Шүтмээр их буянт хүн ээждээ л залбир
Шүлэглмээр агуу хүн ээжийгээ л хайрла
Сүсэглэмээр бурхан хүн ээжийгээ л шүт
Бурханд биш ээждээ л залбир
Бусдыг биш ээжийгээ л шүт
Буянт эх хүн ээжийгээ л хайрла
Холын бурхадаас илүү ээждээ л залбир
Хорвоод хүн болгосон ээжийгээ л шүт
Хожим харамсахгүйгээр амьдад нь л ээжийгээ л хайрла
Бүхний дээд хүн ээждээ л залбир
Бөхөж болохгүй зул ээжийгээ л шүт
Бүгдээс илүү зөвхөн ээжийгээ хайрла
Нартай өдөр өдрийн тоогоор ээждээ л залбир
Нас насны их буяныг нь шүт
Нартад төрүүлсэн ээжийгээ л хайрла
Оддыг биш зөвхөн ээжийгээ л шүт
Ондоог биш зөвхөн ээждээ л залбир
Орчлонгийн агуу хүн ээжийгээ л хайрла
Амь амьдад нь ээждээ л залбир
Алс явахаас өмнө амжиж ээжийгээ шүт
Ачит эх хүн ээжийгээ л хайрла
Тээж төрүүлсэн их хувь заяанд нь залбир
Тэтгэж амилуулсан цагаан сүүг нь шүт
Тэнгэрлэг эх хүн ээж:ийгээ л хайрла
Ээжийгээ хайрлаж байж л бусдыг хайрла
Ээжийгээ шүтэж байж л ихэс мэргэдийг шүт
Ээждээ л залбирч байж л бурханд залбир
Ээждээ үнсүүлэх дэндүү сайхан
Элгээ наагаад эрхэлмээр сайхан
Ээжтэйгээ байх дэндүү сайхан
Элдэв зовлонг мартмаар сайхан
Э
Ээждээ үнсүүлэх дэндүү сайхан
Эрхэлж наалдаад уйлмаар сайхан
Ээжтэйгээ уулзах дэндүү сайхан
Энэлсэн сэтгэл дэвтмээр сайхан
Ж
Жаахан ээжээ хайрламаар сайхан
Жаргалтайн дэлгэр дуулмаар сайхан
Жавхлант ээжээ хармаар сайхан
Жавартай намар дурсмаар сайхан
Э
Ээждээ үнсүүлэх дэндүү сайхан
Энгэрийн үнэрээ санамаар сайхан
Ээжтэйгээ эрхлэх дэндүү сайхан
Эргэж хорвоод төрмөөр сайхан
Э
Ээждээ үнсүүлэх дэндүү сайхан
Эвлэсэн сүүгээ уумаар сайхан
Ээжтэйгээ ярих дэндүү сайхан
Эгшигт бүүвэй уярмаар сайхан...