Бичлэгийн тоо 5,522
Яасан их шунал вэ?
Ямар цаддагүй сэтгэл вэ?
Хаанаас ирсэн бирд вэ?
Хэн гээчийн үр вэ?
За яахав тэгэж л бай! Ядарсан олны
Зовсон сэтгэлийг идэж л бай!
Бүх юм хэмжээтэй гэдгийг
Би хэлж цаг хугацаа харуулна
Зүрхэнд уяатай эх орныг минь чи худалдаж идэж байгаа учир
Зүгээр чамайг хараж чадахгүй .нүд минь хорсдог юм
Зулгааж идсэн бүхэнд чинь хонхойж үлддэгийг мэддэгүү чи!
Заяа буян хоёр минь чамтай эвлэрнэ гэж санаа юу чи!
Үхсэн хойноо ч чиний яс өндөлзөнө
Үр хүүхэд чинь чамайг луйварчин байсныг чинь мэднэ
Өлсгөлөн хүүхдийн үмх талхыг булааж идсэнийг чинь
Өнөөдөр би бичиж маргааш цаг хугацаа батална
Мичид долоон одноос морио аргамжиж явсан
Миний өвгөдийн буяныг чи идэж барахгүй
Талын наран доороос нь ургадаг эх оронд минь
Тавилан заяаг нь дээрээс нь өргөдөг хөх тэнгэр байдаг юм
http://buleen.blogspot.com/
2009.07.21 21:03:35 (*.101.178.157)
Урьд үүлс нүүж цас унадаг нутагт
Өнөөдөр уулс нүүж ус хатдаг болж
Урьд цоорхой байсан халаасчин
Өнөөдөр цоор хөгжим шиг болж
Урьд зүрх байсан газар
Өнөөдөр салхи хатаж сар хагдардаг болж
Урьд минийх байсан нутаг
Өнөөдөр хүнийх болж
Урьд хүн байсан хүмүүс
Өнөөдөр...юу бoлooд л байнa вэ?
Бүлээн ax минь
Өнөөдөр уулс нүүж ус хатдаг болж
Урьд цоорхой байсан халаасчин
Өнөөдөр цоор хөгжим шиг болж
Урьд зүрх байсан газар
Өнөөдөр салхи хатаж сар хагдардаг болж
Урьд минийх байсан нутаг
Өнөөдөр хүнийх болж
Урьд хүн байсан хүмүүс
Өнөөдөр...юу бoлooд л байнa вэ?
Бүлээн ax минь