Бичлэгийн тоо 3,329
2015 оны 06-р сар 05-нд 17:35 цагт
Мэдээний зураг,
Өнөөдөр NBA-ийн 2014-2015 оны улирлын аваргын төлөөх цувралын эхний тоглолт боллоо. Энэ удаа “Голден Стэйт Уорерз”-“Клевлэнд Кавалейрс” багууд бүх өрслдөгчөө буулган авч сүүлийн шатанд үлдээд байгаа аж.
Домогт тамирчин С.Керр дасгалжуулагчийн албанд шилжээд удаагүй юм. Мөн ахлах дасгалжуулагчийн хувиар анхны улиралдаа ажиллаж байгаа ч баг нь гайхамшгийг бүтээгээд байна. Лигийн хамгийн шилдэг хослол С.Карри, К.Томпсон нарын холын зайн шидэлтүүдийг “Морин цэргүүд”-ийн хамгаалагчид зогсоож чадаагүй.
“Голден Стэйт Уорерз” нь өмнө нь “Филадельфи Уорерз”, “Сан Францико Уорерз” нэртэй байсан. Тус баг нь далайн чанадын мэргэжлийн лигийн ууган клубуудын нэг бөгөөд 1946 онд байгуулагджээ. Харин 1971 оноос одоогийн нэрээр явж байгаа юм.
Сагсан бөмбөгийн мэргэжлийн лигийн тэмцээнийг анх 1946-1947 оны улиралд зохион байгуулахад “Филадельфи Уорерз” баг “Чикаго Стакс” багийг хожиж, ууган аваргаар тодорч байлаа.
Тэр цагаас хойш “Бостон Селтикс” 17, “Миннеполис Лэйкерс”, “Лос Анжелес Лэйкерс” 16, “Чикаго Буллз” 6, “Сан Антонио Сперс” 5, “Филадельфи 76”, “Детройт Пистонс”, “Майами Хит” тус бүр 3, “Нью Йорк Никс”, “Хьюстон Рокетс” тус бүр 2, “Вашингтон Баллетс”, “Атланта Хаукс” (өмнө нь Сент Луйс Хаукс нэртэй байсан), “Оклахома Сити Тандер” (өмнө нь “Сиэтл Супер Соникс нэртэй байсан), “Портлэнд Блэзерс”, “Даллас Маверикс”, “Милуоки Бакс”, “Рочестер Роялс”, “Балтимор Баллетс” тус бүр нэг удаа түрүүлсэн аж.
Мөн одоогийн “Лос Анжелес Лэйкерс” (өмнө нь Миннеполис Лэйкерс нэртэй байсан) хамгийн олон удаа финалд үлдэж байжээ. Тэд нийтдээ 31 удаа шигшээд шалгарахдаа 16-д түрүүлж, 15-д дэд байр эзэлсэн. 1959-1969 оны хооронд “Бостон Селтикс”-“Лос Анжелес Лэйкерс” финалд үлдэхэд “Бостон” 6 удаа мөнхийн өрсөлдөгч “Лэйкерс”-ийг хожиж байв.