Бүсгүй хүн болж төрснөө
Бусдын нүднээс би мэдэрдэг
Бужигнаж үймсэн олны нудэн дунд гишгэхдээ
Бүсгүй заяанд төрснөө ухаарч дандаа ойлгодог
Эрээ цээргүй нүднүүд биеийг тэмтчихэд
Элдвийн завхай үгс чихийг булахад
Эрх дархтан хүртэл адгуусын араншингаа гаргахад
Эмэгтэй хүн болж төрснөө ухаардаг
Хотын гудамжаар алхлах уедээ
Хор шингэсэн нүдэнд оногдох уедээ
Толинд харахдаа олж үзээгуй бүсгүй хун
Тодрон гарч биеэс минь цацрахыг мэдэрдэг
Атаач ааштай эмэгтэй ширэв татан өнгөрөөд
Араас минь хутга шиг харц шидэхэд мэдэрдэг
Ариун сэтгэлт хөвгүүний нүд нь дальдраад
Алиман хацар нь ягаарахад мэдэрдэг
Ичгүүргүй шалиг эрс нүдээ ирмэж
Эхнэрээ хуурахад бэлэн байхад мэдэрдэг
Илт тэнэг хүмүүс элдэвлэж
Эмэгтэй биеийг бузар гэхэд мэдэрдэг
Энэ биеэс минь эмэгтэй хун илрэхийг мэдэрдэг
Эрмүүн гэрэлт залуу нас цацрахыг мэдэрдэг
Зохиогчийг нь бас л мэдэхгүй юм