Бичлэгийн тоо 5,522
Оруулсан bataka
Уйлахад аргадаж, инээхэд баярладаг
Угтаад гүйхдээ санаагүй ээ гэж томорхдог
Ээжийн эр хүн
Тольдоод суухад гоё байнаа гэж бахархдаг
Том болоод үүрээл явнаа гэж амладаг
Ээжийн эр хүн
Энгэрт шулганахдаа энхрийхэн
Эрхлээд тунирхахдаа эршүүдхэн
Ээжийн нялх
Үнэрлээд эрхэмсэхэд хайртайхан
Үрсгэр даахь нь хонгорхон
Үр л зулзага минь.
