Бичлэгийн тоо 2,391

Хүүгээ гэрлэсний дараа хоёр эх тутмын нэг нь өөрсдөө ч ухамсарлалгүй гэр бүлийг нураах гэж оролддог гэнэ. Харин охиноо эрд гаргасан 20 эх тутмын нэг нөхрөөс нь салгахыг үнэхээр хүсдэг байна. Хадам эх, хүргэний хооронд зөрчилдөөн үүсдэг хэдэн үндсэн шалтгаан байдаг.

Нэг. Орчин үед гэр бүлд эмэгтэй хүн голлох үүрэгтэй болсон. Гэрийн аж ахуй, үр хүүхдээ хүмүүжүүлэх, өрхийн төсөв бүрдүүлэх, зарцуулах гэх мэт. Ихэнх эмэгтэй ийм ачаа үүрсээр дасчихсан, охиноо гэрлэсний дараа түүний гэр бүлийг мөн л үүрэх гэж оролддог. Харин өрхийн тэргүүн эрх мэдлээ алдахгүйг хичээнэ. Иймээс тэдний хооронд зөрчил үүсдэг.

Хоёр. Хоёр өөр үзэл бодол, амьдралын хандлага, өссөн орчин нөлөөлдөг.  Хадам эх өөрийгөө хэдэн оймс илүү элээсэн, ухаантай амьдралын туршлагатай гэж тооцдог. Ингээд өөрийн мэргэн, туршлагаас хуваалцахыг эрмэлздэг. Харин хүргэн хүү өөрийн үзэл бодлоо хамгаалж, хадмыгаа хоцрогдсон гэж тооцдог. Харилцан бие биеэ  буруутгадаг. Хэн нь хогоо асгах вэ, эр нөхөр цалингаа бүгдийг авчирч өгөх эсэх, баяр, амралтын өдрүүдэд эцэг эхийндээ очих үеэр ахуйн жижиг асуудлуудлаас болж зөрчилдөх нь бий.

Гурав. Хадам эх ганц бие, эсвэл нөхөр нь түүнийг басамжилж, дорд үздэг бол өөрийн хүүхдээ өөрөөр амьдруулахын тулд хамаг хүчээ дайчилдаг. Биелээгүй хүсэл мөрөөдлийг нь хэрэгжүү­лээсэй гэсэндээ тэр. Эсвэл хүргэн хүүгээ эр хүн шиг хүлээн авч, анхаарлыг нь татах гэж оролдон, охиныхоо гэр бүлийн амьдралыг  улам хэцүү  болгодог.

Дөрөв. Залуу хосын аль нэг нь дандаа хэн нэгнээр заалгаж, удирдуулсаар сур­чих­сан, эсвэл эелдэг зангаасаа болж эхийгээ гэр бүлийн амьдралдаа хутгалдуулдаг. Хадам эх эрх мэдлийн амтыг мэдэрмэгц улам даварна. Эрт орой хэзээ нэгэн цагт залуу хосын хэн нэгнийх нь тэвчээр алдарч, зөрчил, маргаан үүсдэг. Хадам эх, хүргэний хоорондын зөрчлийн талаар өөр олон шалтгааныг тоочиж болно. Энэ үед залуу эхнэр их хэцүү байдалд ордог. Эхийнхээ талд орох уу, эсвэл нөхрөө өмөөрөх үү? Гэхдээ чухам түүний ухаалаг үйлдлээс гэр бүлийн тайван амьдрал хамаарна. Иймээс та нөхөр, ээж хоёроо аль болох цөөн уулзуулахыг хичээ. Хэрэв ээжтэйгээ уулзмаар байвал ганцаараа очоорой. Харин дараа нь ээжийнхээ айлдсан сургамжийн дагуу нөхрөө хүмүүжүүлэх гэж бүү оролд. Тэгсэн цагт нөхөр чинь таныг дуртайяа явуулна. Гэр бүлийнхээ амьдралын нарийн ширийн зүйлийг ээждээ бүү ярь. Тэр тусмаа нөхөртэйгээ маргалдаж, зөрчилдсөнөө хэлж болохгүй. Хэрэв хэн нэгэнтэй сэтгэлээ хуваалцмаар санагдвал найзууддаа ярь. Болбол өөрөөс чинь эгч, бүрэн бүтэн, аз жаргалтай амьдралтай хүнд сэтгэлээ уудал. Хэрэв ээждээ  хэлбэл та хоёрыг эвлэрсний дараа ч эх тань тэр тухай сануулсаар байх болно. Ээжтэйгээ маргалдсан бол нөхөртөө тодор­хой бүү ярь. Ихэнх эрчүүд хо­рон үг чулуудах боломжийг алд­даггүй. Энэ нь гэр бүлийн байдалд сөр­гөөр нөлөөлнө. За­рим үед эцэг эхдээ “Бид­ний амьдралд хөнд­лөн­гөөс бүү оролц” гэж шууд хэлэх зоригтой байх хэрэгтэй. Мэдээж зөрчил, маргаан үүснэ. Гэхдээ та нөхөртэйгээ эв зохицолтой амьдаръя гэвэл ингэхээс өөр арга­гүй. Эцэг эх тань эрт, орой нэгэн цагт таныг өөрийн үзэл бодолдоо дээр хатуу зогсдогийг ойлгоно.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2038794/ec7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1266 <<<<МУУХАЙ МОНГОЛ ........................ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-16 1955
1265 ТҮРГЭН ТУСЛАМЖ БУЮУ ГҮЙХ НОХОЙД ГҮЙХГҮЙ НОХОЙ СААД [1] Monh-monh 2009-08-16 2277
1264 Энэ одоо юу вэ?..... болимоор юмaa.... [48] .Sarnai. 2009-08-16 6962
1263 "Таны үгийг сонсъё!" нэвтрүүлэг [1] .Sarnai. 2009-08-15 2106
1262 <<<СОЛОНГОСТ АЖИЛЛАЖ АМЬДАРДАГ БҮГДЭД МЭДЭЭЛЭЛ>>>???? [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-15 2148
1261 SHUDRAGA HUN SHUU NOYON B.BAABAR [1] zurgaa 2009-08-15 1861
1260 ene S.BATBOLD saidiin gawyaa shuu [1] zurgaa 2009-08-15 1856
1259 eleg neg "mongol" ahan duus mini uuniig zaawal unshij duusgaarai. [6] zurgaa 2009-08-15 1897
1258 БНСУ-д байгаа Бурханы шашинтан Монголчуудад (урилга) [3] Monh-monh 2009-08-14 7862
1257 Монгол орны минь эрэлхэг зоригт эх оронч эрлийз хүмүүсээ хүндэл [1] Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-14 1739
1256 ЭХ ОРОНЧ БОЛОХОД ХООЛЛОХ НӨЛӨӨЛЛӨХ ҮҮ? Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-14 1484
1255 Ерөнхийлөгчийн Тамгын газраас Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-14 1849
1254 Газар тариалангийн технологи тайлбар сургалт [3] Narchig 2009-08-14 1928
1253 БИ УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭН Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-13 1399
1252 Салаа замын эхэнд [2] Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-12 2224
1251 Монгол улс дэлхийн тавцанд ганцаардаагүй, ганцаардах боломж бол байсан Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-12 2558
1250 Өнгөө хувиргасан Өршөөлийн хууль [2] daruuhan01 2009-08-12 1801
1249 -Халх голын 70 жилийн ойд- [3] Monh-monh 2009-08-12 6368
1248 Рио Тинто 68 хувийн татварыг хүлээн зөвшөөрөхөөр болжээ. Гэвч... /шуурхай мэдээ/ [1] Monh-monh 2009-08-12 1686
1247 Газар тариалангийн технологи тайлбар сургалт [2] Narchig 2009-08-11 1558
1246 АН МИН ӨМГӨӨЛӨГЧИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ТЭРГҮҮЛЭХ ӨМГӨӨЛӨГЧ ПАК ЧАНЬ ЖУН танай [2] Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-11 1717
1245 HUNII NAIMAA [2] zurgaa 2009-08-10 4532
1244 SHINE ERONHIILOGDH TS.ELBEGDORJIIN AJILIIN UR DUN IIMERHUU .....BH SHIW DEE zurgaa 2009-08-10 1775
1243 ALT [1] zurgaa 2009-08-10 1681
1242 Ноцтой мэдээ [2] MUZZ 2009-08-10 1492
1241 Австралийн Ногоон карт-PR [1] Monh-monh 2009-08-10 7164
1240 Баривчилгаа Sarah3 2009-08-10 1647
1239 ОРЦ [9] Monh-monh 2009-08-09 1918
1238 ХОББИ & Hobby [4] Monh-monh 2009-08-09 2316
1237 Хойч үеэсээ уучлал гуйя [1] ss_sniper 2009-08-07 1479
1236 Австралид Бизнес Эрхлэх & Солонгост бол мэдэхгүй!!! [1] Monh-monh 2009-08-07 3415
1235 ХУДАЛДАГДСАН БҮСГҮЙ ЗАЯА [6] uujuu 2009-08-07 2404
1234 Х.Эрдэнэт-Од, О.Гүндэгмаа, Н.Баярмаа нар үрийн зулай үнэрлэжээ lollipop976 2009-08-07 1780
1233 ХАРАНГА СОЛОНГОСТ ( санал, асуулга) [14] Monh-monh 2009-08-06 9892
1232 ОЮУ ЭРДЭНЭСТЭЙ ТОЛГОЙ ОЮУН УХААНТАЙ ТОЛГОЙ Monh-monh 2009-08-06 2089
1231 Хятадын иргэд хууль бус ан хийгээд баригдлаа [2] 1932 2009-08-06 2736
» Хадам эх хүргэнүүдтэйгээ яагаад таардаггүй вэ ji he 2009-08-05 1783
1229 Төрийн дууллаас түүсэн алдаа, төрсөн бодол [5] daruuhan01 2009-08-04 7396
1228 МОНТЕ КРИСТО ГҮН сэтгэлд тэнхээ нэмдэг үү? [12] Monh-monh 2009-08-04 2669
1227 ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ТҮВШИНГ ХАРАХ УУ? (world & Asia) Monh-monh 2009-08-03 1660
1226 ЭХ ОРОНЧ БОЛОХОД ХООЛЛОХ НӨЛӨӨЛЛӨХ ҮҮ? Monh-monh 2009-08-03 1538
1225 ~~~БИДНИЙ ХҮҮХДҮҮДЭД ПАРК ХЭРЭГТЭЙ~~~ [2] ***Энxзaяa*** 2009-08-02 2965
1224 БОЛОМЖ бол СҮҮДЭР /Асар СОНИРХОЛТОЙ/ [3] jooyo 2009-08-02 4209
1223 Монгол хотхоны анхдугаар *Монгол наадам* өргөн дэлгэр болж өнгөрлөө [2] :::БӨХ::: 2009-08-02 2569
1222 ЗҮГЭЭР, ЗҮГЭЭР. [3] Monh-monh 2009-07-31 2122
배너신청
자생병원

배너신청