Бичлэгийн тоо 5,522
Оруулсан bataka
Гараг ертөнцийн нэгэн зайд
Гар гараасаа хөтлөлцөн
Гайхамшигт нэгэн дууг дуулсан
Гурван бяцхан дүү минь
Хормын төдийд холдохдоо
Хоёр биенээ эрж хайдаг
Хонгор сэвлэг нялхаараа
Хоёр эрэгтэй дүү минь
Хөхөрөн хөхөрөн дотроо санадаг
Хөтлөлцөөд алхахыг дандаа хүсдэг
Хөрст талын цэнхэр яргуй шиг
Хөөрхнөөс хөөрхөн охин дүү минь
Бариувчин дээл нь бүүр таархаа больсон ч
Багын дүрсгүйхэн зан нь хэвээрээ л байх
Ганцхан эгч наддаа та гурван дүү минь
Газрын элгэнд ургасан эрх гурван бурхан юм шүү
