Дэлхийн яруу найргийн “Алтан титэм”-ийг Монгол хүн хүртлээ mend-ooyo20081226.jpg

Юнескогийн ивээлд үйл ажиллагаагаа явуулдаг Дэлхийн урлаг соёлын академи Дэлхийн яруу найрагчдын их хурлыг 40 дэх жилдээ зохион байгуулж байна.

Унгарын нийслэл Будапешт хотноо болсон Дэлхийн яруу найрагчдын их хурлын үеэр тус Академи өөрийн дээд шагнал болох “Алдрын титэмт яруу найрагч” цолоо Монголын яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёод олгож алтаар урласан навчин титмээ ёслол төгөлдөр гардуулж өглөө. 

Монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн бүтээлүүд дэлхийн 30 гаруй хэлнээ орчуулагдан нийтлэгдсэн бөгөөд “Нүүдэлчний найраг”, “Гэрэлтэх агшин бүр” номууд нь Энэтхэг, Англи, Бангладеш, Америк, Япон, Македони улсад хэвлэгдэж, Монгол нүүдэлчдийн сэтгэлгээ, соёл, оюуны ертөнцийг илэрхийлсэн уран бүтээлээрээ дэлхий дахинд танигдаж, хүн төрөлхтний яруу найргийн сан хөмрөгийг баяжуулсан хувь нэмрийг Дэлхийн яруу найрагчдын дээд байгууллага ийнхүү өндөр үнэлсэн байна.

АНУ-ын Калифорни муж улсад бүртгэлтэй Дэлхийн урлаг соёлын академиас Монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёод 2002 онд утга зохиолын доктор цол, 2005 онд Ерөнхийлөгчийн алтан медаль олгож, мөн онд Лос-Анжелос хотноо болсон “Бурхны хайр” сэдэвтэй яруу найргийн наадмын тэргүүн шагнал хүртэж байв.

Б.Батдорж

profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.