Оруулсан bataka

…Аав минь
Алтанширээ явсан урт намар
Ээж бидэн хоёр гэртээ
Эрхи эргүүлж хүлээдэгсэн

Айлчин хэзээ ирэхийг нь сураглана
Адуу нь ардаг тарган ч хангинан үүрсэнэ
Ээж минь битүүхэндээ явуулын хүнээс сураг хүлээнэ
Ээжээсээ нууж  би уулсын хөтөл ширтэнэ


Аав эзгүй намар шимтэй ч сөлгүй байсныг хэлэх үү
Аавыгаа санаж зүүдэлсэн тэр намар урт байсныг хэлэх үү
Алтанширээ хүрэх зам нь хол байсныг хэлэх үү
Алтан ширээгээс буцах зам нь шуургатай байсныг хэлэх үү

Гэрийн хоймор ханхайж  эзгүй
Гэрт гадаагүй харуулдах ээжийн сэтгэл тавгүй
Яндан ян ян дуугараад тохьгүй
Яг өнөөдөр ирнэ гэж хүлээх өдрүүд тухгүй

Аавыг явахад манайх зусландаа байсан
Аавыг ирэхэд манайх зусландаа өвөлжиж байсан
Цантсан морьд хангинатал янцгааж  аав ирсэн
Царай нь туяарч ээж  бидэн бүтэн болсон

Аав минь
Алтанширээ явсан урт намар
Ээж  бидэн  хоёр гэртээ
Эрхи эргүүлж хүлээдэгсэн…

            2006.06.14
profile

Биe биeнээ хvсэн мөрөөдөж санан дурласан хайр, хэзээ ч хувирдаггvй...