Зугаа / Өгүүллэг Мөсөн дээр унасан борооны дусал буюу гунигт хайрын тэмдэглэл [ 2006-04-29 ] Нялх ногооны анхилам vнэр хамар цоргиулж, хаа нэгтэйгээс эгшиглэн сэтгэл гижигдэх шувуудын жиргээ намуухнаар сонсогдоно. Мянга мянган бодрол ар араасаа цуврах хаврын энэ vдэш хөлд торох бартааг vл ажран, гагцхvv зvрхнийхээ мананд төөрчихөөд итгэл дэнслэн бvдэрч аядах эгэл жирийн нэгэн бvсгvй алхана. Тvvний харцанд хорвоогийн нууцлагдмал нэгэн оньсого бvрхэснийг анзааран эргэцvvлэхэд тэрхvv оньсогыг тааж мэдэхийг улам сонирхоно Саруул гэх энэ бvсгvйг хэн ч харсан бусдын адил энгийн сайхан бvсгvй хvний амьдралын 25 насыг туулж. өнгөрөөхдөө олон сайхан залуусын зvрхийг өмнөө сөхрvvлж яваа нэгэн. Гэтэл юуны учир Саруул ийнхvv гунигтай атлаа эрс хатуу, гvн бодлогошронгуй төрхтэй байдгийг ойр дотных нь нэг их анзаардаггvй байлаа. 9 жилийн өмнө Саруулын сурагч нас юутай жаргалтай гэнэн томоогvй байсан гээч. Vеийнхээ хvvхдvvдтэй хамт цагийг сайхан өнгөрөөж , хичээлээ тараад ээждээ тусална. Тvvний ээж эмч болохоор тэр ч бас эмч болохыг хvсдэг. Хэдийгээр хоёулхнаа байдаг ч цагийг хөгжилтэй аз жаргалтай өнгөрөөдөг байлаа. 8-р ангид орох намар тvvний амьдралд бас нэгэн хvн нэмэгдлээ . Өөр аймгаас шилжиж ирсэн Болдоо гэдэг хөөрхөн бор хөвгvvнтэй найзлах болсон юм. Саруулын сэтгэл нэг л өвөрмөц сонин агаад жаргалтай байв. Ид vерхэл, хайр дурлалын тухай эргэцvvлдэг 16 насыг зэмлэхийн учиргvй юм даа. Саруул Болдоо хоёр vерхээд цаг хугацаа харвасан сум шиг өнгөрсөөр нэг л мэдэхэд 10-р ангиа төгсөх боллоо. Бие биедээ хайртайгаа улам бvр мэдэрсээр. Тэр хоёрын хvсэл бол хурдан 10-р ангиа төгсөөд хамтдаа байх. Тэдний хvсэн хvлээсэн цаг ойртож хонхны баяр, басхvv амьдралын босго алхах анхны өдрийн баяраа тэмдэглэх мөч хаяанд иржээ. Саруул ээжийнхээ хийсэн амттанг харж суухдаа - Ээжээ өнөөдөр манайд хvн ирэх гэж байгаа юм уу гэхэд ээж нь: - Миний охин ээжтэйгээ хамт бэлдэлцээч. Өнөөдөр нэг хvндтэй зочин ирнэ гэхэд Саруул - Тэгээд хэн ирэх юм бэ, би тэр хvнийг таних уу? гэхэд ээж нь: - Саруул минь чиний аав ах хоёр чинь ирнэ гэв. Yvнийг сонссон Саруул гайхан, урьд өмнө нь аавынхаа тухай асуухад юу ч хэлдэггvй ээж нь яагаад энэ өдөр аав нь ирэхийг, бас ах гэж хvн ирэхийг хэлсэнд их л балмагдав. Ээж рvvгээ гайхсан харцаар асуулт тавин харахад ээж нь: - Миний охины аав нь их хол газар байдаг юм даа. Энэ жил чамайг төгсөх болохоор ирж уулзана гэсэн.Тэгээд ч ах дvv хоёрыг танилцуулах нь зvйтэй гэж vзсэн биз. Ах чинь чамаас хоёр л насаар ах гэснээ гvн санаа алдаад яриагаа цааш vргэлжлvvлэв. - Саруулаа аав ээж хоёрыгоо уучлаарай , одоо миний охин том болсон болохооор аливааг ухаарч ойлгох цаг болсон. Ах та хоёрыг чинь бага байхад бид салсан юм . Амьдрал юм хойно болох бvтэхгvй юм зөндөө л гарна шvv дээ. Тэгээд ахыг чинь аав нь аваад би чамайг авч vлдсэн юм. Одоо ч том эр болсон биз дээ хэмээн дахин уртаар санаа алдав. Саруул ээжийгээ эрхэлсэн бас аргадсан харцаар ширтээд - Зvгээр дээ ээж минь надад одоо их сайхан байна, яагаад гэвэл би өнөөдөо аав ах хоёртойгоо уулзах нь байна шvv дээ гэж хэлээд өрөө рvvгээ инээмсэглэн алхлаа. Саруул ээжтэйгээ аав ах хоёрыгоо хvлээж сууна. Оройн 20 цаг болж хаалганы хонх дуугарахад ээж нь сандарангуй басхvv догдлонгуй байдалтайгаар босон vvд рvv гvйх алхах зэрэгцэн явав. Саруул өрөөндөө гvйн орлоо. Хvн орж ирэх чимээ сонссон ч эргэж гарч чадалгvй хэсэг зогсов. Тэрээр амьсгалаа дарж биеэ чангалаад зориг гарган байж ээжийнхээ араас очлоо. Яагаад ч юм ямар нэгэн далдын хvч арагш татаж байх шиг. Нvдэнд дулаахнаар инээмсэглэн өөдөөс нь харсан хvн бол тvvний аав бөгөөд - Саруул аа, миний охин яасан том болоо вэ? Алив аав нь vнсье гээд баярлаж догдолсондоо болоод салгалсан гараа сарвайж духан дээр нь шовхийтэл vнсэв. Энэ vед ээж нь цаана нь миний хvv том эр болжээ хэмээн хоолой зангируулан өгvvлэх сонсогдов. - Саруул аа, ахтайгаа мэндлээч гээд аав нь хажуу тийш болж зай гаргаж өгөв. Ээжийнхээ цаана зогсох ахыгаа яаран бас догдлон харлаа. Ах нь бас тvvнийг эгцлэн харав… Хорвоогийн гэрэлт нарыг бөөн хар vvлс нөмөрч, хувь тавилан тэднийг хараад жихvvнээр инээд алдах шиг боллоо. Саруулын царай зэвхийрч гар нь салгалан, нvд нь бvрэлзээд тэрхэн агшинд зvрх нь зогсох мэт ухаан балартан хөшив. Ямар хvн байгаа бол хэмээн догдлон хvлээсэн ахынх нь оронд анхны ариун сэтгэлээрээ хайрласан Болдоо нь зогсож байна гэж бодохоос хатуу орчлонд амьд байхыг ч vл хvснэм. Өөдөөс нь ширтэх Болдоогийн харц хэн нэгнээс “яагаад” гэж асуух мэт агаад амьсгал нь ч сонсдом…, чив чимээгvй гөлийн ширтсээр зогсож байв. Энэхэн эгшинд Болдоо хувь заяатайгаа эвлэрэхээс өөр замгvй гэдгийг мэдэрч Саруулын гарыг атган байж - Сайн байна уу, миний дvv гэж хоолой нь зангируулан хэлж хацрыг нь зөөлөн vнсэхэд тvvний хацар даган урсах нулимс зовлонг аргадах мэт чимээгvй атлаа далдхан хашгирах чимээг шингээсэн байв. Өдийг хvртэл Саруулын зvрхэнд хайртай залуу, халамжит ахынхаа аль алиныг нь буруутгах зvрх даанч байсангvй.
profile
Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болхоор
Алтан нар бидэнд гэрлээ ав адилхан хайрладаг болхоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж бодном.