Арваад жилийн eмнe Алтайн цаадах говьд нэгэн хачин жигтэй айл байсан талаар тээврийн тэрэгний жолоо олон жил мушгисан eндeр настан Д.Пvрэвжавын ярьсаныг та бvхэнд толилуулъя. Тэр айлд нутгийн хvмvvс бууж мордох дургvй цээрлэдэг байсан бeгeeд Чeтгeрийнхeн гэж нэрлэдэг байжээ. Пvрэвжав гуай нэг удаа тэр хавиар ачаа тээвэрлэж яваад нэгэн айлд саатаж хоног тeeрvvлэхэд гэрийн эзэд тэрхvv “Чeтгeрийнхeн” хэмээгдэх сонин айлын талаар уртаас урт тvvх ярьж eгeeд “Ээ дээ тэр айлд л бууж болохгvй шvv. Холын хvмvvс юмыг яаж мэдэхэв. Хожим энэ хавиар бас л ачаа бараа зeeж яваад тeeрч будилаад буучих вий. Ер нь та бусад тээврийн жолооч нартаа ч гэсэн хэлж сануулахад буруудахгvй шvv” гэж байн байн сэрэмжлvvлж байсан байна. Тэрхvv хачин нэртэй айлын эзэгтэйг Булгамаа гэдэг юмсанжээ. Тvvний нeхeр нь угийн анчин гeрeeчин удамтай, хонгио тeмeр vvрээд хоёр хавх ганзагалаад гарахад хоосон хонохооргvй нэгэн байсан учраас нэгдэл нийгмийн хаяаг бараадаж засгийн шавхруу горьдсонгvй баян хангайн хишгээр байхгvйгээ нeхeж дутуугаа гvйцээн дундуураа дvvргэж явсан аж. Хад асга шиг хатуу ширvvн тeрхтэй энэ эр нэгэн намар хангай нутаг руу хvн дагаж гахайн анд яваад ирэхдээ Булгамааг дагуулан ирсэн юмсанж. Анчин эрийг даган ирсэн алс холын бvсгvйг харсан нутгийн олон нэг хэсэгтээ л eнгe vзэсгэлэнг нь шагшин магтжээ. Булгамаа хавийн хvvхнvvдийн атаа хeдeлж эрчvvдийн хорхой гозгономоор дvрлийсэн алаг нvдтэй, хонгоо шvргэсэн урт гэзэгтэй, суналзсан гоолиг нуруутай сайхан хvvхэн байсан аж. Гэвч тэр даанч золгvй бvсгvй байжээ. Анчин эрийн галыг сахиж, Алтайн уулын буян хишигт шvтэн дагаад удаа ч vгvй байтал нeхeр нь нэг eглee янгирын замд тавьсан хавхаа эргэхээр яваад уулын ангал руу морьтойгоо унаж хорвоог орхисон эмгэнэлт явдал гарсан байна. Энэ vед тэр хоёр хараахан vр хvvхэдтэй болж амжаагvй байсан юмсанж. Нeхрийн нь ажил явдал дууссаны дараа ах дvv нар нь тэдний гэрийг уулын эзгvй ангалаас буулган хаяандаа авах гэсэн боловч Булгамаа хvvхэн “Би эндээс хаашаа ч нvvхгvй” хэмээн тас зeрvvдлэн гvрийсээр хар бууцан дээрээ vлдсэн байна. Тэр ч байтугай бэлэвсэн ганцаар vлдсэндээ санаа сэтгэлээр eчvvхэн ч унасан янзгvй харин ч нeхрийнхee бууг шийрлээд vvрчихсэн ан гeрee эргvvлж явдаг болжээ. Алтайн эзгvй уулын цавчим асган дунд цоохор ирвэс буудаад морин дээгvvрээ тэгнvvлэн ганзагалчихсан явж байгаад анчин эрстэй таарч байсан ч удаатай юмсанж. Угаасаа ч сайхан хvvхэн байсаныг хэлэх vv дээр нь баргын юманд хугарч нугарахгvй эршvvд зоримог зан нь олны анхааралыг улам ихээр татсан учраас тvvнийг эргvvлэх эрчvvд захаас аваад гараад ирж. Гэвч Булгамаа хэнд ч нvvр eгсeнгvй. Тvvнд санаархан гэрт нь хонох гэсэн хэний ч бай хоолойд нь сумтай буу тулгаж байгаад л хeeгeeд гаргачихдаг байж. Шазруун зоримогоороо нэрд гарсан Чимэд хэмээх залуу Булгамаа хvvхнийг буулгаж авна хэмээн андгай тангараг eргeх шахуу гэрт нь очоод гарахгvй гvрийж, буу тулгасан ч гэсэн хулчийхгvй “Чаддаг юм бол бууд л даа” гэж томорч байгаад шилбэ рvvгээ буудуулж насаараа хазгар доголон болсоноос хойш хvмvvс бvр их айгаад тэднийх рvv ойртож зvрхлэхээ больжээ. Чимэд эр хvн тулдаа л шийр заан шархаа гэртээ эдгээж нэр нvvрээ бодоод шvvх цагдаа бололгvй хав дараад eнгeрсeн юмсанж. Ийнхvv уулын савдаг лугаа догширсон ганц бие хvvхэн Алтайн уулын нэгэн салбарт бий болсоноос хойш хоёр жил eнгeрчээ. Гэтэл нэг eдeр Булгамаа хvvхэн жирэмсэн болоод цvдгэр гэдэстэй явж байна гэсэн дуулиан шуугиан хавиар нэг тарсан аж. Энэ дуулиан vнэн эсэхийг vзэх гэсэн хvмvvс дурандах нь дурандаж,орж гарах нь орж гаран бeeн юм болсон байна. Нэлээд том гэдэстэй Булганаа тvvндээ тvvртэж явааг нь нvдээр vзэж, худлаа хэлэх хvнд гараараа тэмтрэн байж vнэмшсэн зарим нь тvvнийг эртхэн уулнаас бууж эмнэлэг домнолго бараадсан нь дээр хэмээн ятгасан боловч бvсгvй “Миний хэрэг та нарт огтхон ч падлийгvй” хэмээн халгаагаагvй аж. Яг тeрeхeeс нь долоо хоногийн eмнe Дорлиг хэмээх eвгeн анчин нутгийн нэртэй оточийг дагуулсаар тэднийх рvv очиж “Хvv минь ямар ч байсан миний vгэнд ор. Би чиний талийгаачийн хуурай эцэг шахуу хvн. Чи ингэж олноос онцгойрч eeрийгee зовоож болохгvй. Нeхeргvй байж хvvхэд тeрvvллээ гэдэг хэл амнаас айгаад уулын мухарт ганцаараа хэвтээд байж таарахгvй. Vхэх тeрeх хоёр адилхан. Энэ хvнийг танайд vлдээе. Тeрeх vед чинь чамд тус болно” гэж учирлан хэлсэн боловч Булгамаа сонсохыг ч хvссэнгvй. Харин ч бvр vнс нурам цацан гэрээсээ хeeж гаргаад толгой дээгvvр нь сум тоолж буудаад дахин ойртуулаагvй байна. Энэ явдлаас хойш арван дeрeв хоногийн дараа хэрэгт дуртай хэдэн залуу холоос дурандаад Булгамааг тeрчихсeн бололтой, бие нь хeнгeрчихсeн, толгойгоо цагаан алчуураар ороочихсон гэрийнхээ гадаа явж байгааг олж харжээ. Ингээд эр сvвтэй амьтан гэрийнхээ босгоор давуулдаггvй Булгамаа хvvхний хvvхдийн эцэг нь хэн болох талаар тэр даруй хавиар нэг цуу яриа дэгдсэн байна. Гэвч тvvнтэй холбож болох, хvvхдийн нь эцэг хэмээн хардаж болохоор нэг ч хvн ойр хавиас нь олдсонгvй. Эцэст нь Булгамааг Алтайн ууланд ховор байдаг босоо дэлтэй хар чонотой нeхцдeг муу ёрын хvvхэн гэсэн хэл ам дэгджээ. Амтай болгон л энэ цуу яриаг дэвэргэн ярьж байж. Зарим нь бvр “Булгамаа уулын хавцалд босоо дэлт чононы доор бeгсee оцойлгоод хэвтэж байсан” гэж хvртэл цуурсан юмсанж. Гэвч тэднийхээр буусан хvмvvс хvvхэд нь ямар нэг гаж дvр тeрхгvй жирийн л улаа бутарсан нялх хvvхэд байна гэснээс хойш дээрхи яриа нам болжээ. Эхний хvvхдийн нь тухай элдвийн яриа татарч, хvмvvс бvсгvйн хачирхалтай амьдралыг бараг тоохоо болиод байх vед буюу гурван жилийн дараа Булгамаа ахиад л жирэмсэн болж бvр ч хачин цуу яриа дэгдэхэд хvргэсэн байна. Яг энэ vед зах зээлийн нийгэм эхэлж сум нэгдэлvvд захаасаа таран бутарч улсын eмч хувьд шилжин улс орон даяар хeл хeдeлгeeнд ороод эхэлсэн байжээ. Гэвч анхнаасаа уулын мухар сахиж Алтайн хишигээр болгож сурсан Булгамаа тэрхvv хeл vймээнд автсангvй. Тэрбээр хоёр дахь хvvхдээ мeн л ямар ч эмнэлэг бараадалгvй гэртээ ганцаараа тeрvvлж eeрee eeрийнхee хvvхдийг эх барьж авчээ. Хамгийн сонирхолтой нь хоёр дахь хvvхэд нь яг тeрeeд эцэг нь хэн болох талаар элдвийн цуу яриа дэгдэж эхэлсэн яг тэр vеэр улсын анчин Гомбожав мeнeeх Булгамаатай нeхцсeн гэж яригддаг Алтайн уулын босоо дэлтэй тас хар чоныг агнаж “УАЗ-469” машиныхаа хамар дээр сvртэй нь аргагvй тэгнэчихсэн давхиж хvн болгонд vзvvлэн шуугиан дэгдээжээ. Булгамаа мeнeeх чоныг алуулсан сургаар уйлж гашуудсангvй. Хэрвээ vнэхээр тэр араатантай холбоотой байсан бол уйлж гашуудахаар барахгvй улсын анчин Гомбожавыг буудаж хороох байсан буй за. Гэтэл тийм явдал болсонгvй. Босоо дэлтэй чоныг агнаснаас хойш хоёр жилийн дараа Булгамаа ахиад л гурав дахь удаагаа жирэмсэн болж орхисон юмсанж. Энэ удаа тvvнийг Алтайн алмастай нeхцсeн гэдэг яриа гарч ирсэн ч тeдий л газар авч шалиагvй байна. Учир нь олон зуун жилийн eмнeeс Алтайн ууланд алмас гээч хачин амьтан амьдардаг гэсэн аман домог тархсан байдаг ч тvvнийг эдvгээ хvртэл хэн ч олж хараагvй учраас тeдий л vнэмшилтэй хардлага болж чадсангvй. Тэгээд ч Булгамаагийн тeрvvлсэн хvvхдvvд нь алмаснаас биш жирийн хvнээс л олдсон нь тодорхой янз бvрийн vс сахал болоод гаж тeрхгvй энгийн л нэг хvvхдvvд байжээ. Иймээс тэр даруй Булгамааг шоронгоос оргоод Алтайн ууланд бvгсэн оргодол эртэй нууцаар нeхцсeн нь лав гэсэн байж болох таамаг гарч иржээ. Уг хардлага нь нэлээд бодитой амьдралд ойр, vнэний ортой байж мэдэхээр байсан учир уг ярианд vнэмшсэн сумын хэсгийн тeлeeлeгч Булгамаагийн гэрийг хорь гаруй хоног нууцаар тандаж ажиглаад сvvлд нь тvvнийг байцаан шvvж шоронд хорино хэмээн айлгаж сvрдvvлсэн боловч юу ч олж долоосонгvй. Харин ч eeрee аль нэг хvvхдийн нь эцэг хэмээн хардагдан хэл аманд eртeж мэдэхээр болсон учир сар гаруй шал дэмий ажлаа vрлээ гэж хараасаар сумын тeв рvvгээ яаран буцжээ. Ахиад хоёр жил eнгeрeхeд Булгамаа дeрeв дэх удаагаа жирэмсэн болжээ. Яг тэр vеэс л тvvний хvvхдvvд жирийн хvvхдvvдтэй адилгvй гэдэг нь мэдрэгдэж эхэлсэн байна. Хамгийн том нь тэр vед найман нас хvрч байсан боловч огт хэлд орсонгvй. Тэгсэн атлаа шeнe болохоор гэрийнхээ гадна гарчихаад азарган чоно шиг жигтэйхэн уртаар уянгалуулан ульж байхыг хэд хэдэн хvн харсан байлаа. Удаах хvvхэд нь мeн л хэлгvй дээр нь дvлий нэгэн байсан аж. Гурав дахь хvvхэд нь дeнгeж гурван нас хvрч байсан учраас ямар гажигтай нь тодорхой мэдрэгдэхгvй байжээ. Хачин хvvхдvvдийн тухай нутгийн олон ид шуугиж байхад Булгамаа дeрeв дэх хvvхдээ тeрvvлсэн бeгeeд тvvнийг хvvхдээ тeрvvлсэн тэр шeнe байгаль хамгаалагч нэгэн нeхeр зориуд Булгамаагийн уулын мухар дахь ганц гэрийн гадаа очиж тандаад тун хачин зvйл олж мэдсэн байна. Тэднийх ирвэс араатан дvvлсэн Алтайн сарьдаг хавцалд ганц гэрээр олон жил болсон атлаа гаднаа ганц нохойгvй байдаг байж. Иймээс байгаль хамгаалагч залуу гэтэн алхсаар бvр гэрийн нь хаяанд очоод хананд нь чихээ нааж байгаад чагнасан гэдэг. Гэтэл тун аймшигтай зvйл болжээ. Яг шeнe дундын vед нам гvм байсан гэр дотор гэнэтхэн насанд хvрсэн эрэгтэй хvний дуу гараад эхэлсэн аж. Дуу хоолойны нь eнгeнeeс vзвэл бvр дeч гаруй насны хижээл эрийн дуу байжээ. Хэнийх нь тодорхойгvй уг дуу хоолой “За ээжээ жаахан тэвчинэ шvv. Одоо ус нь гарч байна” гэж eгvvлсэн бeгeeд удалгvй Булгамаагийн чангаар дvлэх дуу гарсанаа нялх хvvхэд чарлан уйлах сонсогдсон аж. Гэтэл мeнeeх бvдvvн хоолойтой эр “За ингээд ээж минь та бид хоёр дeрвeн хvvхэдтэй боллоо доо” гэснээ дотор муухай оргим эвгvй дуугаар пажигнатал хeхрeх чимээ сонсогджээ. Байгаль хамгаалагч залуу энэ бvхнийг сонссоныхоо дараа нэг хэсэгтээ хeдeлж чадсангvй. Энэ хvvхэн чинь чeтгeртэй нeхцсeн юм биш vv, талийгаач эр нeхрийнхee сvнстэй нeхцeeд eдий болтол ганц биеэр яваа юм байна гэж аймсан бодсоор алга болж eгчээ. Тэр худлаа ярихааргvй чигч шударга нэгэн байсан учраас тvvний ярьсан зvйлд нутгийнхан шууд л итгэсэн байна. Ингээд Булгамаа чeтгeртэй нeхцдeг гэсэн яриа eвсeнд тавьсан тvймэр шиг л тэр дороо тархсан юмсанж. Тvvнээс хойш дeрвeн жил eнгeрсeний дараа Булгамаа ахиад л хэнээс ч юм жирэмсэн болчихжээ. Хэдийгээр Булгамаа уулнаас гэрээ нvvлгэж хeндий рvv буусан ч гэсэн нутгийнхан тэдний гэрээр орж гарахаа больсон байна. Нэрийг нь хvртэл цээрлээд чeтгeрийнхэн гэж хэлдэг болсон юмсанж. Пvрэвжав гуайн буусан айлын эзэн дээрхи зvйлийг eгvvлсэнийхээ дараа “Сайхан хvvхэн их аюултай байдаг гэж ярьдаг vнэн байх шvv. Амилсан шулам байдаг гэдэг шvv дээ. Булгамаа анхнаасаа чeтгeр шулмын гаралтай хvvхэн байсан ч байж мэднэ. Тэгээд ханилсан нeхрийнхee толгойг залгиж eeртэйгee ижил болгосон хойноо чeтгeрийн зулбасгануудаа тeрvvлсэн биз” хэмээн их л айсан маягтай шивнэн яриагаа дуусгажээ. Маргааш нь Пvрэвжав гуай тэднийхээс хeдлeхдee яагаад ч юм чeтгeртэй нeхцсeн хvvхэн ямар байдагийг хармаар санагдаад зориуд замаасаа мурийн ганц гэрийн гадаа давхиад очжээ. Цагаан бvрээс нь урагдаж хуучирсан айлын гадаа vнэхээр ганхийх ганц ч нохой байсангvй. Харин гэрийн vvдэнд vсгvй халзан толгойтой бvгдээрээ мэлийсэн нов ногоон нvдтэй амнаас нь шvлс ч юм уу нус гоожсон хvvхдvvд гараа vмхчихсэн eeр лvv нь мэлэрч зогсоог хараад Пvрэвжав гуайд машинаасаа буух зvрх хvрээгvй гэдэг. Тэгээд машинаа асаагаад хeдлeх гэж байтэл гэрээс нvvрээ битvv боосон нэгэн нуруулаг хvvхэн гарч ирсэн бeгeeд тvvний гэдэс дeрвeeс таван сартай жирэмсэн болов уу гэмээр цvдгэр байхыг нvднийхээ булангаар хальт хараад хурдхан хeдeлжээ. Пvрэвжав гуай тэр цагаас хойш говь руу ахиад зорьсон ч vгvй. Нeгee хачин айл одоо болтол байдаг болов уу яадаг бол гэж заримдаа боддог аж. Vнэхээр чeтгeртэй нeхцсeн хvvхэн байгаад тийм олон гаж хvvхэд тeрvvлсэн юм уу, эсвэл хэн нэг зуйгуул эртэй нeхцeн хvvхдийг нь цувуулж хавийн амьтаны хэл амны бай болж явсан уу бvv мэд. Ийм нэгэн хачин бvсгvйн тухай eгvvлээд Пvрэвжав гуай яриагаа дуусгасан юм.
profile

Нар шингэхэд гэгээн хайр жаргахгүй
  Нас өтлөхөд нандин хайр уйдахгүй 
   Намар болоход ариун хайр гандахгүй
       Нэг л насаараа мөнх хайр минь бөхөхгүй
                                          :53: Үүрд хайрлая чамайгаа :53: