Бичлэгийн тоо 5,522
Орь залуу насны дурлал хайрыг тамгалах
Ором ижил дардастай бүсгүйн янаг уруул аа
Омог бардам залуугын цусан улаан зүрхийг
Огшоож агшааж зовоосон бүсгүйн янаг уруул аа
Хэмнэл зөөлөн шүргэлтээр зүрхний хилэн арчих
Хив торгон хадаг шиг бүсгүйн янаг уруул аа
Дайнч баатар эрийн туяат улаан нүдийг
Дальдарч буцтал номхоруулсан бүсгүйн янаг уруул аа
Үгийн яруу шивнэлтээр шунал хүсэл бадраах
Үнэн нууцлаг шидтэй бүсгүйн янаг уруулаа
Даруу ичэмхий залуугийн чанад нэгэн үгийг
Дарс мэт амтаараа согтоож baigaad сонссон бүсгүйн янаг уруул аа