Сэрvvн зvvдийг дурлалд автуулан, хайр хорслоор дvvргээд
Сэтгэл зvрхээ хvслийн боол болгон аргамжаар аргамжиж хєдєлгєєнгvй боомилоод
Сийчиж зурагдах хувь тавилантайгаа эвлэрэн тэвчиж хуурамч тєрхєнд итгээд
Сиймхий хайн орчлонгоор тэнvvчлэх нэгэн зvрхийг
                                                         єєртєє тогтоохийг хvсэх нь хєєрхийлєлтэй.

Хyдал хуурамчаар бvрдсэн eртєнцийг vvсгээд тvvндээ жаргагч тэр л зvрх
Хyвирч єєрчлєгдєх хєдєлгєєнд єєрийгєє зохицуулан гунигт тавилангаар тоглон
Хувилан нэгэн байдлаас нєгєєд гарамгайн аргагvй шилжин,
                                                                  энэрэнгvй бvхнийг ашигласан ч
Хуульгvй нууц eртєнцийн ємнє нvгэл хилэнцээ тээн ганcран ганцаардсаар..


Хайрын vгс, халуун сэтгэлийг ашиг хонжоо, алдар хvндээр солиод
Харамсаж гунигласан ч тэр л зvрхээр оршин амьдрагч нэгэн
Хєєрхийлэлтэй хэмээн єрєвдєн санах vедээ хэдэн мєртийг vлдээн, замаа vргэлжvvлэн
Хєсєр хаяж орхиж тэвчихгvй, тээршаан зvхсэн ч 
                                                            дvvжигнэлдэн зууралдаж зvтгэх юм, чаавас...

                                                                    Яана даа...

profile
Хvслийнхээ боол бус, эзэн нь л явахсан...