Амараа чєтгєр шулмын тухай ярихаар л царай нь хувьсхийн хачин болоод “Наад яриагаа зогсоо” гэж уурладаг охин байж билээ. Анхандаа тvvнийг тиймэрхvv муу зvгийн ярианаас жигтэйхэн айдаг зvрх муутай охин юм даа гэж санадаг байж билээ. Амараа манай хоёрынх сумын тєвєєс нэлээд зайдуу нэг хотонд євєлжиж хаварждаг учраас хичээлээ тараад хоёулаа хань бараандаа гэр лvvгээ явах нь их байв. Ялангуяа євлийн єглєє хар vvрээр хичээлдээ явах vед чоно нохойноос айж эмээн бие биенээ бараадаад шогшдог байж билээ. Бас болоогvй тэр хавийнхаа том жижиг хэдэн хvvхдийг араасаа дагуулчихна аа. Хоёулаа есдvгээр ангид сурдаг том хvvхдvvд болохоор хотныхаа жаахан хvvхдvvдийг жингэрийн нохойноос хамгаалах гээд амьхандаа ахархаж, эгчирхэнэ дээ. Хаврын урин дулаан цаг ирж усан зэрэглээ талд сад тавин гvйж мяралзсан нэгэн єдєр манай хот айлын хэсэг хvvхэд саравчныхаа хойхно талын сvрлэн бухал дээр тvрvvлгээ харж хэвтчихээд аймаар гэсэн болгоноо ярьж билээ. Ихэнх нь томчуудын амнаас сонссон зvйлээ ярьж байсан бєгєєд гол тєлєв хот айлынхаа хойхно талд байдаг бяцхан оршуулгын газрын талаар л ярьж байсан юм даг. Сvмбэрэл хэмээх долдугаар ангид сурдаг адтай сэргэлэн жаал бидний яриаг чимээгvйхэн сонсч суусанаа “ Та нар сургууль явах замд тааралддаг хуучин євєлжєєг ямар аймаар чєтгєртэй гэж мэдэх vv” гэж асуухад Амараагийн царай час улаан болон бачимдаж “Тэр тухай ярьж яах гэсэн юм бэ. Ерєєсєє бvгдээрээ єєр зvйл яръя. Зєндєє л удаан муухай юм ярилаа” гээд ярианы сэдвийг єєр тийш нь эргvvлчихэж билээ. Ер нь тэр єдрєєс хойш хоёр гурван ч удаа мєнєєх євєлжєєний тухай ярих гэхэд Амараа нэг бол ухасхийн босч яваад эсвэл тас хориглоод нэг ч vг дуугаргахгvй байлаа. Тэрхvv євєлжєєн дээр гурван модон амбаар яйжийгаад нурах дєхсєн нэг муу модон саравч байдаг байсан бєгєєд таван жилийн ємнє бид нарыг нvvж ирэхээс ємнє ч айл амьтан буудаггvй нэг тийм зэвхий даасан газар байсан юм даг. Олон долоон юм ярих дуртай зарим нэг хvн хэдэн жилийн ємнє энэхvv євєлжєєн дээр нэгэн аймшигтай хэрэг гарсан гэх бєгєєд тvvнээс хойш айл амьтан буухаа больсон юм байна гэдэг ойлголт тєрдєг байлаа. Чухам юу болохыг нь бид нар сайн мэдэхгvй, томчууд ч ярих дургvй болохоор vнэндээ ямар аймшигтай явдал болсоныг бараг л хэн ч мэддэггvй байв. Харин адтай сэргэлэнгээрээ Сvмбэрэл л тэр талаар ямар нэг зvйл сонссон нь илт ярих гэхээс хэл ам нь загатнаад зvгээр сууж чадахгvй байгаа шинжтэй нvд нь гялалзаад ирдэг байв. Гэвч Амараа Сvмбэрэлийг тэр талаар ярих гэхээр л уурлаад дуугаа хураачихна. Тиймээс би нэг удаа Амарааг байхгvй хойгуур Сvмбэрэлийг дуудсан юм. Тэр ч аахилж уухилсаар бидэн дээр гvйж ирээд “Жаахан буу халах уу?” хэмээн яриа єдєв. Би тvvнийг хажуудаа татан суулгаад “Чи нєгєє Амараагийн сонсох дургvй чєтгєртэй євєлжєєний тухай яриад єг л дєє” гэхэд “Чи намайг тэр тухай ярьсан гэж Амараад хэлж болохгvй шvv. Намайг тэр талаар хэнд ч битгий яриарай гэж гуйгаад байсан юм. Аягvй бол сvvлд дэлгvvрээс чихэр авахаараа надад єгєхєє больчих байх” хэмээн vнэнээсээ захиад нусаа шорхийтэл татсаны дараа яриагаа эхэлж билээ. Сvмбэрэлийн ярьсан тэр зvйл одоо ч чихэнд минь хадаастай явдаг юм. Манайханыг энэ хавьд нvvж ирэхээс ємнє уг євєлжєєн дээр Намдаг хэмээх нэгэн айл жил болгон нутагладаг байжээ. Тэднийх Болдоо хэмээх дєнгєж цэргээс халагдаж ирсэн сайхан хvvтэй байж. Тэр хvv нь хvvхнvvдийн нvд унаж vхмээр сайхан залуу байсан юм байх. Ёстой л нєгєє данагар данагар алхаатай дал мєрєє шvргэсэн гэзэгтэй, Да вангийн Юндэн гєєгєє шиг л нvд хємсєг болсон эр байж л дээ. Болдоог цэргээс халагдаж ирсэн жил аав нь сумынхаа дарга нарыг тойглосоор яваад тэр хавар бараг л ганцхан ширхэг ирээд байсан цоо шинэ “ЮМЗ” хэмээх алаг эрээн беларусыг хvvдээ авч єгсєн байна. Болдоо ч “ЮМЗ”-тэйгээ хадлан тариаланд явахын хажуугаар гэр орондоо ус тvлш дєхvvлж єгєєд л жигтэйхэн баяр хєєртэй явдаг байж. Тэр намар айлууд эрт євєлжєєндєє буусан учир Болдоо ч гэсэн трактороороо гэрээ нvvлгэн євєлжєєндєє авчирч буулгачихаад усанд яваад єгсєн байна. Удалгvй уснаас ирээд гэрийнхээ цаахан талд трактороо унтраалгvй зогсоод усаа буулгаж байгаа бололтой нэлээд удаад байхаар нь аав нь трактор луу нь очсон гэдэг. Гэвч хєєрхий хєгшин асаалттай орхисон трактор дээр очмогцоо золтой л муужирч унасангvй. Бараг л ухаан алдаж унасан байна. Арайхийн гуйвж дайвсаар гэрийнхээ vvдэнд ирээд “Хvv болохоо байчихаж” гэж хэлvvтээ ойчоод єгсєн гэдэг. Гэр орныг нь нvvлгэлцэж байсан хvмvvс яаран сандран трактор луу гvйлдэж очвол хангайн буга шиг тэр сайхан залуугийн ханцуй нь тракторынхоо асаалттай эргэж байсан мотортой орооцолдоод хєдєлгvvр лvvгээ чихэгдчихсэн, энд тэндгvй баахан цус нєж гоожчихсон ёстой зvрх муутай хvн бол газар дээрээ муурч унамаар зvйл болчихсон байсан гэдэг. Хєдєлмєр хамгаалалын дvрэм сайн мэдэхгvйн улмаас тракторынхоо моторын бултай орооцолдон vхэж байсан явдал дээр vед нэлээд гарч байсан гэдэг юм шvv. Тийм эмгэнэлт явдал харсан айл євєлжєєн дээрээ яахин тогтож суух билээ. Даруйхан л сумын тєв рvv нvvж орсон гэдэг юм. Харин тэрхvv эмгэнэлт явдлаас хойш уг євєлжєє гvйдэлтэй болсон бєгєєд оройн бvрэнхий тасрах vеэр заримдаа vvр хаяарч байхад євєлжєєний гадуур мєнєєх тракторынхоо моторонд орооцолдоод vхчихсэн Болдоо цэнхэр тоогон дээл ємсчихсєн исгэрээд явж байгаа нь хэд хэдэн удаа харагдсан юмсанжээ. Энэ явдал яагаад Амараад тэгж сvрхий нєлєєлєн, царай нь хувхай цайж цусгvй болтолоо цонхийгоод унадагийн учрыг би ойлгохгvй байв. Магадгvй тэрхvv нас барсан тракторчин эрийн сvнс гэнэт тааралдаж айлгах вий гэж боддог ч юм бил vv гэсэн шvv зvйл бодож байж билээ. Харин хойтон жил нь Амараа чухамхvv яагаад тэрхvv євєлжєєний тухай элдвийн зvйл ярихаас айгаад байдаг нь надад тодорхой болсон бєгєєд би єєрєє ч харсан зvйлдээ итгээгvй хоцорсон доо. Тэр жилийн хавар аравдугаар анги тєгсєх шалгалт эхэлчихээд хичээл уншина, билет бичнэ хэмээн бєєн ажил ундарсан учраас хотныхоо хvvхдvvдтэй нийлж худлаа vнэн бурах зав ч олдохоо байлаа. Нэг орой чєдєртэй морь маань нєгєє чєтгєртэй євєлжєє рvv дэгээд явчихсан учраас холдоогvй дээр нь ойртуулж авчрахаар араас нь гvйлээ. Гэхдээ бас мєнєєх євєлжєєний чєтгєртэй тааралдах вий гэхээс яс хавталзаж явсаныг хэлэх хэрэгтэй. Тэрхvv хуучин євєлжєєний яг урдхан талд харлан хvнхийж харагддаг гvн жалга руу муу адсага чинь чєдєртэйгээ дэгсээр ороод явчих нь харагдлаа. Араас нь гvйсээр жалга руу дєнгєж яваад ортол євєлжєєний зvгээс хангинатал исгэрэх чимээ чихэнд сонсогдох нь тэр. Уг чимээг сонсмогцоо цус маань царцан зогсох шиг болоод нуруугаар хvйт оргин тэр дороо хєшиж орхив. Нєгєє сvнс чинь исгэрч явна гэсэн бодол тєрєх тусам ємдєндєє шээс алдах дєхєж байлаа. Ямар ч байсан жалга руу дєнгєж орсон болохоор ирмэг дээгvvр нь эвтэйхэн єнгийгєєд харсан чинь юу болох нь энэ вэ. Би єєрийнхєє харсан зvйлд итгэсэнгvй. Тэрхvv хуучин євєлжєєний хажуу дахь дэнж дээгvvр нєгєє чєтгєрєєс ухаангvй айдаг Амараа харин ч бvр инээд хєєр болчихсон цэнхэр торгон дээлтэй нэгэн сайхан залуугийн хамт сугадалцаад алхаж явсан юм даа. Vхсэн хvний сvнстэй сугадалцаад явж байна гэж бодохоос миний айдас хvйдэс харин ч нимгэрээд явчихсан юм даа. Тэр хоёр сугадалцан алхсаар євєлжєєний урд талд очмогц нєгєє залуу нь хуучин модон амбаар луу явж ороод алга болчихсон юм даг. Би маргааш нь Амараатай хичээлдээ хамт явж байхдаа “Урд шєнє чамайг цэнхэр дээлтэй танихгvй залуутай хамт доод талын євєлжєєн дээр явж байхыг чинь харлаа” гэвэл царай нь цонхийтол цайж цусгvй юм шиг болсоноо “Чи битгий єєр хvнд яриарай” гэж хэлсэнээ алхаагаа хурдасган яваад єгч билээ. Тvvнээс хойш олон жил єнгєрчээ. Амарзаяа хэмээх тэр охин Дорнод аймаг руу цэргийн даргатай сууж яваад сураг тасарсан юм даг. Харин тэрхvv євєлжєєн дээр тvvнтэй хамт явж байсан хvн нь vнэхээр биелсэн чєтгєр байсан уу эсвэл зvгээр л тэр хавиар ирж Амараатай болздог залуу байсан уу алин болох нь мэдэгдэхгvй єнгєрсєн юм даа.
profile

Нар шингэхэд гэгээн хайр жаргахгүй
  Нас өтлөхөд нандин хайр уйдахгүй 
   Намар болоход ариун хайр гандахгүй
       Нэг л насаараа мөнх хайр минь бөхөхгүй
                                          :53: Үүрд хайрлая чамайгаа :53: