шүлэг яаж бичдэг юм бэ гэвэл
тэнгэрлэг говьдоон хурдалж яваа хулангийн сүрэгтэй уралдаж бичдэг юм
тэхийн зогсоол гэдэг өндөр ориголоос халиж яваа өвгөн янгиртай халиж бичдэг юм
тэмээт уулынхаа хярд асаж яваа аргал угалзын сүрэгтэй асаж бичдэг юм
тэнхээтэй явсан өвөг дээдсээ үгүйлэнэ бичдэг юм
шүлэг яаж бичдэг юм бэ гэвэл
янгиртай цохионд хашиграна цуурайгийн даган гүйдэг
хонгор гэнэн насаа
яргуйн дэлбээ таслана янаг амрагийн болзоонд саатсан зауу насаа дурсана бичдэг юм
шүлэг яаж бичдэг юм бэ гэвэл
мичэдийн гурван гялаантай аялаж бичдэг юм
мэнгэ төөрсөн амрагаа эрэн бичдэг юм
хавирган сартай ханисаж бичдэг юм
хатуу дарстай нөхөрлөнө бичдэг юм