Бичлэгийн тоо 3,329
С вирусийн эмийг 400 доллараар авна

Манай улс элэгний хатуурал, хавдрын өвчлөл, нас баралт өндөртэй улс оронд хамаардаг. 2013 оны байдлаар С вирусын халдвартай 128 мянга орчим хүн байна. Тэдний 52 500 нь архаг халдвартай байх магадлалтай гэж тооцоолжээ.

АНУ-ын “Gilead Sciences” биотехнологийн компани С вирусын халдвартай өвчтөнүүдийн эмчилгээнд зориулсан ХАРВОНИ гэж эм гаргасныг АНУ-ын Хүнс, эмийн зөвлөл өнгөрсөн оны аравдугаар сард бүртгэжээ. 98-99 хувийн эмчилгээний үр дүн үзүүлж буй ХАРВОНИ эмийг АНУ, Европийн  холбооны 30 гаруй улс, Канад, Швейцарь, Шинэ Зеланд, Турк, Египет зэрэг улс оронд хэрэглэж байгаа ажээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг лхагва гариг бүрт хийдэг “Шийдлийн цаг” уулзалтдаа Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг урьж оролцуулан энэ эмийн талаарх мэдээлэл авч, ийм өвчний халдвартай иргэдээ эмчлэх үүргийг өглөө.

Харвони эмийг өвчлөлийн байдлаас шалтгаалан 1-3 сарын турш өдөрт нэг ширхэгийг ууж хэрэглэдэг. Интерферон, рибавирин зэрэг эм, тариатай хавсарч хэрэглэх шаардлагагүй, хепатит С вирусын эсрэг шууд үйлчилгээтэй эм юм. Америкийн зах зээл дээр гурван сарын курс эмчилгээний үнэ нь 94 мянган ам.доллар байгаа. Харин манай улс нэн хөнгөлөлттэй буюу нэг сарын эмчилгээний эмийг 400, гурван сарынхыг 1200 ам.доллараар оруулж ирэхээр гэрээлсэн. Эм, био идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журмын шаардлага хангасан тул улсын эмийн бүртгэлд бүртгэсэн гэж сайд хэллээ.

Монголын төр иргэдийнхээ төлөө ажиллаж, нэн шаардлагатай энэ эмийг 99 хувийн хөнгөлөлттэй үнээр авч байна. Иймд түргэн шуурхай эмчилгээнд оруулах, архаг өвчтэй хүмүүсээ эхний ээлжинд эмчлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8612425/00f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2769 Пак Гён Хэ АНУ-д хийх айлчлалаа хойшлууллаа 2015-06-11 2687
» С вирусийн эмийг 400 доллараар авна 2015-06-11 2718
2767 Хүүхдийнхээ хөлийг хүйтэн байлгацгаая 2015-06-10 2671
2766 Солгой гартнуудын талаарх сонирхолтой баримт 2015-06-10 2860
2765 Улс орнууд Солонгос руу аялахгүй байхыг иргэддээ сануулав 2015-06-10 2724
2764 Нэг өндөг 2 шартай байх нь ямар учиртай вэ? 2015-06-10 2413
2763 Леброн Apple Watch тараажээ 2 цаг 57 минутын өмнө 2015-06-09 2695
2762 “Монгол хүн МЕРС өвчний халдвар авсан тухай мэдээлэл ирээгүй” 2015-06-08 2701
2761 6-р сарын 8 12 цаг 48 минут Леброн амлалтаа биелүүлж, цувралыг тэнцүүллээ Спорт Сагсан бөмбөг 2015-06-08 2521
2760 Амархан турах “зальтай” аргууд 2015-06-08 2895
2759 Жорж болон бяцхан гүнж Шарлот нарын зургийг нийтэд дэлгэлээ 2015-06-08 2506
2758 Сэвх, нөсөө, сорви арилгах найман арга 2015-06-08 2655
2757 Монголчууд эхний өдөр алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ 2015-06-05 2556
2756 Монголчууд эхний өдөр алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ 2015-06-05 2464
2755 “Лос Анжелес Лэйкерс” хамгийн олон удаа шигшээд үлджээ 2015-06-05 2406
2754 6-р сарын 5 13 цаг 15 минут "Алтан мужийн дайчид" цувралыг тэргүүлж эхэллээ 2015-06-05 2263
2753 “Үнэгүй дуулж өгье” гэсэн М.Нарагийн хүсэлтийг урлагийнхан ихэд дэмжив 2015-06-04 2719
2752 Ам.доллар 1883 төгрөгтэй байна 2015-06-04 2367
2751 ”МЮ” Варан, Бэйл нарт 150 саяыг санал болгов 2015-06-04 2635
2750 Талбай нь жижгэрч, тоглоом нь ч цөөрсөн парк 2015-06-03 2236
배너신청
자생병원

배너신청