Бичлэгийн тоо 2,391
Солонгосын хил орчимд мөргөлдөөн гарч болзошгүйг анхааруулав !!!
Уншсан 7696 vote 0 2009.03.03 08:12:11АНУ-ын оролцооны улмаас хоёр Солонгосын хилийн орчмын нутгаар зэвсэгт мөргөлдөөн гарч болзошгүй гэж БНАСАУ талаас мэдэгджээ. "АНУ-ын цэргүүд хилийн шугамаас 30 гаруй метр зайтай байрлаж, БНАСАУ-ын нутгаар тагнуул хийх болсноор Өмнөд-Умард Солонгосын харилцаа дайны эхлэлийн байдалтай боллоо. Тиймээс АНУ-ын ямар нэг үйлдэл нь урьдчилан тооцоолоогүй зэвсэгт мөргөлдөөн дэгдээж болзошгүй" гэж БНАСАУ-ын зэвсэгт хүчний дээд тушаалтан хэлснийг КСНА мэдээллийн агентлаг уламжилсан байна. "Солонгосын Ардын арми гадны халдлага, довтолгооны эсрэг ямагт бэлэн байдалтай байдаг гэдгийг Өмнөд тал хэзээ ч мартах ёсгүй. Бид тохирсон хариуг өгөх болно" гэж тэрээр нэмж хэлжээ. БНАСАУ нэгдүгээр сард БНСУ-тай байгуулсан улс төр, батлан хамгаалахын бүх гэрээ, хэлэлцээрээсээ татгалзаж байгаагаа мэдэгдсэн билээ. Үүнээс хойш хоёр Солонгосын харилцаа хөндийрч, Солонгосын хойгийн бүс нутгийн байдал ихээхэн түгшүүртэй болсон юм.