би зүүж гангардаг бөгж зүүлт бишээ
зүлгэж өнгөлдөг металл бишээ
зүрхэлж цусалж болдог адгуус бишээ
эрэг шураг шиг элээж эдэлж гангардаг
эхнэр хүний гоёл бишээ
би эгнэшгүй хөх тэнгэртээ дүүлэн нисээ бүргэд
элэнц хуланцийнхаа түүхийг хадгалсан
тэрх нутгийн чулууний эмтэрхий
ээжийн өргөсөн сүүний цацал унасан тал
эрхий мэргэн харвраачдын татсан нумний сум
эх хүний бүүвэйлсэн бүүвэйн дууний эзэн
эцэг хүний бүтээсэн түүхийн гайхамшигт бүтээлээ