Хүний  хүнийг  хайрлана  гэдэг
Хожимдож  учирсан  тавилан  юмсан  уу
Хос  зүрхний  хяслан  ч  юм  болов  уу
Хожмын  өдрийн  шаналал  ч  юмсан  уу
Хайртай  гэдэг  үгийг  л  горьдож
Хүлээж  цөхөрлөө  чи  буруугүй ээ
Харцанд  чинь  торох  гэж 
Хичээж  ядарлаа  би  буруугүй  ээ
Халуун  сэтгэлд  чинь  багтах  гэж
Хайрынхаа  дээдээр  энхрийлж  хайрлалаа
Хувь  тавилангийн  жим  хаана  салаалсаныг
Хэлж  мэдэхгүйдээ  бид  буруутай
Хүнийх  билээ  гээд  салъя  гэвч
Хагацаж  зүрхлэхгүй  сэтгэлээ  би  яалтай
Хайрлая  гэвч  сэтгэл  хоргодох
Ханьтай  үртэй  амьдралаа  чи  яалтай     emoticon