эхэр төрсөн хүүхэд нь хөдсөн өлгийд бойжиж
эрээн цоохор янзага нь говьдоо сөгдөж тардаг
эгэл бор банди нар нь дээлээ уртал ноцолдож
ичимхий даруухан охид нь саалийн үнэрт өсдөг
бид ээтэн гуталтай тэнгэрийн хүмүүсээ
тэргэл сартай шөнөөр хайрийн болзоонд зочилж
тэвэрч хоносон амрагаа нойтон сормуустай орхиж
тэмээн жингийн цуваанд тэнхээ тамир нь сэргэж
тэр жилийн зунаа торгон шуудагтай зодголдог
сойлгон таарсан хүлэг нь саруулийн дэнжид өнгөлөхөд
тэнхээн жигдэрсэн залуу сумийн наадамд түрүүлдэг
бид ээтэн гуталтай тэнгэрийн хүмүүсээ
ая айзамийн эгшиг нь хоёр утастай морин хуурд эгшиглэхэд
амандаа аяалсан дуун эрдэнэ засгийн унага
амрагийн тухай дуул нь учиртай гурван толгой
ардийн аман зохиол нь  монголийн нууц товчоо
бид ээтэн гуталтай тэнгэрийн хүмүүсээ
арван тавнийхан сар аялаж явсаар хариж чадалгүй хээр хонодог
айраг сөгөнөсөн найр нь тарж чадалгүй дуншаар хэд хонодог
сархад сөгөнөсөн жүнз нь дарьгангийн хийц
сайн андадаа бэлэглэсэн бэлэг нь түмэн сүрэгийн магнай
сархаданд холчүүрсэн нэгнээ нойтон эсгиййд баглаж
сахилгийн шийтгэлтэй хүнээ сарлагийн ширэнд ширэлдэг
бид ээтэн гуталтай тэнгэрийн хүмүүсээ
мойл хар нүдэтнийхээ бүүвэйн дуунд нойрсож
морьтон залуусийнхаа хөөмийн дуунд сэрж
дэлхийн хөрсийг морин туурайгаараа тамгалж
дээлийнхээ энгэрт цусний толботой явсан
бид ээтэн гуталтай тэнгэрийн хүмүүсээ