Монголын минь хур тэргүүн шавьшаад сайхан сан
Мөн ч удлаа даа бороо ороод Солонгост, норохгүй

Шилний цаанаас гарч, шүхрийн доороос цухуйхгүй
Шил толь болсон толгойтой болохгүй л юм сан

Хувингаар цутгах  тундас, чийг, хөгц
Хүмүүн бидний сэтгэлийг норгоод асгарчихсан

Удахгүй бид буцна даа... буцна
Уйлаад хоцроорой Нам Саны оройд үүлс нь

Ирсэн зочин нь ингээд явлаа
Орсон бороо нь зогсохгүй нь дээ, яана даа Солонгосчууд аа.

Борооны усанд нэг сайхан толгойгоо угаая байз
Борооны усанд толгойгоо угаая нэг сайхан байз
Борооны усанд угаая байз толгойгоо нэг сайхан
Байз, толгойгоо нэг сайхан борооны усанд угаая


profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn