Бичлэгийн тоо 3,329
Жирэмсэн эмэгтэй хэт таргалахгүй байх бүрэн боломжтой
Урьд нь гуалиг бие, булчинлаг гэдэс, хавангүй хөлтэй байснаа санаж байна уу? Мэдээж та хорвоод гайхамшгийг төрүүлэхийн тулд бие, залуу насаа золиослон үр хүүхдээ асарч, энэрч хайрладаг. Гэтэл төрсөн эмэгтэйчүүдийн дийлэнхи нь хүүхдийнхээ хамт илчлэг ихтэй хоол, хүнсийг илүүтэй хэрэглэх, жирэмсэн үедээ амттан, хоолыг тохируулалгүй идснээр таргалах эрсдэлтэй тулгардаг. Тэгвэл энэ асуудлыг жирэмсэн байхдаа зохицуулж болохоор боллоо. Тарган “Би” баяртай.
Эрүүл жирэмслэлтийн хугацаанд эх 10-12 кг нэмэх нь хэвийн гэж үздэг. Үүнээс илүү эсвэл бага бол хяналтийн эмчээсээ таарах хүнсний талаар зөвөлгөө аваарай.
 
Жирэмсэн үеийн эхний гурван сарын хооллолт
Эхний гурван сарын хугацаанд жирэмсэн эх хордлоготой байж дуртай зүйлдээ дургүй болох эсвэл огт идэж чаддаггүй хоолондоо дурлах гэх мэт олон өөрчлөлт гардаг. Өөрийгөө жирэмсэн гээд амттан бүрийг худалдан авч идээд хэрэггүй гэдгийг зөвлөмөөр байна. 
Эхний гурван сард эмэгтэйчүүд шинэ хүнсний ногоо, жимс, цэцэгт байцаа, цагаан идээ буюу тараг сүү идэхийг зөвлөж байна.
 
Мөн өдөрт 2-2.5 литр усыг бага, багаар ууж занших хэрэгтэй. Энэ үед ураг хүүхэд болон бүрэлдээгүй жижигхэн зигот хэлбэрээр умайд байрласан байгаа. Энэ үед хөөрхөн хүүхдэд тань хангалттай шингэн, уураг агуулсан хүнс шаардлагатай. Тогтмол ус ууж занших нь ураг орчмын усыг хэвийн байлгах талтай. Уураг агуулсан хүнс, хоол хүүхдийн өсөлтийг тэтгэх, өөрийн биеийг хэт илүүдэл жинтэй болгохоос сэргийлж өгдөг.  Дээрх хоол нь хордлогын ид үед туслах болно.
 
Энэ үед жирэмсэн эмэгтэй хүнсний будаг оруулагчтай ундаа, жүүс, хоол хүнсийг идэхгүй байх, “Транс” тос агуулсан хоолыг сонгохгүй байх, лаазалсан, химийн аргаар гаргаж авсан хүнснээс зайлсхийгээрэй. Жирэмсэн болохоос өмнө эдгээр хүнсийг хэрэглэдэг байсан бол багасгах шаардлагатай гэдгийг зөвлөж байна. Эрүүл ээжээс, эрүүл хүүхэд. 
 
Жирэмсний дараагийн гурван сард идэх хоололт
Жирэмсний хоёрдугаар шат буюу дөрөв, тав, зургадугаар сард өдөрт 2000 калори авах ёстой. Энэ нь үндсэн хоолноос 1700, нэмэлт амттан, жимсээс 300 калори авах шаардалагатай гэсэн үг. 
 
Энэ үед илүү болгоомжтой байх хэрэгтэй. Таны идэж байгаа бүхнийг хүүхэд идэж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Энэ үед эхний гурван сарын адилаар авах ёстой уураг, өөх тосыг буруу хоололтоор биш эрүүл хүнсний ногоо, үхрийн махаас авах хэрэгтэй. Мөн оройн хоолонд хурц, шарсан тостой хоол идэлгүй жимс, тараг, жимсний салат хийж идэх хэрэгтэй. Алим, гүзээлгэнэ, хад, нэрс нь хамгийн тохиромжитой жимс. Эдгээр хүнсний бүтээгдэхүүнд урагын өсөлтийг тэтгэх олон витамин агуулсан байдаг. Оройн хоолондоо багахан зөгийн бал эсвэл шокладтай сүү хийж уух нь дархлааг сайжруулах болно.
 
Жирэмсний төгсгөл үеийн гурван сард идэх хоололт
Энэ үед таны хүүхэд долоо, найм эсвэл есөн сартай болсон байна. Энэ үед эмэгтэй хүн өдөрт 2150 калорийг хүнс, хоолноосоо заавал авах ёстой. Энэ үед өмнөх зургаас сарын адилаар хооллож чадвал илүүдэл жин, сунасан арьстай үлдэхгүй гэдгийг санаарай.
 
 Амьсгаадах, зүрх судасны ямар нэг асуудалтай тулгарвал сүү уугаарай хэмээн зөвлөж байна. Мөн энэ үед хүүхдийн тархийг тэтгэх зорилгоор самар идэж эхлэвэл тун сайн.Мөн загасны тос хүүхдийн сэтгэц, мэдрэлийн өвчнөөс сэргийлдэг. Их биш бага хэмжээгээр хэрэглээрэй. Тун нь таарвал эм хэтэрвэл хор гэдгийг байнга сана. Жирэмсэн үедээ зөв хэвшил тогтоож чадвал эрүүл мэндийн ноцтой асуудал тулгардаггүй гэдгийг бүү мартаарай.
 
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8460510/4b1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2529 “Apple” борлуулалтаараа түүхэн амжилт тогтоожээ 2015-01-28 2121
» Жирэмсэн эмэгтэй хэт таргалахгүй байх бүрэн боломжтой 2015-01-28 2124
2527 Ерөнхийлөгч гурван сая дахь иргэнд Х.Монголжин гэж нэр хайрлажээ 2015-01-28 2026
2526 Жолооч та камерын бичлэг шүүлгэхдээ 2015-01-27 2226
2525 Коби Брайнт мэс ажилбарт орно гэж Лэйкерсийн зүгээс мэдэгдлээ 2015-01-27 2026
2524 Солонгос иргэдтэй гэрлэсэн, иргэншилээ солиулаагүй Монгол улсын 2,351 иргэн байна 2015-01-27 2130
2523 Хамгийн ашиггүй гэмээр мартагдсан бүтээлүүд 2015-01-26 2190
2522 Хятад эмэгтэй 39 хүүхэд өргөж авсныхаа төлөө шийтгүүлэв 2015-01-26 2208
2521 Таны арьсыг хөгшрүүлдэг 7-н зүйл 2015-01-26 2092
2520 Ер бусын 9 үйлчилгээ 2015-01-25 2110
2519 Роналдо гурван тоглолтоор бандуулж магадгүй боллоо 2015-01-25 2107
2518 Гэрлэхээсээ өмнө хайртаасаа заавал асуух 12 асуулт 2015-01-25 2019
2517 Оддын мэдээлэл: Өнгөрөгч долоо хоногийн сонин сайхан 2015-01-24 2094
2516 Т.Билгүүн амьдралдаа “буруу эргэлт” хийсэн удаа үгүй 2015-01-24 2300
2515 69 дэх их аварга Хакүхо сүмогийн дээд амжилт тогтоов 2015-01-24 2153
2514 Халинка Миргаева, Оросын Анжелина Жоли 2015-01-22 2025
2513 Тэрбумтан шиг “үрцгээе”-2 2015-01-22 2021
2512 Тэрбумтнууд шиг “үрцгээе”-1 2015-01-22 2153
2511 Гэр бүлийн явган хэрүүлгүй амьдрах 10 зарчим 2015-01-20 2693
2510 Сураггүй болсон хүүхдүүдийг фэйсбүүкээр хайна 2015-01-20 2231
배너신청
자생병원

배너신청