Нуурын уснаа шувууд буухыг харахсан
Нурсан толгодоос тэмээ буйлахыг сонсохсон
Нуга хөндийдөө адуун дэл дээр давхихсан
Нутагтаа очоод ногоо үнэрлэж нэг суухсан...

Салхи хийссэн талынхаа энгэрт эрхлэж
Саран мандсан тэнгэрийнхээ оддыг тоолохсон...
Шүлэг тэрлэм үзэсгэлэнт шөнийн аниргүйд үүрэглэж
Шүүдэр буусан үүрээр хөл нүцгэн алхахсан...
Оройд нь наран гэрэлтсэн уулсынхаа чулууг үнэрлэж
Онгод хийморийн оргил болсон овоондоо нэг залбирахсан...
Адуун зэл дээр унага татаж, айраг залгилж зогсохсон
Араг үүрээд ааруул өвөртөлж аргал түүж нэг явахсан...
Ясан тамгатай, цусан тангарагтай Монгол минь сайхан
Яадгийм, ядуу ч гэсэн Миний Монгол хамгийн сайхан нь!
profile

 

          "Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин...."