Оруулсан bataka


Өглөө залбирна
Үдэш залбирна
Сүү өргөж залбирна
Сүлдэндээ шившиж  залбирна
Сүмд очиж залбирна
Сунаж мөргөж залбирна
Тэнгэрт даатгаж залбирна
Газарт сөгдөж  залбирна
Их залбирал, гуйлга мөргөлд нь
Ижий аав минь багтана
Өвөр дээр нь дэрвэж өссөн
Өөрийнх нь хэдэн ач багтана
Эрлийн хүн  эрэлтэйгээ
Эрхинийх нь бөөрөнд багтана
Эргэх дэлхий тэр чигээрээ
Эмээгийн залбиралд багтана
Өглөө залбирна
Үдэш залбирна
Түмэнтээ залбирсан эмээг минь л
Төрийн сүлд өршөөг
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...