Худлаа чалчиж байгаа юм бишээ

Хутга бол бүхнээс ч илүү шүү

Сайхан муухай эхнэр хүүхэн

Сайн муу найзаас ч илүү

                    илүү шүү илүү

Дөвийлгэж хэтрүүлж магтаагүй ээ

Дөмөгхөн төмөр сайтай хутга

Галт дарьт буу зэвсэг шиг

Гацаж баарч төвөг болохгүй

                    үнэн шүү үнээн

Амин хэрэгцээ тохиовоос

Алмайрч айж хулчийлгүй 

Зориг авхаалж хүчиндээ шүтвэл

Золбоолог эрийн нөхөр хутга мөн

                     мөн шүү мөөн

Дэгсдүүлж дэмий чалчаагүй ээ

Дэндүү хат сайтай иртэй хутгыг

Жинхэнэ эрийн хугархай л

Жирийн бусаар үнэлдэг юм

                    үнэлнэ шүү үнэлнэ

khan.    09.02.02   14.02m