруулж, мэргэжлийнхээ ном зохиолыг ашиглах төвшинд л очоорой гэж захих байна.
Ингэвэл манайхны олонхийн англи хэлний анхан шатны сургалтад суралцахаар гадаадад явах нь бага ч гэсэн багасах болов уу гэх бодож байна.
Тийм хvмvvс өндөр зардал гаргаж очоод л А,В,С-гээ vзээд л олигтой ахиц байхгvй буцаад ирдэг шvv. Тэгэхээр тодорхой төвшинд хvрсэн хvмvvсийг л гадаадад сургаж, хэлийг нь сайжруулах хэрэгтэй байгаа юм.
Манайхны нэг буруу ойлголт бол гадаадад очиж байж англи хэлийг сурна гэж бодоод байх шиг. Энэ хамгийн буруу зvйл шvv гэдгийг онцолж хэлмээр байна. Англи хэлний анхан, дунд шатыг Монголдоо биеэ дааж болон хэлний курст явж vзэх хэрэгтэй. Тэгж байж гадаадад суралцахаар ирэх тухай бодох нь зөв шvv. Англи хэлний ахисан төвшнийг л зөвхөн гадаадад очиж суралцах хэрэгтэй гэдгийг зөвлөх байна. Монголдоо хэлээ vзвэл арав дахин хямд зардал гарна гэдгийг бас тооцоорой. Гадаадад бол долоо хоног хэл сурахад 300 ам.доллар байдаг юм шvv дээ. Дээр нь амьдрах зардал гэж байна, байр, хоол гээд нэмбэл дахиад 200 ам.долларын зардал гарна. Тэгэхээр гадаадад нэг сар хэл сурахaд сардаа дунджаар 1200 -1500 ам.доллар элбэг болно. Энэ зардлаар Монголдоо бvтэн жил хэл сурна. Монголдоо биеэ дайчлаад хэл сурахгvй байгаа хvн гадаадад очоод сурна гэдэг хэцvv дээ.

-Гадаадад суралцаж байгаа монголчуудын нэг төлөөллийн хувьд Танаас асууя. Хэзээ эх орондоо ирж хувь нэмрээ оруулах вэ?
-Залуучууд маань дэлхийн олон оронд ажиллаж, сурч, амьдарч байна. Зарим нь аж амьдралаа дээшлvvлэх гэж, зарим нь эрдэм мэдлэг эзэмших гэж ингэж явна. Олонхи нь гадаадад vлдэж байгаа нь тодорхой. Монголчууд маань уулзахаараа л энэ тухай ярьж, хэлэлцэж маргаж мэтгэлцэж байдаг юм. Эх орондоо буцаж очоод зvгээр л ажил төрлөө хийгээд, амар тайван амьдрах баталгаа алга байна шvv дээ гэсэн нэг л хариулт хэлдэг юм. Авдаг цалин нь хаана ч хvрэлцэхгvй, хэдийдээ цалингаа амьдралдаа хvргээд, хэдийдээ мөнгөө хурааж, хуримтлал хийж, өөрийн гэсэн орон байртай, унах унаатай болох юм, идэх хоол хvнс маань баталгаа байна уу, амьдрах орчин маань цэвэр vv, хvvхдvvд маань утаатай орчинд байх юм уу, хvvхэд тоглох орчин, тоглоомын талбай, амралтын vедээ очоод амрах цэцэрлэгт хvрээлэн байна уу гээд л олон асуудлаар маргалддаг юм. Хамгийн гол нь эх оронд маань шударга ёс гэж алга, эх орондоо хvн шиг амьдрах нөхцөл vнэхээр алга гэсэн хариулт хэлж байна даа. Төр засаг маань энэ талаар маш яаралтай шуурхай арга хэмжээ авахыг л харсан, хvлээсэн хvмvvс л байна. Ингэж чадахгvй бол чадалтай, эрдэм мэдлэгтэй залуучуудаа харийн оронд алдаад л, алдаад л байх болно.
... Эх оронч vзэл гэж согтохоороо “би монгол хvн” гэж цээжээ дэлдэх, эсвэл аль нэг улстөрч нь монгол хvн болж төрсөндөө баярладаг гэдэг ч юм у, эсвэл аль нэг дарга нь овоо тахилга, аль нэг аймгийн ойг тэмдэглэхдээ дэлхийд байхгvй монгол наадам гэж хэлэхийг ч хэлэхгvй байх аа. Эх оронч vзэл гэдэг бол хvн бvхэн аав, ээжээ хайрлах, тэднийхээ хэлж захидаг, vг сургаалыг дагах, ах захаа хvндлэх, өвгөд хөгшид, хvvхэд нялхсыг өргөх, байгаль дэлхийгээ хайрлах, эрдэм ном сурах, ажил мэргэжил эзэмших, сайн сайхан явахыг л хэлнэ. Худал хэлэх, хуурч мэхлэхийг цээрлэхийг л хэлнэ. Энэ мэтийн зvйлvvдийг өдөр бvр дагаж явбал тэр л бидний эх оронч vзэл юм. Хvн бvхэн чаддаг мэддэг ажлаа хийж, ажил төрөлдөө сэтгэл зvрхээ өгвөл тэр л эх орноо хайрлах бидний хайр болно. Бусад бvх зvйл аяндаа болноо. Бид цөөхvvлхнээ, ердөө хоёрхон саяулаа л байна. Улс орон хөгжихөд хvн амын зохимжтой тоо гэж байдаг. Манай улсын хувьд бол 4-6 сая хvн амтай байж л энэ хязгаарт хvрнэ. Тэгэхээр бид бvхэн 2-3 хvний ажил хийх л хэрэгтэй байна. Тиймийн тулд хvvхэд залуучууд маань эрдэм номд шамдан, дор хаяж 2-3 гадаад хэл эзэмшиж шаргуу зvтгэх хэрэгтэй байна. Тэгж байж л бид дэлхийн хөгжилтэй хөл нийлvvлэн алхана.

Эх сурвалж: http://pbatjargal.wordpress.com/ (Mongolians about Australia)

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23313
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26805
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114567
1266 <<<<МУУХАЙ МОНГОЛ ........................ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-16 1954
1265 ТҮРГЭН ТУСЛАМЖ БУЮУ ГҮЙХ НОХОЙД ГҮЙХГҮЙ НОХОЙ СААД [1] Monh-monh 2009-08-16 2277
1264 Энэ одоо юу вэ?..... болимоор юмaa.... [48] .Sarnai. 2009-08-16 6962
1263 "Таны үгийг сонсъё!" нэвтрүүлэг [1] .Sarnai. 2009-08-15 2106
1262 <<<СОЛОНГОСТ АЖИЛЛАЖ АМЬДАРДАГ БҮГДЭД МЭДЭЭЛЭЛ>>>???? [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-15 2148
1261 SHUDRAGA HUN SHUU NOYON B.BAABAR [1] zurgaa 2009-08-15 1861
1260 ene S.BATBOLD saidiin gawyaa shuu [1] zurgaa 2009-08-15 1856
1259 eleg neg "mongol" ahan duus mini uuniig zaawal unshij duusgaarai. [6] zurgaa 2009-08-15 1897
1258 БНСУ-д байгаа Бурханы шашинтан Монголчуудад (урилга) [3] Monh-monh 2009-08-14 7861
1257 Монгол орны минь эрэлхэг зоригт эх оронч эрлийз хүмүүсээ хүндэл [1] Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-14 1737
1256 ЭХ ОРОНЧ БОЛОХОД ХООЛЛОХ НӨЛӨӨЛЛӨХ ҮҮ? Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-14 1484
1255 Ерөнхийлөгчийн Тамгын газраас Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-14 1849
1254 Газар тариалангийн технологи тайлбар сургалт [3] Narchig 2009-08-14 1928
1253 БИ УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭН Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-13 1399
1252 Салаа замын эхэнд [2] Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-12 2224
1251 Монгол улс дэлхийн тавцанд ганцаардаагүй, ганцаардах боломж бол байсан Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-12 2558
1250 Өнгөө хувиргасан Өршөөлийн хууль [2] daruuhan01 2009-08-12 1801
1249 -Халх голын 70 жилийн ойд- [3] Monh-monh 2009-08-12 6368
1248 Рио Тинто 68 хувийн татварыг хүлээн зөвшөөрөхөөр болжээ. Гэвч... /шуурхай мэдээ/ [1] Monh-monh 2009-08-12 1686
1247 Газар тариалангийн технологи тайлбар сургалт [2] Narchig 2009-08-11 1558
1246 АН МИН ӨМГӨӨЛӨГЧИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ТЭРГҮҮЛЭХ ӨМГӨӨЛӨГЧ ПАК ЧАНЬ ЖУН танай [2] Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-11 1717
1245 HUNII NAIMAA [2] zurgaa 2009-08-10 4532
1244 SHINE ERONHIILOGDH TS.ELBEGDORJIIN AJILIIN UR DUN IIMERHUU .....BH SHIW DEE zurgaa 2009-08-10 1775
1243 ALT [1] zurgaa 2009-08-10 1680
1242 Ноцтой мэдээ [2] MUZZ 2009-08-10 1491
» Австралийн Ногоон карт-PR [1] Monh-monh 2009-08-10 7164
1240 Баривчилгаа Sarah3 2009-08-10 1647
1239 ОРЦ [9] Monh-monh 2009-08-09 1918
1238 ХОББИ & Hobby [4] Monh-monh 2009-08-09 2316
1237 Хойч үеэсээ уучлал гуйя [1] ss_sniper 2009-08-07 1478
1236 Австралид Бизнес Эрхлэх & Солонгост бол мэдэхгүй!!! [1] Monh-monh 2009-08-07 3415
1235 ХУДАЛДАГДСАН БҮСГҮЙ ЗАЯА [6] uujuu 2009-08-07 2404
1234 Х.Эрдэнэт-Од, О.Гүндэгмаа, Н.Баярмаа нар үрийн зулай үнэрлэжээ lollipop976 2009-08-07 1780
1233 ХАРАНГА СОЛОНГОСТ ( санал, асуулга) [14] Monh-monh 2009-08-06 9892
1232 ОЮУ ЭРДЭНЭСТЭЙ ТОЛГОЙ ОЮУН УХААНТАЙ ТОЛГОЙ Monh-monh 2009-08-06 2089
1231 Хятадын иргэд хууль бус ан хийгээд баригдлаа [2] 1932 2009-08-06 2736
1230 Хадам эх хүргэнүүдтэйгээ яагаад таардаггүй вэ ji he 2009-08-05 1782
1229 Төрийн дууллаас түүсэн алдаа, төрсөн бодол [5] daruuhan01 2009-08-04 7391
1228 МОНТЕ КРИСТО ГҮН сэтгэлд тэнхээ нэмдэг үү? [12] Monh-monh 2009-08-04 2668
1227 ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ТҮВШИНГ ХАРАХ УУ? (world & Asia) Monh-monh 2009-08-03 1660
1226 ЭХ ОРОНЧ БОЛОХОД ХООЛЛОХ НӨЛӨӨЛЛӨХ ҮҮ? Monh-monh 2009-08-03 1538
1225 ~~~БИДНИЙ ХҮҮХДҮҮДЭД ПАРК ХЭРЭГТЭЙ~~~ [2] ***Энxзaяa*** 2009-08-02 2965
1224 БОЛОМЖ бол СҮҮДЭР /Асар СОНИРХОЛТОЙ/ [3] jooyo 2009-08-02 4208
1223 Монгол хотхоны анхдугаар *Монгол наадам* өргөн дэлгэр болж өнгөрлөө [2] :::БӨХ::: 2009-08-02 2568
1222 ЗҮГЭЭР, ЗҮГЭЭР. [3] Monh-monh 2009-07-31 2122
배너신청
자생병원

배너신청