“Ярзайтал инээсэн халбага сэрээнүүд,

Бурзайтал хөлөрсөн бууз хуушуурнууд,

Тураалд орсон хятад гоймонгууд,

Туурч цэврүүтсэн тутрага будаанууд,

Юм нь ирсэн шүүрэн шанаганууд,

Юмаар дүүрэн сав суулганууд,

Гүн түлэгдэлтэй хайруулын тавагнууд,

Гүн согтолттой гоолиг хундаганууд,

Дэлбэртлээ уурласан оргилуун дарснууд,

Дэлчгэр балтгар хүнсний ногоонууд,

Цаазаар авхуулсан өлөгчин тахианууд,

Цагаа хүлээсэн түүхий өндөгнүүд,

Ичгүүргүй нүцгэн сэтэрхий тавагнууд,

Ихэрхүү зантай яргачин хутганууд,

Хүчингийн давтантай бүдүүн гамбанзнууд,

Хүйтэн харцтай өмхий загаснууд,,,”
                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог