Бичлэгийн тоо 3,329

Кимчи бол маш олон төрөл байдаг. Харин энэ бол мак кимчи хийх арга юм.


Зураг дээр дарж томоор үзэх боломжтой


Кимчи дарахдаа лакто-ферментац буюу исгэх арга ашигладаг. Товчоор хэлвэл ногоогоо муутгахгүй дарах арга юм. Яг л ногоо дардагтай төстэй. Давсаар исгэсэн байцаа нь бактеруудыг устгадаг бөгөөд өөртөө Lactobacillus bacteria агуулдаг. Энэ нь хүнд хэрэгтэй хоол хүнсийг удаан хадгалахад тустай бактери юм. Энэ бактери нь сахарыг лактик хүчил болгон хувиргаж байцааг маш сайхан амт үнэртэй болгодог.

Зарим солонгосчууд кимчи хийхдээ бага зэрэг сахар хийхийг зөвлөдөг байхад зарим нь луувантай дарахыг илүүд үздэг. Мөн загас болон далайн хоолтой хамт дардаг ч арга бий. Та олон кимчи дарж сураад өөрийн өвөрмөц жороо бий болгоно гэдэгт итгэлтэй байна.

5192ddae74c5b62b5c00058b._w.540_s.fit_

Өөрсдөө кимчи дараад сурна гэдэг маш сайхан зүйл. Мөн онцгой амт халуун ногоог өөрсдөдөө тааруулна гэдэг бүүр ч янзтай. Гэхдээ хэд хэдэн зүйлийг та анхаараарай: Хэтэрхий их сармис гашуун амттай болгодог, цагаан гаа ихээр хийвэл нялцгай болно шүү. Харин гол амтлагч болох Солонгос улаан перц буюу гучугаруг (gochugaru) өөрийн хүссэн хэмжээгээрээ хийж болно.

51bd9257dbd0cb1fc50023fb._w.540_s.fit_
Орц

  • Хагас кг цоо байцаа

  • 6 салаа ногоо сонгино 4 см хэрчсэн

  • 1/4 цайны аяга давс/ аль эсвэл кошер давс, жамц давс

  • 1 хоолны халбага үрж бэлдсэн сармис (5-6 хумс)

  • 1 цайны халбага үрж бэлдсэн цагаан гаа

  • 1 цайны халбага сахар

  • 2-3 хоолны халбага далайн хоолны амт оруулах зорилгоор загасны саус, паста ашиглаж болно

  • 1-5 хоолны халбага гучугару буюу солонгос улаан перц ашиглаарай (Зураг #1)

 
kochigaru
Гучугару Зураг #1
Солонгос Ханару гээд баруун дөрвөн замд байдаг солонгос дэлгүүрт лав байна лээ. Тэндээс бас загасны соус авсан.

 

Шаардлагатай зүйлс

  • Хутга ногоо хэрчих хавтан

  • Хүнсний бээлий

  • Том болон жижиг сав

  • Варений шил

Заавар

51bd9234dbd0cb1e5b001ae0._w.540_s.fit_



Зураг дээр дарж томоор үзэх боломжтой


Байцаагаа хэрчих
Дундуур нь дөрөв хувааж гадна халсийг нь аваад 5см дөрвөлжин шоо хэлбэрээр хэрчиж бэлдэнэ.

 


Байцаагаа давслах
Давсаа байцаатайгаа том савандаа хийж хүнсний бээлийтэй гараараа зөөлөн хольж өгнө. Зөөлрөөд ирэхээр нь цэвэр хүйтэн усаа далд ортол нь хийж томоохон тагаар бүтэн таглаад хүндхэн юмаар даруулан 1-2 цаг байлгана.

51bd9242dbd0cb1eee002572._w.540_s.fit_



Зураг дээр дарж томоор үзэх боломжтой


Байцаагаа угааж хатаах
Гурван удаа хүйтэн усаар байцаагаа угаагаад шүүдэг цоорхой саванд 15-20 мин сэврээж хатаана. Үүнийхээ дараа саванд хийж түр тавиарай.



Зураг дээр дарж томоор үзэх боломжтой


Зуурмаг бэлдэх
Харин одоо цагаан гаа, сармис, сахар, загасны соус, халуун ногоотой амтлагчаа жижиг савандаа хийж хутгана. Хэрэв далайн амт оруулагч олдохгүй бол оронд ус хийж болно. Би энэ жорондоо солонгос загасны соус ашигласан.
10386816_800868373298901_1556588809975558811_n

 

51bd9251d9127e251e001ef8._w.540_s.fit_


Байцаа болон зуурмагаа холих
Зөөлөн массажилж зуурмаг болон ногоогоо хооронд сайтар холих хэрэгтэй.

51bd926cdbd0cb1e5b001ae8._w.540_s.fit_


Кимчигээ шилэн савандаа хийх
Ногоогоо сайтар дарж савандаа хийгээд савнаасаа 2.5 см зай үлдээгээрэй.

51bd927edbd0cb1fc50023ff._w.540_s.fit_


Кимчигээ исгэх
Кимчигээ тасалгааны температурт 1-5 өдөр байлгаж исгэх хэрэгтэй. Савнаасаа хальж гоожиж магадгүй тул шилнийхээ доор сав тавиарай.

51bd9280d9127e25770022cf._w.540_s.fit_ (1)


Жич:Өдөр бүр шалгаж бэлэн болсны дараа хөргөгчиндөө хийж хадгалах
Өдөр бүр цэвэрхэн халбагаар ногоон дээрээ дарж хоорондох хийг нь гаргах бөгөөд бага зэрэг амсаж үзээрэй. Хэсэг хугацааны дараа амт нь таньд таалагдвал хөргөгчиндөө хийж хадгалах хэрэгтэй. Шууд идэж болох ч гэлээ ахиад 2-3 долоо хоног хүлээвэл илүү гоё.

  • Давс:Иодгүй болон ямар нэгэн хольцгүй давс ашиглаарай

  • Ус:Аль болох хлоргүй цэвэр ус ашиглаарай

  • Далайн хоолны амт оруулагч: Та загасны соус, сам хорхойн паста гэх мэт амт оруулагч ашиглаж болно

  • PHOTONEWS.MN

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8311274/672/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2309 Өнөөдөр улаан сар гарна 2014-10-08 2039
2308 Монгол цустай Холливудын оддын тоо нэмэгдсээр 2014-10-07 2562
2307 Хоёр Солонгос харилцан гал нээв 2014-10-07 2648
2306 Т.Санчирт Японд тоглох санал иржээ 2014-10-07 2357
2305 Ганцхан ширхэг хялгасаар бичсэн ном 2014-10-06 2419
2304 Гайхамшгаас мэндэлсэн хүү 2014-10-06 2295
2303 БНСУ Виз хэвийн олгогдож байгаа гэв 2014-10-06 2353
2302 Дүрдэг цай эрүүл мэндэд хортой 2014-10-05 2242
2301 Эхнэрээсээ нуугдан бааранд очихын тулд байшин доогуураа нүх ухжээ 2014-10-05 2283
2300 Азийн наадмын аварга Д.Отгондалай: Сэтгэлзүйн дарамт асар их байлаа, гэхдээ давж, аварга болсондоо баяртай байна 2014-10-04 2482
2299 Азийн наадмын аварга Д.Отгондалай: Сэтгэлзүйн дарамт асар их байлаа, гэхдээ давж, аварга болсондоо баяртай байна 2014-10-04 2158
2298 Ховд аймгийн 7 гайхамшиг "Харуул овоо" 2014-10-04 3244
2297 Эхнэрээсээ нуугдан бааранд очихын тулд байшин доогуураа нүх ухжээ 2014-10-04 2123
2296 Хувь заяагаа өөрчлөхийн тулд алганы хээнд мэс засал хийдэг болжээ 2014-10-02 3218
2295 Монголын шигшээ баг "Усайн Болт шиг хурдан гүйгчтэй болжээ" 2014-10-01 2616
2294 АНУ-д Эбола вирусын анхны тохиолдол бүртгэгдэв 2014-10-01 2270
2293 Н.Төгсцогтын тоглолтын талаар Солонгосын сэтгүүлчид хүртэл өөрсдөө гайхжээ 2014-10-01 5404
» Жинхэнэ солонгос кимчи дарах арга гэнэ 2014-09-30 4363
2291 Үс шингэрэх 11 шалтгаан 2014-09-30 2817
2290 Азийн наадмын ЗБХ манай багаас албан ёсоор уучлал хүслээ 2014-09-30 2482
배너신청
자생병원

배너신청