Хэлж чадаагүй үг

 

Чамайг би мөрөөдөж хамт байхийг хүснэ
Чийг даасан нойтон сормуус
Гунигтай харцаар орчлонг сүүмийн хархад
Гэнэт чамайг харж би өөрийгөө хуурна

 

Итгэл сэтгэлээ энд нь булж орхиод
Энэ хорвоогоос арилаад өгөх зориг бас дутна
Өр зүрхээн чамд өгөн дурлан илчилж байсан
Өчүүхэн ч намайгаа бодсонгүйд гомдож үл барна

 

Хагацал гуниг гэж юу байдагийг чи мэдэх мөртлөө
Хатуу сэтгэл гаргаад чиний сэтгэл тайван байна уу
Залуу  нас хязгаартай,зөвхөн түүндээ хайртай яваарай
Гэнэн бүсгүйн зангаар гэндэж  бүү алдаарай

 

Хорвоод мөнх зүйл гэж байдаггүй юм шүү
Хуурамч л үнэн байдаг юм байна 2010 2 15 Korea

profile