Даваасай гэж дэмжиж байсан бөх чинь

Давсан шиг давав уу

Давхиасай гэж залбирч байсан хүлэг чинь

Давхисан шиг давхив уу

Оноосой гэж уухайлж байсан харваач чинь

Оносон шиг онов уу

Орчлонд ганцхан...

Дэлхийд ганцхан...

Жилдээ ганцхан болдог монгол наадмаараа

Наадсан шиг наадав уу...

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог