Тэнгэрт гялалзах одноос
Харваж буусан оч
Тэртээд мандах нарнаас
Хайранд гийсэн туяа

Үйлээ дагасан тавиланд
Уйлж ирсэн жаргал
Үнэний төлөөх эрэлд
Урам хайрласан хүч

Цайлган хайлган насанд
Солонгорч татсан өнгө
Цагаан сүү шиг сэтгэлд
Сүлэрж ирсэн амт

Хоёрхон заяаны учирлыг
Холбож төрсөн тавилан
Хос сэтгэлийн шивнээнд
Хувилж төрсөн хүсэл

Ураг төрөлийн барилдлагад
Учирж ирсэн хэлхээ
Удам сударын түүхээ
Уламжилж залгах хүү минь



profile