Худал

Бүлээн зүрхэний гэгээхэн  хайр чи байсан
Бүдрээд алдсан эмзэгхэн хайр чи болсон

Цонхны цаана урссан нулимс би чинь
Цээжин дотор хурсан гуниг би чинь

Хэзээ мөдгүй надруу тэмүүлэн
Хаалга тогшин ороод ирэх юм шиг
Хэнзхэн зүрх ханзарсан сэтгэлээ
Тайтгаруулан байж хүлээнэ
 
Холдоод одсон чиний дүр
Худлаа юм шиг надад бодогдоно
Хайрандаа үнэнч гэж бид
Хэн хэн нь эндүүрч байжээ
БАТунКА-

profile