Аз жаргалыг дараа ир гэж бүү буцаа
Анхны яргуй цасан дороос ургадаг шиг
Аадар бороо дээд тэнгэрээс асгардаг шиг
Аз жаргалын элч цаг цагтаа ирдэг юм
Аз жаргалыг дараа эдэлнэ гэж өөрийгөө бүү хуур
Ачит ээжийгээ дараа жаргаана гэж өдөр хоногийг бүү хуур
Аугаа эх орноо дараа мандуулна гэж өстөндөө бүү хуурт
Алаг үрээ дараа ир гэж үрийн заяаг бүү хуур
Аз жаргал гуйлгачин шиг үүдийг чинь тогшвол бүү хөө
Агшин хором бүхэн эргэж ирдэггүй
agaa_good: энэ болох уу
agaa_good: ü Мөнгөтэй бүхэн босс бол
Мөөмтэй бүхэн мисс бол
Мөрдөстэй бүхэн генерал бол
Мөргөлтэй бүхэн хувраг бол оо! Зээ!
Морьтой бүхэн манлай бол
Монждог бүхэн наймаач бол
Монцгор бүхэн дарга бол
Молигоддог бүхэн түшээ бол оо! Зээ!
Малтай бүхэн мянгат бол
Мааньтай бүхэн хамба бол
Марзан бүхэн онигооч бол
Мантгар бүхэн сүмоч бол оо! Зээ!
Хуруутай бүхэн хулгайч бол
Хушуутай бүхэн худалч бол
Хумсалдаг бүхэн нярав бол
Хуудуутай бүхэн сайд болдог