Бичлэгийн тоо 5,522
Эхнэрээсээ өөр бүсгүйтэй харьцаж
Энгэр зөрүүлж үзээгүй эрийг
Эр хүн гэж хэн хэлдгийм
Эр нөхөрөөсөө өөр залууд
Энгэрээ нээгээгүй эмэгтэйг
Эрийн тэнгэргүй хүүхэн гэдгийм
Эрчүүд нь хэд хэдэн эхнэрүүдтэй
Эмэгтэйчүүд нь ч олон нөхөртэй
Этгээд гажууд сонин мэт цаг үе
Эргэх хорвоод байсан л юм даа
Үзэл суртал ёс суртахуун гэгчээр
Үе үеийн хүмүүний төрөлх хүслэнг
Үнс чандруу мэтээр хийсгэсэн ч
Байнга лавшаа гудрасаар уйдаад
Байз өнөөдөр бууз зооглоё гэх
Байгалиас заяасан ходоодны адилаар
Жинхэнэ эр хүн гэдэгээ мэдрэхээр
Жимс шиг гоёхон бүсгүйчүүлийг
Жигтэйхэн ихээр хүсэж амталдаг аа
Хүний нүдэнд өртөх гэсээр
Хүүхнүүд гоёж гоодоод
Хүсэл юугаа нь сэм хүлээж
Хүрээд ирэхээр нь үгүй ээ л гэдэггүй ээ
khan. 08.12.29 23.01m