Ижий шvлэг

Цугтаа амийг тусдаа болгож
Цусан хvйг тас хайчлахад
Ижий минь сvv болон
Над руу, урсаж эхэлсэн
Ижийдээ би хvv болон 
Над руу , ургаж эхэлсэн

Харин
Гарын минь сvvдэртэй
Гал самардан
Хєлийн минь сvvдэртэй цуг
Хєє єшигчин
Yхэл надтай
Ихэр тєрсєн
Yнэрлэх vртэй болсон ижийд 
Харамлах зовлон хамт ирсээн
Харуй бvрийгээс харамлахдаа
Хар халзан туулай болгон нууж
Ханиаж бvлээрэхээс харамлахдаа
Халууныг биедээ шингээж
Єлгийтэй надад амиа тавьсаар
Єлзийтэй ижий єєрийгєє мартсан
Сvvн мєрєн гэнэт ширгэж
Сvvлчийн дусал нь нулимстай урсаж
Ижий уул євєр дээр нурахад л
Илий орчлонд vхлийг анх vзсэн
Алаг заяанаас 
Ардаа нуух эхтэй явсан би
Элэг дэвтээж
Энгэрт асах vртэй болоод
Заяагvй хар нэхлийг бvvр таньсан

Замгvй хар vхэлтэй нvvр тулсан
Зvглээд ирэх элээн сvvдрээс харамлан
Зvvн хацартаа нааж,
Зvvдэнд хуурах vнэгэн гvйдлээс харамлан
Зvрхэн талдаа нууж
Хойморын нар дагуулан vрээ єсгєнє
Хийморийн сан тавиулан єсгєхдєє л єсгєнє
Yхлийг vхтэл нь хуурч чадахгvй ч
Yрээ єстєл нь 
Yхлийг хуурч дєнгєнє 
                                                                Д.Тєрбат ЗYРХЭН ТАРНИ номноос