Бичлэгийн тоо 3,329
69 дэх их аварга Хакүхо сүмогийн дээд амжилт тогтоов

Японы мэргэжлийн сүмо бөхийн хацү башёгийн 13 дахь өдрийн барилдаан өндөрлөв. Энэ өдрийн барилдаан нэлээд онцлогтой байсан. Башёг тэргүүлэгчийн араас нэхэж буй 70 дахь аварга Харүмафүжи, озэки Кисэносато нар унаж, 69 дэх их аварга Хакүхо давсан тохиолдолд түрүү бөх тодрох байлаа. Ингээд башёгийн гол баатруудын нэг Харүмафүжи нутаг нэгт ёкозүна Какирюүд өвдөг шороодсон. Харин Кисэносато 69 дэх их аварга Хакүход унаснаар Хакүхо мэргэжлийн сүмод 33 дахь түрүүгээ хүртэж түүхэн амжилтын эзэн боллоо. Тэрбээр өөрийн хүндэлдэг домогт Тайхо аваргын амжилтаас нэгээр илүү гарч сүмогийн оргилд хүрсэн нь энэ. Тэгвэл манай бусад сүмочоос Араваши, Кагамио нар унах эрхгүй болсон бол Кёкүшюхо тавин хувийн амжилтаа үзүүлэв. Мөн Тамаваши, Токитэнкү нар ес дэх даваагаа авчээ. Ердөө ганцхан даваа авахад цолонд хүрэх боломжтой байсан Тэрүнофүжи ялагдсанаар дахин нэг өдрийн барилдааныг хүлээх болов. Харин Кёкүтэнхо өвдөг шороодсоноор найм дахиа унаж чансаа буурах нь. Сэкивакэ Ичиножо даваагаа нэгээр ахиулжээ. Жюүрёод барилдаж буй Монголын сүмочдоос Сэйро долоо дахь даваагаа авсан бол Азүмарюү тахим буулгав. Ингэснээр тэрээр дахиж унавал чансаа буурах юм. Такаинова, Шотэнрү, Асасэкирюү нар давж, Сакигакэ унасан байна. Хацү башёг 13 өдрийн дараахь байдлаар шинэ дээд амжилтын эзэн Хакүхо тэргүүлж байгаа бол араас нь 10 даваатай гурван бөх байна.

Б.Мөнхзул Үндэсний шуудан сонин
 
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8455808/56b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2529 “Apple” борлуулалтаараа түүхэн амжилт тогтоожээ 2015-01-28 2120
2528 Жирэмсэн эмэгтэй хэт таргалахгүй байх бүрэн боломжтой 2015-01-28 2121
2527 Ерөнхийлөгч гурван сая дахь иргэнд Х.Монголжин гэж нэр хайрлажээ 2015-01-28 2023
2526 Жолооч та камерын бичлэг шүүлгэхдээ 2015-01-27 2222
2525 Коби Брайнт мэс ажилбарт орно гэж Лэйкерсийн зүгээс мэдэгдлээ 2015-01-27 2017
2524 Солонгос иргэдтэй гэрлэсэн, иргэншилээ солиулаагүй Монгол улсын 2,351 иргэн байна 2015-01-27 2126
2523 Хамгийн ашиггүй гэмээр мартагдсан бүтээлүүд 2015-01-26 2185
2522 Хятад эмэгтэй 39 хүүхэд өргөж авсныхаа төлөө шийтгүүлэв 2015-01-26 2204
2521 Таны арьсыг хөгшрүүлдэг 7-н зүйл 2015-01-26 2086
2520 Ер бусын 9 үйлчилгээ 2015-01-25 2106
2519 Роналдо гурван тоглолтоор бандуулж магадгүй боллоо 2015-01-25 2105
2518 Гэрлэхээсээ өмнө хайртаасаа заавал асуух 12 асуулт 2015-01-25 2018
2517 Оддын мэдээлэл: Өнгөрөгч долоо хоногийн сонин сайхан 2015-01-24 2093
2516 Т.Билгүүн амьдралдаа “буруу эргэлт” хийсэн удаа үгүй 2015-01-24 2299
» 69 дэх их аварга Хакүхо сүмогийн дээд амжилт тогтоов 2015-01-24 2152
2514 Халинка Миргаева, Оросын Анжелина Жоли 2015-01-22 2018
2513 Тэрбумтан шиг “үрцгээе”-2 2015-01-22 2018
2512 Тэрбумтнууд шиг “үрцгээе”-1 2015-01-22 2151
2511 Гэр бүлийн явган хэрүүлгүй амьдрах 10 зарчим 2015-01-20 2692
2510 Сураггүй болсон хүүхдүүдийг фэйсбүүкээр хайна 2015-01-20 2229
배너신청
자생병원

배너신청