цэцэрлэгт сайхан талбайд нь хүүхэд багачууд тоглож байна
цэцэрлэгт сайхан талбайд нь барилга битгий бариач
 цэлгэр сайхан талбайдаа хүмүүс бид салхилж байна
 цэлгэр сайхан талбайдаа хог бүү хаяач
хашаа босгож гэрээ бариад хүмүүс тэнд амьдарч байна
 хатгаж босгосон хашаа руу н хамаагүй битгий шээгээч
 уул дамнан өгсөж уруудан улсын минь нийслэл тэлж байна
 уул дамнуулж уруудаж өгсөх зам дээрээ угаадасаа бүү цацаач
 гашуун муухай утаанд нь уушиг цээж минь хорсож байна
 гашуун утаа гаргадаггүй түлш хийх туршлагийг
 гадаад гүрнүүдээс судалаач
 хайран сайхан гол мөрөн минь хатаж ширгэж дуусч байна
хайртай сайхан байгалаа хамаагүй битгий бохирлооч
хөрсөн доорхи баялагт нь хэтэрхий битгий шунаач
аглаг хөвчийн ойд минь ан амьтан нь ховордож байна
аглаг хөвчийн ойгоо хөнөөж битгий түймэрдээч
хайртай сайхан орондоо хоёр сая зургаан зуун мянгуулаа амьдарч байна
хайртай сайхан орондоо хогоо замбараагүй битгий хаяач

цэмцгэр хотынхоо
цэлгэр өргөн чөлөөгөөр
гашуун утаагаар цээж дүүрэн амьсгалаад
хөглөрөх их хогон дундуур туучин явахад
сэтгэлд орсон тэнэг бодол минь энэ