Оруулсан bataka

Жижиг жижиг сэтгэлүүдийг
Зүйж наахаар жинхэнэ юм шиг болно …

Сэтгэл минь яст мэлхий шиг
Хуяган дотроо …

Үр хөндүүлсний дараах шиг
Зовиуртай, хоосон, тайван байна
- Сэтгэл минь сэрээрэй!
Төөрч будилсан мөргөлчин минь
Дахин амьдарч эхэл
Дасал болсон ачаагаа үүр
Сэтгэл минь сэрээрэй!
Цөхөрч болно, гомдож болно
Үхэж л болохгүй …


Цасан ширхгүүд
Нүүр рүү унаад
Задран бутрах
Гоёмсог хээнүүд
Тэр дороо хайлав.
Тэднийг танимхайран
Тэнгэр ширтсэнээ
Хацар даган
Халуу оргихыг мэдээд
Гэнэт инээхээ болив.
-Их урт өвөл байлаа.

profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...