Бичлэгийн тоо 5,522
Залуу идэр насны ид хавыг гайхуулж
Заам задгай исгэрсээр саахалтын уяан дээр буулаа
Хулны амсар давах айрагны хөөстөи хамт
Хуй салхи шиг эргэх сэтгэлээ үлээж тогтооно
Исгэл таарсан айрганд дүрсэн хушуу эрвэгнэж
Их л нууц хан хүслээр хөвгүүн бие чимчигнэнэ
Өсгөл жигдэрсэн биеийн булчин шөрмөс зангирч
Өөр нэгэн хүсэл далдхан цаанаас зовооно
Саам саргих зэлэн дээр унага татах далимандаа
Саахалтын хөөрхөн Агийтай наадамд явхаар тохирлоо
Цэгээн тэрмэн дээлээ хөөргөж бүслээд өмсөхөд
Цээж суга нь нэг л давчидаад байх шиг санагдана
Унаж яваа морьдынхоо алхал тааруулж гэлдэрэхэд
Уужим суудалт эмээл минь багадаад байх шиг санагдана
Сураг сонин ихтэй сумын наадмаас буцахдаа
Суутай хөөрхөн Агийтайгаа сууж амьдархаар тохирлоо
