Бичлэгийн тоо 2,391

Хойч үеэсээ уучлал гуйя

Уншсан 1479 vote 0 2009.08.07 22:00:45
Биднийг өршөө. Чадвал битгий л харааж зүхээрэй. Яаж ч чадаагүй нь үнэн. Яах аргагүй бидний түмэн буруу.
Эцсийн нэг өдөр биднийг шүүх, Эх орны жинхэнэ эздээс энэ цаг үеийнхээ 2 сая 700 мянган хүний нэрийн өмнөөс уучлал гуйя.
Хойч үеийн Монгол улсын бүрэн эрхт эзэн таниас, эрх ямба, идээ будаа, өнгө мөнгөнд “цатгалдаж” эх орон байтугай эцэг эх, элгэн саднаа ч “өвөр зуураа” эсбөгөөс “өрөөл бусдад” зарж суугаа, нэгэн он тоолол дор арьс ширний цехийн хорт хаягдалтай нэг голын уснаас цуг ундаалж, “Освенциум” – оос дутахгүй яндангын утаанд хамт хордож байгаа өнөө цагийн “Ардчилсан сонгууль”-аар гарч ирдэг 76 удирдагчдын нэрийн өмнөөс уучлал гуйя.
Архи ууж мансуурахдаа л эх оронч болчихдог ааг омог нь багтаж ядсан мэт ч, арааных нь ч пянг даахгүй арчаагүй ч, аргатай новшнуудад, хонины морь шиг хазаарлуулан номхорсон түг түмэн хийморь нь *үхчихсэн* *эрэлхэг* эрчүүдийнхээ нэрийн өмнөөс уучлал гуйя.
Би Чингисийн удам гэж Лондон ч юм уу Сан Франциско, Сөүлийн бааранд нус нулимсаа унаган “гоншигнох” ч үнэндээ хар амиа бодон, эх орноо хаяад одсон 130 мянган “элит”-үүдийн нэрийн өмнөөс уучлал гуйя.
Жирэмсэн эмийн шээх газраас холдож үзээгүй атал, жинхэнэ “улстөрч”, нутгийн ахын буянаар харанхуй хөмөрсөн тогоон дотроос гэв гэнэтхэн хуучин хүү шинэ хүү болон хувирч, аймгийн төв, хот суурин бүр алгасаад хөгжингүй баруунд хөл тавьсан ч, өнөөх л өчигдөр “Улаан хацартай” явсан шигээ эх орныхоо газар шороог “Улаанаар нь эргүүлэх” орчин цагийн бизнесмен нэртэй гадны боссуудын түүхий эд бэлтгэгчдийн нэрийн өмнөөс уучлал гуйя.
Бүх л бурууг *бакиал* шиг тэнэг эрчүүддээ тохож, бүрэнхий шөнө бусдын нөхөртэй сэмбэлзэх, эрдэм мэдлэг үзэсгэлэн гоо нь эн тэнцүүхэн ч, хүүхэд төрүүлэхээс хөрөнгө хураахыг илүүд үзэх тэр бүсгүйчүүдийн өмнөөс өршөөл эрье.
Уучлаарай, ирээдүйн Иргэн та...
Увайгүй энэ захидлыг уншиж буй тэр агшинд чинь Монголын их говь шанхийн нутагт гурав дөрвөн асар том хар нүх ангайж харлаад, ийм болно тийм болно гэсэн гоё гоё рекламтай зурагт самбарууд руу нь ганц нэг золбин нохой шээж харагдах байх.
Уг нь наад хар нүхнүүд чинь алт эрдэнэсээр дүүрэн байсан юм. Бидний энэ үед.
Харийхан биш харийнханаас ч дор харалган “энэ цагийн эзэд бид” хамтдаа хамж аваачаад харийханд өгчихсөн юм.
Та нарын үед алт зэс, одооны алт зэснээс хэдэн зуу дахин үнэтэй болчихсон, түүнээс болж Антарктид тив дээр дайны гал дүрэлзэж байгаа биз.
Айлын ус буцалгагчаас Атомын бөмбөг хүртэл алт, зэсгүй бол ажиллахгүй гэдгийг амьдран буй энэ цаг үед маань харамсалтай нь ойлгох хүн ховор байна.
Бидэнд өвөг дээдэс байгаагүй мэт биднээс та нар төрж үлдэхгүй мэт аашилж байна.
Тэгээд л би “найз”-уудынхаа өмнөөс уучлал гуйя. Намайг ч гэсэн оруулаад бид бүгдийг уучлаарай.
2009/08/06                                                                             A.A
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2049576/cdb/trackback

Levi`s

2009.08.08 15:41:33
*.158.120.173

ttim shuu.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1266 <<<<МУУХАЙ МОНГОЛ ........................ !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-16 1955
1265 ТҮРГЭН ТУСЛАМЖ БУЮУ ГҮЙХ НОХОЙД ГҮЙХГҮЙ НОХОЙ СААД [1] Monh-monh 2009-08-16 2277
1264 Энэ одоо юу вэ?..... болимоор юмaa.... [48] .Sarnai. 2009-08-16 6962
1263 "Таны үгийг сонсъё!" нэвтрүүлэг [1] .Sarnai. 2009-08-15 2106
1262 <<<СОЛОНГОСТ АЖИЛЛАЖ АМЬДАРДАГ БҮГДЭД МЭДЭЭЛЭЛ>>>???? [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2009-08-15 2148
1261 SHUDRAGA HUN SHUU NOYON B.BAABAR [1] zurgaa 2009-08-15 1861
1260 ene S.BATBOLD saidiin gawyaa shuu [1] zurgaa 2009-08-15 1856
1259 eleg neg "mongol" ahan duus mini uuniig zaawal unshij duusgaarai. [6] zurgaa 2009-08-15 1897
1258 БНСУ-д байгаа Бурханы шашинтан Монголчуудад (урилга) [3] Monh-monh 2009-08-14 7862
1257 Монгол орны минь эрэлхэг зоригт эх оронч эрлийз хүмүүсээ хүндэл [1] Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-14 1739
1256 ЭХ ОРОНЧ БОЛОХОД ХООЛЛОХ НӨЛӨӨЛЛӨХ ҮҮ? Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-14 1484
1255 Ерөнхийлөгчийн Тамгын газраас Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-14 1849
1254 Газар тариалангийн технологи тайлбар сургалт [3] Narchig 2009-08-14 1928
1253 БИ УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭН Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-13 1399
1252 Салаа замын эхэнд [2] Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-12 2224
1251 Монгол улс дэлхийн тавцанд ганцаардаагүй, ганцаардах боломж бол байсан Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-12 2558
1250 Өнгөө хувиргасан Өршөөлийн хууль [2] daruuhan01 2009-08-12 1801
1249 -Халх голын 70 жилийн ойд- [3] Monh-monh 2009-08-12 6368
1248 Рио Тинто 68 хувийн татварыг хүлээн зөвшөөрөхөөр болжээ. Гэвч... /шуурхай мэдээ/ [1] Monh-monh 2009-08-12 1686
1247 Газар тариалангийн технологи тайлбар сургалт [2] Narchig 2009-08-11 1558
1246 АН МИН ӨМГӨӨЛӨГЧИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ТЭРГҮҮЛЭХ ӨМГӨӨЛӨГЧ ПАК ЧАНЬ ЖУН танай [2] Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-11 1717
1245 HUNII NAIMAA [2] zurgaa 2009-08-10 4532
1244 SHINE ERONHIILOGDH TS.ELBEGDORJIIN AJILIIN UR DUN IIMERHUU .....BH SHIW DEE zurgaa 2009-08-10 1775
1243 ALT [1] zurgaa 2009-08-10 1681
1242 Ноцтой мэдээ [2] MUZZ 2009-08-10 1492
1241 Австралийн Ногоон карт-PR [1] Monh-monh 2009-08-10 7164
1240 Баривчилгаа Sarah3 2009-08-10 1647
1239 ОРЦ [9] Monh-monh 2009-08-09 1918
1238 ХОББИ & Hobby [4] Monh-monh 2009-08-09 2316
» Хойч үеэсээ уучлал гуйя [1] ss_sniper 2009-08-07 1479
1236 Австралид Бизнес Эрхлэх & Солонгост бол мэдэхгүй!!! [1] Monh-monh 2009-08-07 3415
1235 ХУДАЛДАГДСАН БҮСГҮЙ ЗАЯА [6] uujuu 2009-08-07 2404
1234 Х.Эрдэнэт-Од, О.Гүндэгмаа, Н.Баярмаа нар үрийн зулай үнэрлэжээ lollipop976 2009-08-07 1780
1233 ХАРАНГА СОЛОНГОСТ ( санал, асуулга) [14] Monh-monh 2009-08-06 9892
1232 ОЮУ ЭРДЭНЭСТЭЙ ТОЛГОЙ ОЮУН УХААНТАЙ ТОЛГОЙ Monh-monh 2009-08-06 2089
1231 Хятадын иргэд хууль бус ан хийгээд баригдлаа [2] 1932 2009-08-06 2736
1230 Хадам эх хүргэнүүдтэйгээ яагаад таардаггүй вэ ji he 2009-08-05 1783
1229 Төрийн дууллаас түүсэн алдаа, төрсөн бодол [5] daruuhan01 2009-08-04 7396
1228 МОНТЕ КРИСТО ГҮН сэтгэлд тэнхээ нэмдэг үү? [12] Monh-monh 2009-08-04 2669
1227 ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ТҮВШИНГ ХАРАХ УУ? (world & Asia) Monh-monh 2009-08-03 1660
1226 ЭХ ОРОНЧ БОЛОХОД ХООЛЛОХ НӨЛӨӨЛЛӨХ ҮҮ? Monh-monh 2009-08-03 1538
1225 ~~~БИДНИЙ ХҮҮХДҮҮДЭД ПАРК ХЭРЭГТЭЙ~~~ [2] ***Энxзaяa*** 2009-08-02 2965
1224 БОЛОМЖ бол СҮҮДЭР /Асар СОНИРХОЛТОЙ/ [3] jooyo 2009-08-02 4209
1223 Монгол хотхоны анхдугаар *Монгол наадам* өргөн дэлгэр болж өнгөрлөө [2] :::БӨХ::: 2009-08-02 2569
1222 ЗҮГЭЭР, ЗҮГЭЭР. [3] Monh-monh 2009-07-31 2122
배너신청
자생병원

배너신청